Saturday, February 19, 2011

Paradox

A paradox is a statement or group of statements that leads to a contradiction or a situation which defies intuition. The term is also used for an apparent contradiction that actually expresses a non-dual truth (cf. kōan, Catuskoti). ...

en.wikipedia.org/wiki/Paradox


Дөрөвдүгээр хороололд ийм нэртэй дэлгүүр байдаг. Зарим хүмүүс уулзалт хийхдээ баримжаалан болздог ч үгийн үндсэн утга нь хоорондоо тэрсэлдсэн өгүүлбэр болон өгүүлбэрүүдийг ийн нэрлэдэг гэж байгаа. Нилээн урт хувилбар нь Хүрлээгийн уншдаг "Эргэлзээ". 

Бидний амьдрал, ажил хэрэг, үзэл бодолд ч гэсэн энэ үг их тааралддагийг бид янз бүрээр л даван туулж, туршлага болгон дараа ижил зүйл болоход сургамж дээрээ тулгуурлан арай дөмөгхөн гардаг. 


Дээхнэ хэсэг нөхөдтөй уулзан ярилцаж байтал Inception киноны талаар яах аргагүй ярилцаж таарлаа. Таныхаар төгсгөлд нь эргэж байгаа хүрд зогсох уу, үгүй юу? гэж асуусан бол та аль нь гэж хэлэх вэ? Зогсохгүй, зүүдэндээ үлдсэн гэж хариулсан хүмүүс Пессимист буюу гутранги үзэл голдуу баримталдаг гэж үзэж болох бөгөөд өөдрөг хүнээс арай дээр амьдралаа авч явдаг гэж яригдсан нь "Санаа зөв бол Заяа зөв" гэдэг үгний эсрэг буюу "Муу санаатай явдаг хүмүүс амьдралаа аятайхан авч явдаг" болох гээд байна л даа.


Амьдралд ялангуяа бизнес эрхлэгчдэд заавар өгдөг мэдээлэл бүхий вэб сайтууд олон байдгаас "Don't sweat small stuff, it's all small stuff" буюу "Жижиг зүйлд сандраад байх хэрэггүй, бүх зүйл жижиг зүйл" түүний эсрэг талд нь  “Thoroughness characterizes all successful men. Genius is the art of taking infinite pains. All great achievement has been characterized by extreme care, infinite painstaking, even to the minutest detail.”
 Elbert Hubbard "Нягт нямбай байдал нь амжилттай хүнийг илэрхийлдэг, суутан байх нь маш их зовлонг даван туулах чадвар бөгөөд агуу зүйлс бүгд асар их анхааралтай, бүр хамгийн бага зүйлст ч анхааралтай байсны үр дүн юм" гэж хэлэгддэг нь сонин шүү. 


Early bird catches the worm - Эртэч шувуу өт барьж иддэг гэж хэлдэг нь шувууны хувьд гэдэс цатгалан, аз жаргалтай байх боловч эртэч өт болон төлөөлүүлж үзвэл энэ үг эмгэнэлтэй болох буйзаа. 


Намайг арван жилд байхад авга ах маань хутга хийж зах дээр зардаг байхдаа магадгүй Парадокс гэдэг үгийг хамгийн энгийнээр тайлбарлаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Чухам ямар ярианаас улбаалан яригдсаныг санахгүй байгаа ч хэлсэн үгийг нь уулзахаараа асуугаарай. 


Хэрэв та болон таны дотны хүмүүс эргэн тойрны зүйлсээ чичлэн шүүмжилж байгаа бол тэднийг засах, дээрдүүлэхийн тулд юу хийсэн бол? Юу хийж чадах вэ? Юм хийгээгүй, хийхгүй байж шүүмжлээд байх нь өөрөө бас Парадокс байгаа биз?

No comments: