Tuesday, December 09, 2008

Зөвлөгөө?

Sain uu Ganaa ajil amidral ni sain biz dee ? Bi ajlaa hiigeed l baina daa. Delhiin sankhuu ediin zasgiin hyamral Monglig ch bas toirood garahgui dairaad garah bololtoi. Chi sankhuu,bankeer hun baina daa...jiriin urgen nadan, jijjig dund AAN erhelj baigaa turul sadand zuvluguu UGnu uu ! Bankuud zeel ugch ehlesen gesen uu ? Thank you.Solongo

Хамт ажиллаж байсан эгчээс дээрхи хүсэлтийг авлаа. Эмх замбараагүй мэдээлэл хэт ихэсчээ, арга ч үгүй биз дээ. Төсөв, төлөвлөгөө гаргахдаа ямаандаа цалин өгөөд, үхэрээ чипжүүлнэ гэж яриад яваад байхаар чинь яаж эрүүл саруулаар сэтгэж байгаа хүмүүс ойлгох юм бэ? Буруу сонсов уу гэж найдаж байтал сонингоор хэвлэгдээд, батлагдаад явахаар нь хэлэх үг олдохоо байж, толгойгоо сэгсэрсээр байтал олдмол рефлекс болж байх шигээ.

Гол сэдэвтээ орьё: Би энэ чиглэлээр зөвлөгөө өгөх эрхтэй хүн биш ч гэлээ, жаахан ч гэсэн мэдэж авсан, өөрийнхөө хэмжээнд зөв байж болох зүйлийг энд буулгаж тавья.

Дэлхийд: Бүхэл дэлхийн амар амгаланг нэг "ковбой" эвдэж чадлаа. Ирэх жилийн дунд хүртэл шинээр гарч ирэх ерөнхийлөгчийн авах арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхлэхгүй л болов уу. Манай голлох экспортын үнийн хувьд Алтны үнэ өндөр байх боловч, зэсийн үнэ буурна - Хятадын хэрэглээ багасаж - орлого буурна.

Монголд:
1. Банкууд зуучлагч байгууллага болохоор нэг талаас хадгаламж орж ирэхгүй бол зээл олгож чадахгүй, чадсан ч удаан хугацаагаар үргэлжлүүлэх өөрийн хөрөнгө бага. Энэ үед нь хадгаламжаа татах нь банкуудыг шатны уруу түлхэх гэж байгаатай агаар нэгэн.
2. Зээл олголт хийгдэхгүй бол эдийн засгийн эргэлт удааширч баялаг бүтээх боломж улам бүр багасна.
3. Банкууд уг нь хэвийн ажиллаж байгаа ч хэт их сөрөг мэдээлэл явагдаад, төрийн аппаратуудад ажил хийж байх ёстой хэдэн гарууд цаг үед нь хангалттай арга хэмжээ авахгүй иргэд хадгаламжаа их хэмжээгээр банкнаас аваад эхэлбэл хүйтэн бороонд бэлэн байдал багатай банк өвдөглөн унах болно. Хүсэхээр зүйл биш л дээ, Iceland-г хараарай. Мөнгөнийх нь ханш навс унаж, ажилгүйдэл, ядуурал гээд эдийн засгийн гамшиг болно.(Санхүүгийн биш эдийн засгийн гэдгийг та энд анхаарна уу!)
4. Долоон сарын нэгний үйл ажиллагааны хор хөнөөлөөр ард иргэд улам бүр өширхөөд төрийн эсрэг улам бүр гүнзгий хорсолтой болж байх шигээ.

Арга хэмжээний тухайд: Хүмүүс өөрсдийн гараар баялагийг бүтээдэггүй бол ирэх хагас жилд банкин дахь хадгаламжийг татахгүйгээр хэрэглээгээ танах шаардлагатай болов уу. Таны хадгалсан жаахан мөнгө нартай өдрийн хэрэглээг чинь түрхэн зуурт л хангах байх. Яг одоо юу ч хийсэн хоёр туйлын үр дүнд таны эрхэлж байгаа үйл ажиллагаа хүргэх тул хийгээд азтай бол та цөм хийнэ, алдвал хураасан бүхнээ алдана. Иргэд маань Азийн эдийн засгийн хямралын үеэр Өмнөд солонгосчуудын гаргасан Алтан эдлэлээ улсад тушааж эдийн засагтаа нэмэр болгох зэргийг хийж болох ч Төрийн түрийвчийг барьж байгаа хэдийг хараад сонголтоо хийх эрхийг таньд л үлдээе. Монголд хувьсгал гарах шаардлагатай гэдэг үнэн ч юм уу?

Хэлэх багахан зүйлсээсээ буулгалаа, яаралтай гарч явах шаардлагатай байгаа учир үргэлжлүүлж удахгүй бичье.