Wednesday, October 31, 2007

Халуун, хүйтэн


Энэ сарын сүүлийн өдөр, гадаа овоо хүйтэрч байна. Уг нь өвөл зун хоёр ажлаасаа халагдаад хавар, намар хоёр л үлдсэн гэж бодож байтал үгүй бололтой яг одоо -17 хэм байх юм. (Firefox extention ашиглав).

Dow Jones Fed өнөө шөнө зээлийн хүүг бууруулна гэсэн хүлээлттэйгээр өсөөд л байх юм, надад бол хэвэнд нь орхивол дээр л байна, ямар ч утгагүй Bubble үүсгээд байгаа гаруудыг сайн хашраах хэрэгтэй юм шиг :) Evil, huh? Уг нь GDP гайгүй гарсан болохоор уг нь надад найдлага байна. 90%+-н магадлатайгаар зээлийн хүү буурна гэж ихэнх шинжээчид үзээд байдаг, odds are against me :) Хэй, Гүүгл-н нэг хувьцаа 700$ болчихлоо, манай оллоо энэ хувьцааг л өөртөйгөө жишээд байсан, яадаг юм бол?

Хүйтэрлээ, дулаалаарай эрхэм уншигчидаа. Нэг явган яриа санаанд орчихлоо, Орос хүн толгойгоо, хятад хүн хөлөө сайн дулаалдаг гэнэ л дээ. Бээрсэн гамин цэрэг шаахайгаа зузаан ороолтоор ороосон байдаг бол минж, туулай гээд дулаан л гэсэн малгайгаар оросууд гангардаг даа. Учир нь их хялбархан тайлбарлагддаг юм билээ. Толгой даарсан үед тархины судас нарийсан, улмаар хүндэрвэл ухаан алддаг болдог гэнэ. Харин хөлөөсөө даарвал бөөр, эрчүүд түрүү булчихайн үрэвсэл харин эмэгтэйчүүд сав эд нар нь өвддөг - үрэвсэл үүсдэг гэсэн шүү. (Яг эмнэлэгийн хэллэгээр нь хэлж чадахгүй юм байна)

Би ч өвөлдөө бэлдээд өчигдөр уулзалт хойшлох болсон 10 минутыг нь ашиглан малгай ороолттой болж авлаа, хуучныг нь олохгүй хэд хоног зуны малгайгаар аргацаасан, шинэ малгай пүн хийгээд л дулаахан сайхан байнаа, одоо гутлаа өвөлжүүлнэ дээ.

Whenever there is a vacuum in leadership, some ding dong will gladly fill the void whether he's qualified or not

3 comments:

granola said...

damn, temp below freezing pt boltson uu? Yasan huiten yum be ug ni malgaigui yavaad baih boluu gej bodson ugui baijee :-)

Olloo Mongoliin GOOG yumuu? hehe

Гантулга Т.Т said...

Good to see you around, жанраа гэнэт өөрчилсөн л юм байна гэж бодсон шүү :)

Өчигдөр 25bp cut ч хийдгээрээ хийлээ одоо NFP-г харна даа :) GOOG ч аймар байна шүү Oct 8-нд л 600$ гарлаа гээд сенсац болоод байсан 23 хоногт 100$ буюу 15%! Монголд оллогийн хувьцаа 100Т-р гараад, 3 тасалж зарсан сурагтай байсан(500K лав босгосон байх). Манай бирж ч тас харанхуй болохоор тийшээ анхаарал тавихаа байгаад удаж байна, хааяа л нэг сонин дээрээс тойм уншдаг болсон. Хэдэн "якуза нар" :D орж ирээд уул уурхайг тойруу замаар авах гээд л сонирхоод байгаа бололтой Фронтиер гэдэг компани л их идэвхтэй ажиллаж байх шиг байна.

Хүмүүс ер нь блогоо хаагаад, хязгаарлаад л байдаг болчихож. (I'm still considering :D ) Блогоороо дамжуулж сайн муу(Сайн нь overwhelming) янз бүрийн л хүнтэй танилцаж байгаа болохоор одоогоор хүчтэй сэдэл өгөөгүй л байна. Шинэ блогоо хэлээрэй, ID theft ч аюултай шүү! :D

Гантулга Т.Т said...

Rate cut or no, сайхан унаж байнаа :) Love to see something expected long time materialize!