Friday, January 18, 2008

Life in Picture

Амьдрал зурагнаа

1. Rat-race буюу усан хулганыг тойрог цагирганд оруулаад гүйлгээд байдаг даа. Ерөнхийдөө хүний амьдралын ихэнх нь энэ зураг дээрхи шиг л өнгөрдөг юм уу даа.


2. Энэ зургийг тайлбрлаж чадсан хүнд Адсенсийн мөнгөө авахаараа 10 хувийг нь өгнө шүү :D Эсвэл эргэж ороод нилээн хэд дарж өгнө :)


3. За энэ ч бараг л тайлбар хэрэггүй юм. "Оролдлого бүр аз жаргал авчирахгүй ч оролдлогогүйгээр аз жаргалд хүрдэггүй" - Бенжамин Дезрайли Английн Ерөнхий сайд асан.


4. Масловын гурвалжин, хүний сэтгэл санаа тогтвортой, аз жаргал мэдрэхэд эдгээр зүйлсийн доод давхаргаас эхлээд л бүх зүйл байх тусмаа сайн байдаг юмуу даа.


5. Энэ бол миний одоо сууж байгаа ширээ :D






2 comments:

Pearle Deppsu said...

За би 2 дахь зургыг тайлбарлах гэж оролдоё. Гэхдээ Адсэнсийн мөнгөнд болоод биш.

өсвөр насанд хүн гайхалтай уран зөгнөлч байх бөгөөд хүсэл мөрөөдөлтэй болдог. Түүндээ хязгааргүй үнэнч байна.

цаг хугацаа өнгөрсөөр өөрийн хайраа олох бөгөөд хайр, хүсэл мөрөөдлийг хамтад нь авах тохиол тун бага байдаг тул нэгнийг нь золих хэрэг гарна. хэдий хайраа сонгосон ч хүсэл мөрөөдөл нь зүрхэнд нь оршсон хэвээр...

цаг хугацаа мөн л өнгөрсөөр хайрт нь үгүй болох ба түүнийгээ бодсоор шаналан зовж өөрөө хумхийн тоос болох ажгуу. гэвч хүсэл мөрөөдөл нь хумхийн тоосны ширхэг бүрт оршсоор ...

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

За даа, сэдэлжүүлэлтэнд өөр зүйл ашиглахгүй бол хүмүүст эвгүй байгаа юм байна, өөр юм бодож олъё.

Pearle: Дөхөж л байна, тайлбараа ирэх долоо хоногийн Баасан гарагт тавьнаа, тэр болтол хүмүүсийн бодол санааг сонсоё. :)