Thursday, February 25, 2010

CXO


Монголд барууны жишгийг даган аж ахуйн нэгж томорч, үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр удирдан чиглүүлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд шинэ албан тушаалууд бий болсоор байна.

CEO - энэ товчлолыг бараг бүх хүн мэддэг болсон байх, Гүйцэтгэх захирал буюу компанийн үйл ажиллагааг өдөр бүр удирдан зохицуулж байдаг хүнийг хэлдэг бол томрох тусам ганц хүн удирдаж хүчрэхгүй болохоор дараахь олон нэршил ч гараад байгаа бөгөөд улам нарийн мэргэшсэн албан тушаалууд гарч ирсээр байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй биз дээ.

COO - Chief Operations Officer - Үйл ажиллагаа хариуцсан захирал,
CKO - Chief Knowledge Officer - Мэдлэг(биет бус хөрөнгө) хариуцсан захирал,
CFO - Chief Financial Officer - Санхүү хариуцсан захирал
CMO - Chief Marketing Officer- Маркетинг хариуцсан захирал,

Энэ хэд одоогоор монголд бараг байхгүй байгаа ч удахгүй үүснэ гэж итгэж байна.
CAO -
#Chief Analytics Officer,
#Chief Administrative Officer,
#Chief Advisement Officer,
CVO - Chief Visionary Officer,
CDO - Chief Data Officer,
CRO - Chief Risk Officer,
CLO - Chief Legal Officer,
CSO -
# Chief Sales Officer
# Chief Science Officer
# Chief Security Officer
# Chief Strategy Officer
#Chief Sustainability officer
CTO- Chief Technical Officer

Wednesday, February 24, 2010

Family value & De-Shock

Өнгөрсөн жил хагаст надад тохиолдсон зүйлс олон хүнд битгий тохиолдоосой. Ямар ч өндөр амжилтын хойноос хөөж байсан, явц сайн ч байсан хувийн амьдралыг хойд суудал дээр суулгах буюу багажинд хийж болохгүй шүү. Нэг л мэдэхэд гомдсондоо болоод сэмээрхэн буучихсан байхыг нь мэдэх юм бол та ямар ч эрүүл, сэтгэлийн хаттай, мөнгөтөй байгаад сайн найздаа ч ярихад хүндхэн нөхцөл байдалд өөрийгөө хийчихсэн байх вий. Д. Равжаа хутагтын шүлэглэсэн шиг "Жаргал зовлон хоёр нь өөрийн биеэс гарна" гэж юутай үнэн бэ.

Тэр цэгээс эхлээд өөрийгөө устгах үйлдлүүдийг шат дараалан хийдэг л юм билээ. Асуудлыг шийдэх гэж Равжаа хутагтыг дууриан "ухаанаа архиар хурцлах" нэмэр болохгүй шүү. Хэдий сайн "DJ" байлаа ч амьдрал өөрөө тоглоом шиг Restart хийдэггүй учир хийсэн болон санамсаргүйгээр хийгээгүй зүйлстээ, огт хүсээгүй ч гомдоосон хүмүүсээсээ уучлал хүсээд дахин давтаж алдаа гаргахгүй юм шүү гэж өөртөө сануулаад Live vs Exist цаг нь болжээ. Lesson learned the hard way...Унаж, босоод өвдгөө гөвлөө, дахин гүйхээр бие халаалтандаа гарлаа.

P.s.: Энэ жил Монголыг ердийн хөсгөөр тойрох 1 жилийн аялалд явах боломж гарч ирсэн шүү - Та явах хүсэлтэй, боломжтой байна уу?


Monday, February 08, 2010

Around the World

Надад байдаг мөрөөдлийн маань нэг нь дэлхийг тойрох. Таных юу байдаг вэ?

Одоогоос хоёр сарын өмнө олон жил уулзаагүй анд гудманд тааралдан утсаа солилцон, дэлхийг тойрох аян төлөвлөж байгаа талаар дурьдаж билээ. Өнгөрсөн Пүрэв гаригт утсаар ярьж, ажлаа тараад уулзахыг санал болгохоор нь сониуч зандаа хөтлөгдөн очвол аялалын зам, хөтөлбөр, үнэ өртөг гээд өнгөрсөн дөрвөн жилийн туршид бэлдсэн мэдээллийг товч тайлбарлаж өгөв. Энэ жилийн 6 сард замд гарч хоёр жилийн турш явах таван хүний бүрэлдэхүүнтэй энэ аялал миний хүсэл эрмэлзлийг маш ихээр сэргээж өглөө.

Өмнө тавьсан төлөвлөгөө маань бол 30 нас хүртэл шаардлагатай эх үүсвэрээ бэлдэх хэрэгтэй гэж тусгасан байгаа. Тэр болтол зохицуулах, шийдвэрлэх олон, цаг үеийн болон амьдралын чухал нөхцөл байдал гарч ирсээр л байна.