Sunday, July 06, 2008

Боомилогдсон эрх чөлөө?

Өнгөрсөн долоо хоногт мэйлээр маань Монгол дахь нэгэн блогийг сонирхоод нээж байсан эрхээр сануулга ирсэн тухай мэдэгдэл байна. Уг нь сэтгэлгээ нь задарсан, юмны наад цаадхыг тунгаах чадвартай, хэлсэн үг, тохирсон тангарагтаа үнэнч хүмүүс энэ блог порталыг ажиллуулдаг байх гэж байсан бүх бодол санаа маань ирсэн санамжийг нь уншаад шууд навс унаж, "Яаж блогоо бүрэн шилжүүлчихэлгүй, байдлыг тандаж "хөлөө л дөнгөж усанд хийсэн" юм бэ?" гэж баярлалаа. Хаа байна тэр Шүүлтүүргүй мэдээлэл гэсэн Үйлчилгээний нөхцөл?

www.goojuur.com-г би хувьдаа Extreme point of view гэж үздэг, өнөөдрийнх шиг ийм хачин нийгэмд хүнд зүгээр хэлээд ойлгохгүй байхад өөрсдийгөө эхлээд боловсруул гэдэг мессеж-г хүнд хэлбэрийн хараал, ерөөл оруулан хор шар хөдөлтөл нь хэлдэг л гэж линк тавьсан. Уншууштай бичлэгүүд дотор ангилсан бичлэгээс миний юу бичээд байгаад ойлгохоор Гоожуурын бичлэгүүдийг олж үзээрэй.










За, онцгой байдал зарлаад ТВ, РАДИО-г хааж байдаг юм байж, хүний хувийн блогийг түүн дээр линкээс нь болоод устгах сэтгэлгээ байгаа бол энэхүү блог портал дээрх блогтой хүмүүсийг эртхэн нүүлгэн шилжүүлэлт хийсэн нь дээр гэдгийг урьдчилан санал болгоё. www.blogger.com гэж сайт байна, сонголт хийж, дургүй хүрвэл сольж болно. Нүүр хуудсан дээрээ л зад сурталчилсан зүйлсээ огт тусгагдаагүй "Шүүлтүүр"-р оруулаад байдаг ийм газар эрх чөлөөтөй байна гэж бодож байвал горьдсоны гарз.


Алмас буюу xvv-д: Би ойлгохгүй байна, би одоог хүртэл хийж яваа юм болгондоо эрхэмлэж явдаг үг бий: Put your money where your mouth is - Хийж чадах зүйлээ л ярьж бай гэх юм уу даа.

Харин өөрийн чинь үзэл бодол зөрчилдөөд байна уу? Энд цэвэр өөрийн чинь "шүүлтүүр" биш байгаасай л гэж найдаж гадны нөлөөлөлд автсан юм биш биз дээ гэсэн хардлага төрлөө шүү! Цаашид танай үйл ажиллагаанд оролцох хүсэл унтарлаа, ямар нэг эерэг өөрчлөлт одоогийн нөхцөл байдал гарвал би дуртаяа орох болно.

9 comments:

Badka said...

Уг нь ч нэг их эмзэглээд сүйд болоод байх юм алга л бна даа. Шилжүүлгээ хийгээд өөр блог ашиглачихгүй юу. Тэгээд л блогмн-г мартахад л хангалттай юм байна шүүдээ. Гэхдээ бас хэтэрхий бүдүүлэг сайт бол бас хэцүүлдээ. Алмас нь өөрөө ямар ч хүн юм билээ энтэр гээд олон шалтгаан байдаг байлгүйдээ.

xvv said...

http://blogmn.net/dusal/2008/1/11248/

Дээрх бичлэгийг уншихыг санал болгож байна. Таны нэр дурдсан дээрх сайтад, таны хэлснээс гадна, бусад манай сайтын зүгээс хоригдсон хэд хэдэн зүйлс агуулагддагийг тус бүрт нь дурдах шаардлагагүй байхаа. Өөрт чинь мөн захиа явуулсан.

Блогмн сайтын хувьд өөр хэнээс ч хамааралгүй бөгөөд зөвхөн цөөн тооны тодорхой хувь хүмүүс хамтран, ямар нэгэн ашгийн төлөө бус, үнэгүй блог хостын үйчилгээг ажиллуулдаг. Бидний гол зорилго Монголын нийгэмд тодорхой хэмжээнд оюуны хөрөнгө оруулалт хийх, Монгол хүмүүст блог гэдэг зүйлийг таниулах, тэдэнд бичих, нийтлэх талбар олгох зорилготой ажилладаг бөгөөд бид ямагт ёс суртахууны тодорхой хэм хэмжээг байх ёстой гэж үздэг. Мэдээж манай сайтын хувьд монополь цорын ганц биш учир тухайн хүн өөр бусад дурын блог сайт дээр блогоо нээх боломжтойгоос гадна манайд нээсэн блогоо www.delhii.net, www.wordpress.com www.banjig.net зэрэг сайтууд руу export хийн гаргаж бичлэгүүдээ сэтгэгдэлтэй нь зөөх боломж ч байдаг. Хүсвэл блогоо нүүлгэх нь тухайн хүний эрх. Мөн ямар нэгэн байдлаар бичлэг, блог, сэтгэгдэл устгах тохиолдолд хэт спэм шинжийн бичлэг биш бол сануулсны дараа устгадаг. Манайд блогоо нээх холбох бүх боломж та бүхний өмнө нээлттэй ч манайх зөвхөн үйчилгээний нөхцөлийнхөө хүрээнд л үйлчилгээ үзүүлэх болно.

Шүүлтүүргүй мэдээлэл гэдэг үгний хувьд бол мэдээллийн бүх агуулгын хувьд шүүлтүүргүй бөгөөд ёс суртахууны хэм хэмжээ, Монгол улсын хуулийн хүрээнд байх ёстой гэж бодож байна. Нэгэнт интернет веб сайт нь олон нийтийн мэдээллийн хэрэгслэл гэсэн ангилалд багтах тул шүүлтүүргүй ч гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслэлд тавигдах хуулийн заалтуудыг дагах ёстой болов уу.
Хэрэв манай сайтын нүүр хуудасны дээрх толгой баннерын тэр үг тийм их ач холбогдолтой бөгөөд, үнэхээр манай үйлчилгээний нөхцөлтэй зөрчилдөж байгаа бол тэр бичгийг арилгах болноо.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

xvv-д: Маш сайн ойлгож байгаа, би линкээ авахгүй, танайхаар дахин зочлохгүйгээр явах болно. Хүмүүс түгжээтэй бичлэгийн цаана юу хийж явдагийг мэддэг үү? Тэр бас их учиртай, эргэн харах, хянах хэрэгтэй л зүйлс байгаа болов уу?!?

Нийгэмд болохгүй юм хэрээс хэтэрсэн байгааг харуулсан бүдүүлэг ч гэсэн сайт, үзэл бодлоо хурцаар илэрхийлсэн байгаа нь байж л байг. Эрүүлжээд ирэхээр тийшээгээ орох хүн ч байхгүй болно - Тэр нь хурдан л болоосой.

Одоо шаардлагатай байгаад л хүмүүс ороод, ажлын, амины цагаа үрэн байж сэтгэгдэл бичээд байна.

Би ч гэсэн чадахаараа л хүмүүсийг санхүүгийн эрх чөлөөтөй болохыг уриалаад, өөрсдийгөө боловсруул гэж зөвлөөд л явна. Хэдий болтол доромжлогдом бага орлоготой, юм юмаараа дутагдан суух гээд байгаа юм бэ? Чадаж байвал тэр www.rentacoder.com-с (төстөй сайтууд ч байна)ажлаа аваад хийж яв л даа, өнгөрсөн жил 3-р курст байхдаа 800$-ы ажил хийгээд явж байсан хүн байна, бас компанийнхаа орлогын овоо хэсгийг ч олдог газар байна.

За, ажлаа бодох минь. өнөөдөр эрт очиж танилцуулга тавих бэлтгэлээ хийх ёстой. Take care

bbatzorig said...

blogmn bolohgui gej baigaa bol oorsdoo host yum chini duraaraa l bolohoos doo. medeelliin erh choloog haan boogduulaad baih yum bol iim conservative gazar blog bairluulaad yahav dee. bi lav huvidaa erh choloog hunii niigmiin hamgiin ariun nandin zuilsiin neg gej bodoj yavdag. blogger.com best shuu dee. amjilt husye!

xvv said...

Мэдээллийн эрх чөлөөг боогоогүй, хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа. Монголд 1 ядаж ганц ч гэсэн хүн хуулиа мөрдөж байгаасай гэж боддог...
Ямартай ч бидэнд санаа зовсонд баярлалаа. Угаасаа сонгох эрх чөлөө нь хэрэглэгчдийн гарт байгаа болохоор. Харин тэрийг нь бид аль болох нээлттэй байлгахыг хичээдэг, гаргах болон оруулах боломжуудтай, мөн нүүр хуудсан дээрээ бусад Монгол блог сайтуудын холбоосыг ч байрлуулдаг.
blogspot-ын хувьд ч бас ийм хязгаарлалтуудыг хийж, Англи хэл дээрх сайтууддаа энэ нь үйлчилдэг байхаа. Гэвч дэлхий дээр хэдэн сайтаараа нээгдэж ажиллаж байгаа блогуудыг хянах бол маш хэцүү шүү дээ. Дээр нь Монгол хэл дээр бол бүүр ч хэцүү. Тэгэхээр үнэхээр л хамаа замбараагүй байя гэвэл хамгийн сайн сонголт нь магадгүй blogspot.com байх л даа. Үүнтэй санал нэг байна.

bbatzorig said...

za ta nariin site bolohoor ta nariin medeh zuil baihaa. yer ni bol suuliin hed honog hu namiin tarhi ugaalt, hevleliin erh choloog boogduulaltiig harj zalhaad emzeg bolchihson shig baina.

hamaa zambaraagui gedegtee bish gol ni function bolon busad bolomjoor ih dajgui shuu dee.

Pearle Deppsu said...

Энэ талаар дээр Сирус нэртэй блоггэр, Витмин, Хүү зэргийн хооронд ширүүхэн юм болж байсан санагдана.

Би бол харин ингэж ойлгодог шдээ: Аливаа нэг байгууллага, газарт ч юмуу дүрэм журам гэж байдагдаа. Энэ порталын дүрэм нь тийм элдэв сайтыг дэмждэггүй юм. Админ Хүү миний найз болохоор өмөөрөөд байгаа юм бишээ :P Зүгээр л нэг тийм зүйл байдаг шдээ. Яг л нэг уушийн газар тамхи татахыг хориглож байхад нөгөөд зөвшөөрч байх гэх мэт.

Ok, take care :)

xvv said...

Баярлалаа. Саяны явдлын үеэр манай сайтын хувьд бүх зүйл урьдын адил бүрэн нээллтэй байж, бусад сайт шиг сэтгэгдэл болоод бусад зүйлд хязгаарлалт хийгээгүй цаашдаа ч хийхгүй. Дээрх сайтын хувьд бол хэд хэдэн талаараа Монгол улсын хуулийг зөрчдөг, дээр нь хэт бүдүүлэг үг хэллэг, эмэгтэйчүүдийг дайрч доромжилсон жендерийн асуудал гээд олон талаас нь харсны үндсэн дээр хориглодог л доо. Бусад хүмүүсийг ч гэсэн тэр талаас нь бас нэг хараасай гэж боддог...

http://blogmn.net/blogmn/15076/

xvv said...

Аа тийм гэхдээ энд дахиад хэлэхэд зүгээр нэг тамхи татахтай адилхан зүйл биш л дээ. Монгол улсын хуулиар хориотой үйлдэл учир бусад сайтын дүрэмд тусгагдаагүй ч гэсэн хэрэв Монгол улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг аливаа компани, хувь хүний хувьд тэр сайтын дүрэмд байхгүй ч заавал мөрдөгдөх ёстой зүйл юм л даа уг нь бол...