"We are like dwarfs sitting on the shoulders of giants. We see more, and things that are more distant, than they did, not because our sight is superior or because we are taller than they, but because they raise us up, and by their great stature add to ours."
Sunday, June 24, 2007
Багийн тоглолт
Монгол хүн ганцаараа амжилт өндөр гаргадаг. Спортод сайн яваа хэдэн залуусаа хараад ийм дүгнэлт гаргаж болно. Нүүдэлчин байхын л манай мал болж байвал болно гэсэн сэтгэхүйгээр бүгд цэнэглэгдсэн, биднийг ч бараг л тэгж хүмүүжүүлсэн. Бокс, бөх, шатар гээд медаль авдаг тэмцээний төрлүүд бүгд ганцаарчилсан байдаг.
Анхлан 2004 онд хамт олон дунд орж ажиллаж эхлээд л ганцаарчилсан тоглолтын давуу болон сул талыг алхам тутамдаа мэдэрч явлаа. Ганц хүн хэдий ухаантай, чадалтай, шийд гаргахад хурдан гэсэн давуу талтай ч шүүн тунгаагаагүй, хүч чадал нь хязгаарлагдмал гээд хэн ч цээжээр хэлж чадах дутагдлууд байна л даа.
Харин энэ зүйлсийг шийдэж болох арга замыг олоод явахад бид ч хүчтэй, "томоохон ачаа дамжлаад явах болно". Үүний сайхан жишээ бол Отгонпүрэв тэргүүтэй хэсэг залуус саяхан World is flat номыг орчуулж дуусган, хэвлэн гаргажээ.
2007 он гарсанаас хойш чихэнд маань Хүний дор ажиллахаас залхаж байна гэж хэлсэн 6 хүний үгийг хоёр нүд, бас дэлдэнгээ ашиглан уншиж, сонслоо. Миний мэдэхээр нь 4 нь бол тус бүрдээ л өөрийнхөө салбарт өрсөлдөөд байх мундагчууд цөөтөй, салбартаа хүч түрэн гарч ирж буй идэрхэн насны залуус. Хамгийн ахмад нь 28 настай гээд бодохоор уг нь бахархмаар, ганц голох зүйл нь ганцаарчилсан тоглолт хийх гээд байнаа. Эдгээр хүмүүс бүгд л удирдаж буй хүмүүстээ, тэдэнд зарцуулж буй хангамж, сэтгэл тавихгүй, хүсэлт, гуйлтыг нь удаан шийдвэрлэж байгаад дурамжхан явсаар байгаад оч авалцан асахад бэлэн болсон юм.
Эдгээр залуустай ярьж байх үед нэг зүйл санаанд орсон нь Энэтхэгийн тэрбумтан Премжи-н "People leave managers, not the company" гэсэн үг юм. Бас намайг 2001 наадмын дараахан элчингээс ярьсан, хавар өгсөн тэтгэлэгийн шалгалтны дагуу чиний сурах сургуулиас хариу ирж гэж ээжийг хэлэхэд аав маань: "За, наад компьютэр чинь 1,0 гээд л яриад байхад ойлгоно, сурахад ч хэцүү биш. Хамгийн гол нь хүнтэй л ажиллаж сурах хэрэгтэй байдаг юм шүү, тэд л амьдрал чинь ямар байхыг шийдэх гол хэмжүүр болдог юм" гэж билээ.
Ингээд өмнөх сэдвүүд дээр чадварлаг менежер, багийн тоглолт гэсэн сэдэв нээж цаашид бичихээр боллоо. Энэ их боловсролтой хүмүүсийг нэгтгэе, үнэлүүлье, хийж бүтээхийн улам өндөр даваануудыг туулцгаая.
Labels:
life,
mongollia,
Бахархал,
Чадварлаг менежер ба багийн тоглолт
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Менежер байна гэдэг чинь ёстой хэцүү ажил байх.
Мөн таалагдахгүй менежерийн доор байна гэдэг бараг тэрнээс ч доор байх.
Ийм учраас freelancer-ууд гэдэг хэлбэр бас их өргөн дэлгэр болж байнаа.
Монголд ч ялгаагүй одоо л үүсч эхэлдэг цаг нь байх.
Гэхдээ улс оронд хэрэг болохуйц томоохон компаниуд бий болоход чадалтай менежерүүд л юунаас илүү үгүйлэгдээд байгаа юмаа.
Thanks for your time and comments Gobi,
Хүний арга эвийг олох, магтах, зэмлэх гээд хүн бүрийн онцлогт таарсан, цагийг нь олсон арга хэрэглэх нь толгой доторхийг ч нилээн "эсгэдэг" шүү.
Заримдаа ч яагаад заавал үүнийг хийх ёстой гэж, зүгээр л больчихож болно шүү дээ гэсэн бодол төрж л байдаг юм. Монголд байгаа чадалтай олон залуус байна, бүгд л эрвийх дэрвийхээрээ үзэж байгаа. Харин нийлэх гэхээр л Nomadic сэтгэлгээ маш их гараад байгаад эмзэглэдэгээ. Маш transparent байхаар ABC-г нь сураад л болчихлоо, үүгээрээ өөрөө л мөнгө хийнэ гээд ширэн нүүрлэх ч хүмүүс байдаг юм билээ.
Эсрэгээр хөлс хүчээ харамгүй зарцуулж өсгөе өндийлгөе гэхээр ойлгохгүй улам бүр шулаад байя гэсэн бүлэг байдаг. Угаадсыг нь ахиухан, уяаг нь богинохон байлгая гэдэг билүү? Тэр хэсэг ч амжилтын орцоо буруу тодорхойлж байгаа болохоор ирээдүй нь бүрхэг л болоод ирдэг юм.
Та бөөрөө зарахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралаас болоод бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар бидэнтэй холбоо бариарай, бид бөөрөнд шаардлагатай сайн хэмжээг санал болгох болно, учир нь манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй эсвэл +9187042163074 утсаар холбогдоорой.
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: + 1- (725) 2017759
Үнэ: 650,000 долларын үнэтэй
Post a Comment