Thursday, November 22, 2007

Яг одоо

...хүмүүс унтаж байгаа. 6 цагийн дараа тэд ажилдаа явна. Нилээн стресстэй сууж байна даа би. Баяжих гээд л үзээд байна, амаргүй юмаа. Сүүлийн үед ер нь Гобсектой төстөй болоод байна уу даа гэсэн бодол орж ирдэг болчихож :D Дандаа л мөнгө ярьж байгаагаа гэнэт мэдэв. Ямар утга байнаа, "галаар тоглоод" өдөр бүр улам л стресстэй болж зан авир өөрчлөгдөөд ч байх шиг. Авах өдөр байнаа, алдах ч өдөр байна. Өөрийнхөө хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа зан авираа хянаад үзсэн чинь Click гэдэг киноны гол дүрийн залуу шиг л амьдраад байх шигээ, өөртөө үлгэр зохиож яриад л түүндээ итгээд ингэчихвэл тийм ашигтай, тэгвэл дээр гэх мэт амьдралын гоё, сайхан бүгдийг мэдэрч амжихгүй л яваад байгаа юм уу?

Америк улсыг удирдагч нь элгээр нь хэвтүүлж, баруун зүүн шулуун цохилтуудыг эдийн засагтаа өгсөөр л. Dow Jones бүтэн жил өссөн өсөлтөө юу ч үгүй хийж орхилоо. Зарим хүмүүс хэлэлцэж байна л даа, ерөөсөө л америк ирэх 2 жилд эдийн засгийн уналтанд байх болно гэж. Аргагүй юм шиг, зээлжих чадваргүй хүнд хэрээс нь хэтэрсэн зээл өгөөд, тэд нь буцаан төлж чадахгүй

Масловын пирамидын дагуу өөрийн хэрэгцээг хангахын тулд заавал мөнгө гэдэг зүйл хэрэгтэй болох юм. Монгол улсын ерөнхийлөгчийн цалин албан ёсоороо сарын 891,000 ₮ гэнэ, энэ мөнгийг би хэдэн өдөрт авч, алддагийг энд хэлээд яах вэ. Техникийн судлагаа гэж нэрлэгдэх шинжилгээний олон аргуудыг туршиж, хамгийн optimal тохиргоонуудыг олохын тулд уншиж судлаж, ухаж төнхөж, туршин үзэж л байна. Туршилт болгон амжилттай байхгүй ч үлдэж байгаа туршилга нь үнэлж баршгүй юм даа. Гэхдээ л өөрийн гэсэн амжилттай тактик боловсруулж/сурж авах нь цаашид амжилттай байх эсэхтэй маш их хамааралтай учир Хайлт үргэлжилсээр....

Хувьсгалын ажлаар гаднаас ирсэн түншүүд маань хоёр долоо хоног энд байж биднийг "чангалав", олигтойхон ч суугаад арилжаа хийсэнгүй. Орой үдшээр хамт хооллох гэх мэт цаг үрсэн ажил ихтэй явсаар байгаад арай гэж тэднийхээ шилийг харж гэр орондоо эрт харих тохироо бүрдүүлж авлаа.

Өөрт гарч буй сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг бодохоор эмгэнэлтэй байнаа, чулуу шиг хатуу болсон тэдгээр өөрчлөлтүүд амьдралын гэрэл гэгээг улам л бүдэгрүүлээд байгаа ч юмуу. Ашигтай өдрүүдэд арабын шейх шиг санагдаад л, алдахаараа өөрийгөө зүхэж уурлаад байх болж. Өөртөө сэтгэл хангалуун байж чадахгүй бол яаж аз жаргал, эрүүл энх явах юм бол? гэсэн асуултыг өөртөө тавьсаар л. Сэтгэл санаагаар базаахгүй үедээ жаал ном уншидаг боллоо 2x2=6 -г барьж авсан байгаа, их олон хүний сэтгэлгээний дээжис болохоор бодол санааг төвлөрүүлж, засахад их л хэрэгтэй юм. Ер нь алдах, авахыг найз нөхөдтөйгөө ч ярих хэрэггүй гэж бодоод байгаа. Авахдаа ч, алдахдаа ч бусдад хэлээд, гайхуулаад гомдоллоод яах вэ дээ. Хэдэн доллар хийгээ л биз, алдаа л биз хамгийн гол нь тэднийгээ хадгалах, зөв зүйлд зарцуулах л толгойны өвчин болоод байна.

Мартсанаас барууны улсуудад Thanksgiving баярын өдрүүд үргэлжилж байна, бүх уншигчиддаа энэ баярын мэндийг хүргэе. Байнга уншиж байдагт нь, адсенс дээр маань дарж байдагт нь, санал бодлоо солилцож байдагт нь, он/фф-лайн зөвлөгөө өгч байдагт нь баярлалаа. Бас ирж байгаа Үндсэн хуулийн баярын мэнд!


To Live is the rarest thing in the world , Most people exist, that is all

3 comments:

Б.Єсєннэмэх said...

Улс тунхагласны 83-н жилийн ойн баярын мэнд хүргэе! :D

Barimalch said...

Mongolchuud nuudelchin genii humuus tiimees oor shig chine ingej genet ajiliin stresst ordog hun ali boloh olon udaa hodoo yavj maltai notsoldoj baival tsever human nature chine sergej sehne gej dugnej baina.

Yur n hotiin iim boognorson stressiig undesnii ulamjilalt gun uhaanaar sudalj emchileh uchirtai baihaa.

Amjilt! ;D

Vinzo said...

Do not forget about your personal life. Sometimes it is better not to think about money dude. Life is not all about money but all about health, all about love, all about smile.