Saturday, June 02, 2007

Хувьцаагаа зарлаа

Зоос банкны хувьцаагаа төлөвлөж байсан үнэнээсээ арай багаар зарсан. 2006.2.14-нд 1000₮-р авч байсан бол эргүүлээд 1 жил 3 сарын дараа 1600₮-р зарлаа.
Зардал: Энд анх данс нээлгэхэд 5300₮, зарах, авах гүйлгээ бүрт 3%-н шимтгэлийн зардлууд( Сая төгрөгөөс доош дүнтэй захиалгад 3%, дээш бол 2%-н шимтгэл авдаг юм билээ).
Орлого: Ногдол ашиг болох 31₮ x X ширхэг хувьцаа гэсэн орлоготой байв.

Одоо жижигхэн тооцоо хийж үзье:
а) Банкинд мөнгөө хийсэн бол жилд 18%-н хүүтэй = 1.18 x (1.25 жил) x (X төгрөг)- хадгаламжийн дэвтрийн мөнгө(1000 орчим төгрөг байдаг санаж байна)
б) Хувьцаа -г 60% өсгөн зарсан + (ногдол ашиг 31 х |Х| төгрөг)- (авахад 3% шимтгэл) - (зарахад 3% шимтгэл)- (данс нээлгэх мөнгө 5300₮) = +54% -н өсөлт буюу банкинд 3 жил хадгалахтай дүйцэх өсөлттөй байлаа.

Үнэ дээшээ нэмэгдэх магадлал бий л дээ, харин миний төлөвлөгөөгөө дагаагүйн учир нь гэвэл
1) хувь нийлүүлэгчдийн хурал дээр зарласан дахин 2 тэрбумын хувьцаа гаргана гэсэнд эмзэглэж үнийн бууралт болох магадлалаас сэргийлсэн.
2) Бага хэмжээний мөнгөтөй хүмүүст хувьцааны арилжаа бараг тохиромжгүй юм байна гэсэн дүгнэлт хийн өөр төрлийн илүү өндөр ашиг болон эрсдэлтэй зүйлд оролцох нь надад хэрэгтэй гээд мөнгөө татан авалт хийсэн явдал юм даа.

Залуусаа иргэн баян бол улс баян, баяжигтун. Мөнгөгүйгээс болж энэ улсад бусармаг, булай явдал их гарч байна шүү. Хөрөнгө мөнгөтөй болцгоогоорой!

13 comments:

Unknown said...

Тэгээд хувьцаа нь нийгмийн бусармаг явдалтай хэрхэн холбогдож байна вэ?

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

hehe, мөнгөгүйгээс болж гэсэн нь:

1. мөнгөгүй ядуугийн улмаас хүмүүс өдрийн талхны мөнгө олох гэж элдэв зүйл хийж байгааг л хэлсэн юм. (Тэр бүрийг дурьдаж даралтаа нэмэгдүүлээд яах вэ, өдөр тутмын болон шар сонингоор дүүрэн байгаа. Алт олборлож байгаа хүмүүс ЦИАНИТТЭЙ усаа цэвэр усны сүлжээнд асгадаг нь ЭМГЭНЭЛ бас СҮЙРЭЛ - бүхэл бүтэн ХОТ, Улсаараа сүйрч болно шүү дээ) Түүнээс хувьцаа нийгэм 2-т хоорондын бусармаг холбоос байхгүй ;)

2. саяхан хадгаламж зээлийн хоршооны хэрэг гээч гарсан даа, цөөн ч гэсэн хүнд банк/ХЗХ-ы хүүнээс өндөр хүү олгодог гэхдээ хуулийн дагуу, бас банкны хадгаламжаас эрсдэлтэй ч гэсэн дундаж л юм даа эрсдэлтэй, нилээн өндөр шалгуур давж гардаг хувьцаатай газар байдаг ойлголтыг өгөхөөр энд бичээд байна. хорвоо дэлхий уужим...намайг аваач гэсэн мөнгө хаа сайгүй байна: сайн тооцоо, тэвчээр, эрсдэл хүлээх чадвартай байх хэрэгтэй

3. блог бичих бас нэг шалтгаан нь цаашид хамтран ажиллаж болох хүмүүстэй танилцах явдал юм л даа. ялангуяа залуу хүмүүст мөнгө буюу санхүүжилтийн эх үүсвэр олдох нь бага, барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө тэр бүр байхгүй л байх юм. Гэхдээ энэ банк санхүүгийн систем сайжирч байна, хүмүүс хөрөнгөжиж байна, хөл дээрээ бат зогсохоор тэмцэж байна. Удахгүй санаагаа хэрэгжүүлэх эх үүсвэрүүд олно доо

Б.Єсєннэмэх said...

>>> [Блогийг нь үзэж чадахгүй байна, profile-аа public болгооч хө] ... tanaas asuumaar zuilsiin neg harin ene PRoFILE baigaamaa., comment oos shuud orj bolohgui yum! minii blog HTML bichij eldev yumiig ni yanzaldag bolhoor ene huviin medeeelelig yaj bichij oruulahaa sain meddeggui., gehdee bas neg ih tuhtai sudlaj suusangui! ta yu gej bodjiine

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Тэр их амархаан,

1. блоггер уруу нэр/пасс-аа хийгээд орно
2. Dashboard гарч ирнэ, эндээс Profile уруу орно
3. Enable profile sharing-г tick хийчих

гүйцээ

Б.Єсєннэмэх said...

>>> өө хөөрхий! асар амархан айн! хммм.., Танд баярллаа Гантулга ахаа!

A.Амарсайхан said...

Бага мөнгө хадгалуулбал хадгаламжийн дэвтэр авах мөнгөндөө шатаад л таардаг болсон хорвоо доо хөөрхий. Хугацаатай хадгаламжаа дуусахаар нь хугацаагүй болгочихъё гэсэн чинь шинээр данс нээж, шинэ хадгаламжийн дэвтэр бичнэ гэж билээ. Тэгэхээр нь инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг болж байсан санаанд орчихлоо.

БЭ said...

meduushtei, bas boduushtai, thx!

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Өсөннэмэхэд: зүгээр дээ, эвийг нь олбол бүх зүйл л амархан шүү дээ ;)

Амараа ахад: Жилийн өмнө нэг танилдаа аль банкинд мөнгөө хадгалуулах тал дээр нь зөвлөгөө өгч байсан юм. Ер нь одоо бол банкинд мөнгөө хадгалуулах нь аюулгүй байдлын үүднээс л хийх зорилготой юм даа. Европ, АНУ, Японд хадгаламжийн хүү нь манайхаас хэд хэд дахин бага байдаг нь тэндээс хүмүүс мөнгөө бариад ирэх шалтгаан болдог байхаа (Нэг талаас нь харвал). Бас манай сул хуулиуд ч нөлөөлдөг байх, нэг тариачин ирээд л босс царайлаад байдаг нь их юм шигээ. Гадны улсуудтай харьцуулахад манай хадгаламжийн хүү ӨНДӨР шүү.

Бяцхан Тэлмэнд: Энэ чиглэлийн бизнесүүдэд санаа тавьбал ер нь боломжийн шүү, Монголд жаахан төвөгтөй л болохоос хэн хэндээ ашигтай эд. Компани хэрэгцээт хөрөнгө оруулалтаа олж авна, иргэд нь хадгаламжийн хүүнээс өндөр орлого олно.

Г.Ганбат said...

Хөрөнгийн биржийн арилжааг нь онлайнаар болгочихвол болмоор санагдсан.
Би нэг брокерийн компаниар дамжуулаад хэдэн ширхэг хувьцаа авсан л даа. Тэрийгээ ханшийг нь харж байгаад дор дор нь зараад л, аваад л баймаар байгаа юм уг нь.
Тэгэхийн тулд заавал нөгөө брокерийн компани руугаа хариалгах хэрэг гардаг нь их ядаргаатай санагдсан. Манай хөрөнгийн бирж өдөрт ганцхан цаг арилжаа хийдэг юм чинь би уг нь гэртээ ч юмуу эсвэл ажлаасаа интернэтээр харж байгаад л захиалчихдаг бол мөн амараа гэж бодогдоод байгаа юм.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

USA-н хувьцааг тэгж авч болдог юм, харин овоо мөнгөтөй байх л хэрэгтэй.

Брокерын пүүсийнхээ захиралтай ярьж байтал тийм болгохоор манай биржийнхэн судлаад байгаа л гэж байна лээ.

Одоо ч энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутагдаад байна л даа. Digital signature ашиглах, хэрэглэгчийг баталгаажуулах тал дээр их олон зүйлийг зохицуулж өгөх хэрэгтэй болно.

granola said...

Mongoliin bankind mongo hadgaluulahad her naidvartai ve? Ug ni ondor huutei yum bilee.

granola said...

aa tiin bas Mongold baragtsaagaar hed orchim brokerages baina ve? Tednii website ene ter baidag bol uu?

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

1. www.mse.mn - Mongolian Stock Exchange, endees broker-н пүүсийн тухай, тоог нь харж болно. Идэвхтэй үйл ажиллагаа хийж байгаа нь 5-н дотор байхаа :-| Компани

2. Монголын банкнууд одоогоор гайгүй, хэл ам ихтэй болохоос Анод хамгийн өндөр хүүтэй, өөрийн хөрөнгө ихтэй(Эргээд барих базах юмтай нь) гэвэл Худалдаа хөгжил юм даа -эднийх e-banking хүртэл санал болгодог юм. Дурын газар уруу бүх төрлийн шилжүүлэг гэх мэтийг интернетээр хийж болдог юм. 2 шатлалт хамгаалалттай учир одоохондоо л бакь найдвартайд ордог.
(хууль дүрэм биелэлт дээр монгол хэцүү шүү, өрөм дотроосоо өтдөг шиг зүйл болж байгаа эсэхийг би хэлж чадахгүй) Саяхан ХХБ-с 4, Хадгаламж банкнаас 10 гаруй тэрбумыг дотроосоо "туучихсан". ХХБ бол хэвлэлийг тас атгаад чимээгүй өнгөрөөж ихэнх хохирлоо эргүүлэн төлүүлсэн юм шиг байна лээ. Анодыг хүмүүс нилээн удаан хэцүү байгаа гээд л барин тавин яриад л байдаг юм. Би ч түүнд нь автаад дансаа хааж явлаа :)
Хөдөөгөөр их хэсдэг хүмүүст бол ХААН банк зүгээр, бас Монгол шуудан ч овоо олон салбартай сураг дуулдаж байсан.