Хуучны юмсыг уншиж байхад сайхан зүйлс их таарах юм, хуваалцах нь зүйтэй байх:
Гэрийн эзний таван журам
-Алсын хараа
-Холч ухаан
-Өршөөний сэтгэл
-Эв найр
-Эрхэм ёсч
Гэрийн эзэн -Төрийн холбоо
Эр түвшин бол гэр түвшин
Гэр түвшин бол төр түвшин
Эцэг хүний таван эрдэм
-Уужим ухаан
-Хатан зориг
-Бат журам
-Өрх гэрийн түшиг
-Үр хүүхдийн сүр сүлд
Эр хүний эрмэлзэх эрдэм
-Номонд мэргэн
-Нойронд сэргэг
-Далайд усч
-Дайнд баатар
-Хуриманд цовоо
-Хуулинд шударга
-Дээдэд зусаргүй
-Доодод ихэмсэггүй
Эр хүний цээрлэх найман зүйл
1.Бор дансанд үл шунах
2.Болчимгүй үгэнд үл автах
3.Болохгүй хэргийг үл сэдэх
4.Богд, Чингисийн Сургаалд үл тэрслэх
5.Үр хүүхдээ үл хараах
6.Үнэнч хүнийг үл гомдоох
7.Үйлийн хэцүүгээс үл шантрах
8.Үйтэн хуарын өнгөнд үл автах
Эр хүний тэвчээрийн тэнхээ
Олны газар цэнгэлийг тэвчих
Нөхрийн дэргэд үгээ цэгнэх
Холын газар биеэ хичээх
Эхнэрээс бусад эмийг тэвчих
Эр хүний сайн шинж
Эцэг эхийн сургаал авагч
Эд малаа үргэлж өсгөж
Аж байдлаа арвижуулагч
Аливаа татвараа саадгүй төлөгч
Төрийн зарлигийг ёсоор гүйцэтгэгч
Төвшин шударга занг эрхэмлэгч
Гэргий хүүхдээ тэтгэгч
Гэндэж бурууг үл чалчигч
Хэнд ч ялгаагүй эелдэг найртай
Хэрсүү даруу, нөхөртөө тусч
Хулгай худлыг үзэн ядагч
Архи дарсанд үл шунагч
Ач үрээ зөв сургагч
Залхуу залхайг үл тэвчигч
Зориг сайт ард!
Муу эрийн шинж
Ах дүүдээ хэдэр ядар
Ахуй төрхөөрөө тэнэгдүү
Эцэг эх үл анхаарагч
Эхнэр хүүхдээ дэндүү дагалдагч
Үр хүүхдээ сургахыг үл мэдэгч
Айл амьтнаар хэрэггүй хэсэгч
Архи дарс эрэн уугч
Авгай хүүхдээ муу авирлагч
Ахас ихсийг зүхэн хараагч
Ажил гэхээр үл хөдлөгч
Хулгай хийж баригдан зовогч
Худал хэлж мэгдэн ичигч
Эд хөрөнгөндөө үрэлгэн хандагч
Өр зээлэнд ороолдогч
Өрөөлийн гэр бүлийг үйлмүүлэгч
Өөдгүй тийм эр муугийн шинж!
Сайн эмэгтэйн шинж
Буруу явдлаар үл явагч
Самбаа санаачлаг сайтай
Эцэг эхээ машид хүндлэгч
Элгэн садандаа зохицон найралдагч
Аливаа зүйлээ амархан бүтээгч
Ааль зан сайтай
Ахуй биеэ хичээн хадгалагч
Ахас дүүсийг гүнээс хүндлэгч
Алиа найлангуйд дургүй
Үүр цайхад эртлэн босоод
Үс зүсээ угаан янзлагч
Үйл оёж орой унтагч
Учирсан нөхдөө баясгагч
рваж хоёр ааш үл гаргагч
Увайгүй хов үл зөөгч
Ухаант эхнэр нэн сайн !
Муу эхнэрийн шинж
Эцэг эхтэйгээ зөрчин хэрэлдэгч
Эр нөхрөө хочлон муулагч
Үс гэзгээ үл янзлагч
Үр хүүхдээ эс Сургагч
Үйл оёхыг үл мэдэгч
Эрт унтаж орой босогч
Гийчин зочинд эвгүй аашлагч
Аяга шанагаа хаялан хангинуулагч
Ач үрээ шалтгаацан загнагч
Авир төрх нь чөтгөр мэт
Салгах хов үгсийг хэлж
Саваагүй дэмий хэрэлдэн чалчигч
Самуун явдалт эхнэр
Үс гэзэг нь зараа мэт
Өгүүлэх үг нь уул мэт
Угаах арчихыг залхууран мартаад
Орон гэр нь новширч хөглөрсөн
Айх ичихийг үл мэдэн
Ашиггүй шалиг үгсийг хэлэгч
Адгийн эхнэр үнэхээр муухай!
Эх хүний эрхэмлэх 9 эрдэм
1.Өнгөнд цэвэр
2.Үйлэнд уран
3.Үрд энэрэлтэй
4.Үргэлж цэмцгэр
5.Ханьдаа түшигтэй
6.Хадамдаа элэгтэй
7.Найранд дуутай
8.Настанд ерөөлтэй
9.Нартад буянтай байх
Монгол их ёсон
-Эцэг асралтай
-Хөвгүүн тахимдуу
-Эр найртай
-Эм эвтэй
-Ах элгэмсэг
-Дүү бишрэлтэй
-Хань журамтай
-Эзэн хичээнгүй байх
Хүний эрхэм ёсон
-Удам сайн
-Бие чийрэг
-Хараа хурц
-Чих сонор
-Ухаан цэцэн
-Сэтгэл тэнэгэр
-Зориг чанга
-Үг цөөн
-Ёс тахимдуу
-Бүл эвсэг байх учиртай.
Хэнд сургаал хэрэггүй вэ?
Өөрийн биеийг тоосон омогтонд сургаал хэрэггүй
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй
Их суудал хүсэн нэрэлхэгчид сургаал хэрэггүй
Энэ хойд хоёр явдлыг үл бодогчид сургаал хэрэггүй
Хэнд сургаал хэрэгтэй вэ?
Учрыг ухагч саруул ухаантанд сургаал хэрэгтэй
Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй
Олон нөхөдтэй таарагч хүнд сургаал хэрэгтэй
Үхэх, өвдөхийн зовлонгоос айгч хүнд сургаал хэрэгтэй.
Үнэн бат журмыг үргэлж хичээж явцгаая
Өвгөд дээдсийн сургаалыг санаж сэрж явцгаая
Үйлийн дээд ачийг буцааж хариулж явцгаая
Өгөх, гээхийн хорвоог учирлан таньж явцгаая
Үлэмж мэргэн номыг тогтоон тунгааж явцгаая
Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явцгаая! -->
2 comments:
awesome
https://getsharey.com/about-pdf-drive/
Nice article, Check out this article related to 'How to Download Youtube videos on pc' for free.
Post a Comment