Wednesday, February 24, 2010

Family value & De-Shock

Өнгөрсөн жил хагаст надад тохиолдсон зүйлс олон хүнд битгий тохиолдоосой. Ямар ч өндөр амжилтын хойноос хөөж байсан, явц сайн ч байсан хувийн амьдралыг хойд суудал дээр суулгах буюу багажинд хийж болохгүй шүү. Нэг л мэдэхэд гомдсондоо болоод сэмээрхэн буучихсан байхыг нь мэдэх юм бол та ямар ч эрүүл, сэтгэлийн хаттай, мөнгөтөй байгаад сайн найздаа ч ярихад хүндхэн нөхцөл байдалд өөрийгөө хийчихсэн байх вий. Д. Равжаа хутагтын шүлэглэсэн шиг "Жаргал зовлон хоёр нь өөрийн биеэс гарна" гэж юутай үнэн бэ.

Тэр цэгээс эхлээд өөрийгөө устгах үйлдлүүдийг шат дараалан хийдэг л юм билээ. Асуудлыг шийдэх гэж Равжаа хутагтыг дууриан "ухаанаа архиар хурцлах" нэмэр болохгүй шүү. Хэдий сайн "DJ" байлаа ч амьдрал өөрөө тоглоом шиг Restart хийдэггүй учир хийсэн болон санамсаргүйгээр хийгээгүй зүйлстээ, огт хүсээгүй ч гомдоосон хүмүүсээсээ уучлал хүсээд дахин давтаж алдаа гаргахгүй юм шүү гэж өөртөө сануулаад Live vs Exist цаг нь болжээ. Lesson learned the hard way...Унаж, босоод өвдгөө гөвлөө, дахин гүйхээр бие халаалтандаа гарлаа.

P.s.: Энэ жил Монголыг ердийн хөсгөөр тойрох 1 жилийн аялалд явах боломж гарч ирсэн шүү - Та явах хүсэлтэй, боломжтой байна уу?


1 comment:

Mungun said...

"Ямар ч өндөр амжилтын хойноос хөөж байсан, явц сайн ч байсан хувийн амьдралыг хойд суудал дээр суулгах буюу багажинд хийж болохгүй шүү. Нэг л мэдэхэд гомдсондоо болоод сэмээрхэн буучихсан байхыг нь мэдэх юм бол та ямар ч эрүүл, сэтгэлийн хаттай, мөнгөтөй байгаад сайн найздаа ч ярихад хүндхэн нөхцөл байдалд өөрийгөө хийчихсэн байх вий". Сэтгэл сонин болтол хэлж.. Үнэхээр үнэн, хүн амжилтын хойноос нэг улайрахаара хувийн амьдралаа битгий хэл өөрийн үнэ цэнэ, заримдаа итгэл үнэмшлээ ч бүр хамгийн ойр дотны хүмүүсээ ч мартдаг. Үүнийг ойлгож бас илэрхийлсэнд баярлалаа. Хойд суудлаа шалгах хэрэгтэйг, явц хэчнээн сайн байсан ч түр зогсох хэрэгтэйг минь сануулж өглөө. Баярлалаа, залуу минь..