Sunday, April 13, 2008

De-Stress






Стрессийг тайлах нь:

Хүний амьдрал улам бүр арга эв нь олдоход хэцүү болж, эргэн тойрны элдэв зүйлст санаа сэтгэл тайван бус байх нь элбэг болжээ. Стресс: Биеийн, сэтгэл зүйн, ажлын, харилцааны гээд хэд хэдэн төрөлд хувааж болдог тааламжгүй мэдрэмж, хуримтлагдсан бухимдал ч гэж хэлж болох юм.

Эрэгтэй, эмэгтэй гэдгээсээ хамаараад хүмүүс төрөл бүрээр стрессийг давахаар тэмцдэг гэж ажиглагддаг бөгөөд миний харсанаар дэлгүүр хэсэх, чалчих нь эмэгтэйчүүдийн шилдэг арга бололтой. За бусад нарийн ширийнийг нь эмэгтэйчүүд дор комментоор үлдээж болно шүү, би эрчүүддээ өөрийн хэрэглэдэг хэдэн аргаа хэлж өгье. (Зарим нь эмэгтэйчүүдэд ч хэрэг болох магадлалтай)

Эхлээд эрчүүд бүхэлдээ хэрэглэдэг 3 аргыг хэлье
1. Ар гэрийн стрессийг ажлаа хийж гаргахаар үзнэ.
2. Ажил дээрхи стрессийг PC тоглоно.
3. Ар гэр + Ажил дээрээ стресстэй бол Архи ууна.

Хамт ажилладаг залуу чинь үе үе уугаад байвал гайхах, дургүйцэх биш аль болох туслаж, хазайхаас нь өмнө барьж авах хэрэгтэй шүү, үгүй бол оройтох магадлал маш өндөр. Монгол залуус их уугаад байгаа нь аргагүй л дээ. Ажиллаж, ажиллаж авч байгаа цалин нь аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусвал ар гэрээс нь асуудал ихтэй болоод ирнэ, гэртээ тайван амарч чадахгүй хүн ажил дээрээ 100% сайн ажиллах нь бага. Гинжин хэлхээний эх нь өрөвдөлтөй бага цалин. Үүний эсрэг Global CEO гээд нэвтрүүлэг санаачилсан залууст амжилт хүсье, хэрэгтэй Мессежийг олон нийтэд хүргэж байгаа нь сайн байна. Алийн болгон шоргоолж харьцангуй ачаалалтай ажиллаж, шувуу шиг хооллох хэмжээний цалин авах юм бэ. Оролцсон хүмүүсийг нь сайн мэдэхгүй юм, яг орох ёстой хүмүүс нь ажилдаа дарагдаад ороогүй санагдаад байгаа юм. Гэхдээ л эцсийн үр дүн нь хэн ялав гэдэгтээ биш

1. Биеийн стресс: Дандаа сууж ажилласаар байгаад бие хаа чинь хөшөөд, хөдлөх бүрт өвдөөд эхэлж байвал хурдан явж сагс, волейбол тогло. Эсвэл хэдүүлээ заал авч байгаад хөлсөө гартал шатар, даам тоглохгүй юу! :D Хэхэ, биеийн тамир л хий, эсвэл гэртээ очоод эхнэр, найз бүсгүйтэйгээ чөлөөтөөр барилдаарай . ;)

2. Сэтгэл зүйн стресс: Энэ ч гайтай л эд, санаа зовох, санхүүгийн хямрал, шийдвэрлэгдэхгүй байгаа асуудал гээд энэ стрессийн уг гарал нь маш олон болохоор хүн хүчгүйдэх нь маш элбэг. Одоогийн нийгэмд 3 хүний 2 нь хамаатан гэдэг шиг харьцаатайгаар хүн бүр шахуу стресстэй байгаа бизээ. Үүнийг Хобби: Загасчлах, ваар хийх, амьтан тэжээх, ном унших гээд санаа сэтгэлийг төвлөрүүлэх дасгал, үйлдэл хийснээр л давах юм даа.

3. Ажил бол байнга л стресстүүлж байдаг зүйл дээ. Дургүй ажил, цалин бага, ёозгүй дарга, хамт олны уур амьсгал, тухгүй сандал ширээ, гацдаг компьютер, гэнэтийн тог тасралтууд, эргэлзээтэй нөхцөл байдал гээд нэрлээд байвал уртын урт жагсаалт гарах тул завсарлаяа. Эдгээрийг үндэслэлээ бүрэн гаргаад, байгаа болон байхгүй үед нь үр бүтээмж хэр өөрчлөгдөх вэ гэдгээ бүрэн тайлбарлаж зохих шийдвэрүүдийг нь гаргуулаад л явах хэрэгтэй. Бүх зүйл хариу арга хэмжээ авахгүй, тас гөжөөд, хүлээж авахгүй бол ажлаа солиод яваач, амь биш заяа биш хийж чадаж л байвал хорвоо дэлхий уужим, хийх ажил зөндөө л байна. Гэхдээ цалин нь өндөр гээд гадагшаагаа хар ажил хийхээр өндөр боловсрол эзэмшсэн байх ёстой залуу маань явах хэрэггүй л дээ. Монголд цалин нь бага санагдаад байвал хорвоо ертөнц хавтгай болчихоод байхад интернетээр дамжуулаад асар өндөр орлоготой ажиллах боломж байна. Ажиллах, амьдрах хоёрыг маш тод улаан зурвасаар хязгаарлаж өгөх хэрэгтэй л дээ. Ар гэрээ үймүүлэн байж ажил үүргээ гүйцэтгэхийг би хувьдаа эрс буруушаадаг, огт дэмждэггүй.

4. Харилцаанд бол хүүхнүүдийн хэрэглэдэг арга ярилцах, уг нь үр дүнтэй юм шигээ. Даанч залуус төрөлхийн ярих чадвар султай учир грушик пиво тавьж байгаад яриад үз, хэт ихээр хэрэггүй байх булдруу болсон нүдтэй болох магадлал өндөр шүү! Хүүхнүүдтэй яриад үр дүнд хүрэх нь бий гэхдээ маргаантай сэдвээр бол ярихаасаа илүү үр дүнг нь харуулсан нь л өлзийтөй байх, ярих гэвэл та урьдчилан 7 хоног дасгал сургуулилт хийгээрэй. Тэднийг үндсэн мэхээр нь ялна гэдэг магадлал маш бага гэдгий санахад илүүдэхгүй. Хамгийн гол нь өөрийгөө ярих, бичих гэх мэт илэрхийлэх аргуудад нэвт гаршуулах хэрэгтэй. Аль аль нь бүрэн төгс эзэмшихэд хэцүү, байнгын Апгрэйд шаарддаг чадварууд.


4 comments:

Pearle Deppsu said...

Ямар айхтар арга вэ?

Архи

ПС

аяаяаяа

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Pearle: Чамд ямар арга байдаг вэ?

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

urnaa_56@yahoo.com- с ирсэн коммент

Стресс тайлах аргууд дээр нэмж хэлбэл: - Хот спринг-д орох, массаж хийлгэх - Далайн давалгаа, урсгал голын чимээ, мөн ой модны шуугиан сонсох - Ус харах, гэртээ загас тэжээх - Уул тал хээр газар очиж байгаад байдаг чадлаараа чангаар хашгирах

Зарим хүмүүс диско бар-нд очиж сайхан бүжиглэж стрессээ тайлдаг гэж байгаа. Миний бодлоор харин ч тэр нүсэр дуу чимээ ядраачих юм шиг ээ хэ хэ. Comment нэмэх гэсэн чинь блоггүй болохоор нэмж болдоггүй ээ тэгэхээр нь email явуулчлаа шүү sorry.

gegeen said...

hehe, stressdehguin tuld heneggui, mangar baigaad surchihad er iluudehgui, dergedeh chini butsalj l baig, darga ch haraaj l baig, maanag tsarailaad surchihad er ni gemgui yum bn lee. bi neg hunees sursan yum, keke. yostoi oort amar l yum bilee. hen yu geed, yaj ch davchdaj baisan Dashbalbar agsanii tenger shig bai -g olj avaad l maani megzem shig amnii unshlaga bolgotson tsagt ch tegeed danga shuu dee. keke