Мөнгө, шунал ба бурхан: Капитализм бол шийдэл болохоос асуудал бишээ гэж орчуулж болох нэгэн номтой таараад хуваалцах хэрэгтэй гэж бодлоо.
Хааяа нэг хүмүүс мөнгөний тухай бодлоо илэрхийлж байхыг сонсоод худлаа дуулчихав уу гэж бодогддог үе байдаг юм. 9 жил огт мөнгө хэрэглэлгүй амьдарч байгаа хүний тухай жилийн өмнө олж уншаад гайхаж байсан ч амьдралын хэв маяг нь хүсээд байх зүйл биш гэдгийг
харж болно. Эсвэл бүтэн жил мөнгө хэрэглээгүй хүний яриаг
үзэж болно. Ингэж туйлширч болохгүй л байх. Амьдрал арай дээр байж болно доо? :D
Номын зохиогчийн яриаг та дор оруулсан видеоноос сонсоорой. Чөлөөт эдийн засаг, түүний сул талыг бид ойролцоогоор 25 жилийн зайтайгаар мэдэрч хямрал гэж нэрлээд хэдэн хүнийг торгох, шоронд хийх гэх мэтээр түр аргацаадаг бол энэ ном хямралуудын үндэс болсон сэтгэлгээний гажуудалыг хэрхэн засах талаар хувь нэмэр болжээ.
2 comments:
Хүмүүс шуналтай гэж нэгнийгээ муу хэлж байхдаа хүртэл дотроо би яаж их мөнгө олох вэ гэж бодож байдаг байх аа
Хүмүүс ээ гэж!
"Надаас бусад хүмүүс л шуналтай гэж хэлдэг ч өөрсдийг нь урагш нь хөтлөж байдаг хүч бол 'шунал' байдаг" гэж
http://www.youtube.com/watch?v=RWsx1X8PV_A видео дээр Friedman гуай хэлсэн байх юм.
Мэдээж бидний ойлгодог шунал энэ хүний хэлж байгаа 'шунал' гэдэг үгнээс өөр утгатай байгаад л гол ялгаа байгаа юм болов уу?
Post a Comment