Saturday, August 18, 2007

20 жилийн дараах катастроф


Ямар аймар 7 хоног өнгөрөвөө? Энэ амьтнаар төлөөлүүлсэн арилжагчид овоо загастай байлаа. Монгол дахь мэдээллийн хэрэгслүүд ярьж эхэлсэн байхдаа. 1987 онд саяны гарсан уналт шиг ийм санхүүгийн хямрал хамгийн сүүлд гарч байжээ. Юун 9/11. Мандан бадарч явахдаа Америк улс айл бүрийг оромжтой болгох гээд одоо монголд гарч ирнэ гээд яриад л байгаа моргэйж, ипотек зэрэг зүйлсийг сэдэж бараг л хүн бүрийг байшинтай болгон ч эргээд тэрбум тэрбумаар нь эдийн засгийг элэгдэж унагах зүйл хийсэн байх юм. Зөвхөн Америк ч биш дэлхийн эдийн засаг шүү! Айлууд хэт их таатай нөхцөлөөр байшин аваад түүнийхээ зээлийн хөвөгч хүүг өндөр болоод ирэхээр нь төлж чадахаа байсан нь банк, фондуудад мөнгөө буцааж өгөхгүй, төлбөрийн чадваргүй болгож эхлээд 2 жил үргэлжилжээ. Английн BNP Paribas банк өөрийн 3 фондын ажиллагааг зогсоов, төлбөрийн чадвартай холбоотойгоор. Мөн ижил шалтгаанаар Америк, Авсралийн олон банк "шуурхай" авлаа. Төв банкууд(FED, ECB, BOJ) нь банк хоорондын зээлд зориулж 5-86 тэрбум доллар нийлүүлээд ч нэмэр алга. Хүн бүр эрсдэлээс зайлсхийн, хийгдсэн ашигаа гар дээрээ гарган авах (төлбөрийн чадвартай байх) хүсэлдээ автан баруун солгойгүй зарж эхэлвээ.

Уналт 7/25 нд эхэлсэн юм байна л даа, эргээд график харж байхад. (Уг нь эхэнд нь дагаад л bear байсан юм :| ) Гэхдээ бүрэн гүйцэд унагалгүй өнгөрсөн 6 сарын өсөлтөө үгүй хийхээр нь одоо унаж болсон, физикийн хуулиар дээшээ буцаж ойно гээд шуналтсан биш (impulse trading!!!) bullet-train-ий өмнө зогсон дансаа арчаад, тархины эсээ үхүүлж дууслаа. E-signal маань гацаад, графикууд дээр Gap үүсгээд байсаныг бодоход хаа сайгүй паник. Үнэ огцом хөдлөөд л яг л Roller-Coaster! Паник-нд золтой л орсонгүй, ripple-effect-с нь буцаж алдагдлаа нөхөж эхлэвээ. Ёо, ёо гэж хэлэх ч хэцүү, шөнөдөө унтаж чадахаа байсан хачин аймар 7 хоног арай гэж дууслаа. Уналт дууссан эсэхийг сайн мэдэхгүй л байна, ямар ч байсан унана уу, ойгоод дахин унах, цойлно уу туйлшрахгүй ээ. хаашаа ч хөдөлсөн харж байгаад хөдлөх гэж байгаа галт тэргэнд нь амжиж суунаа.

Мөнгө гэхээр хэний ч хүсэл бол ахиухантай байх, гэхдээ хөдөлмөрлөж, зүтгэж байж олдог болохоос 76 +16+1 тэдний дагуулууд шиг амар мөнгө олох гэж байгаа бол энэ блог хэнд ч тус болохгүй ээ. 2 дэлгэц ажиглан судалгаа хийх(3 болгож арай л амжаагүй байгаа :) ), мэдээлэл унших, сонсох, mouse-ны тусламжтай арилжаа хийгээд, өдөртөө дөрвөн удаа тэмдэглэллийн дэвтэр дээр бичиж байгаа нь хялбар санагдаж магадгүй ч аюултай, эрсдэлтэй. Өнгөрсөн долоо хоногт өмсөж байгаа цамцтайгаа үлдсэн, дансныхаа 80, 90%-г алдсан хүмүүс зөндөө байгаа гэж миний уншсан зарим репорт дээр байсан шүү.

Нэмэлт:
1. Fed-н хийсэн алхам нь зах зээлийн савалгааг түр зуур дарав
2. Хятад улс худалдааны татварын эсрэг US-н хувьцааг зарна гэсэн сүрдүүлгээ багасгав


Дахин энэ сэдвээр бичих хэрэггүй гэсэн дотны хүмүүсийн зөвлөгөө 10 шахаж байгаа тул энэ бичлэгээр арилжаатай холбоотой, баяжих тухайд бичихээ багасган (уг нь хүн бүр л хүсдэг) аль болох мэдлэгт нэмэр болох хөнгөн сэдвүүд уруу орохоос гэж төлөвлөж байна(profit cow-ны үндэс суурийг нь). Эрсдэл, дампуурах гээд олон үг байдаг даа, сүүлд хэн нэг нь чичлэх г.м сөрөг үр дүн гарах магадлалтай ч юмуу? Хувьцаа, options, bond, futures- гэх мэт. За энэ хүртэл уншсанд баярлалаа, эцэст нь нэгэн хүний хэлж байсанчлан хүн бол нийгэмд амьдрахаас хойш заавал эдийн засаг болон хууль, үүрэг - эрхзүйн нөлөөлөлд ордог учир энэ хоёр чиглэлээр давхар суралцах хэрэгтэй шүү( ядаж нэгийг нь ;) ).

8 comments:

granola said...

Yooh ene neeree ayultai unalt bolson shu, roller coaster-tei adiltgasniig nomnoos l unshij baisnaas anh udaa bieer amslaa gej. Ochigdor neg nastai trader NYSE floor deer heden 10 jil ajillahdaa 87 onoos hoish iim aihtar volatility uzsengui ee geed sulhan duugarch baihiig TV-geer haraad shuud l dagaad setgeleer yavchih dohson. Mongo shahaad, discount ratee buuruulsan ni hesegtee l argatsaasan arga hemjee yum daa. Onoodriin rally 'uulen choloonii naran' baihaa, Monday ergeel unah yum shig sanagdaj baina. Ugui bol ch nadad ashigtai saihan baihsan.

Btw... blogoo ene sedveer tsaashid bichihgui gej ihed bolgoomjilson alham hiij baigaa yumaa daa :-)

Гантулга Т.Т said...

Hi Granola, Trade what u see and not what u think gesen neg helleg surj avsan :) Yur ni Market is always right gedegtei l tustui yumdaa, hehe. Odoo humuus insanity-s garah hangalttai hugatsaa garsan gej naidaj baina, esvel het hol baisan non-prof-uud gar deerhee zarah geed, bas "hivsen dooguur hiisen hog shoroo" il garch ehelbel ch dahin neg bunjee jump hiihed belen l baina daa. :D

Uuruu Technical/Fundamental? Yug undeslej Monday fall gej bodoj baina?

Bichlegiin tal deer bol zuv duu, suuliin ued jaal stresstei, bas humuust hooson goridlogo turuulj magadgui gedgees sergiilj baigaa um. Ug ni gadnaas ni harahad duriin durak hiichihmeer ch hooloi herchih ersdeliig humuust taraahaa bolihoor shiidsen um.

Тэлмэн said...

huh gantulgyn ugeer yag hooloigoo herchuuleh gej baisan baishd(yamar aimar ug ve), hehe, ene neeren yu bolood ungurchihvuu, end medeenees l unshih yum.

Гантулга Т.Т said...

Telmengiin aaviin hooloig herchihgui ee ;) Yur ni aimar - setgel sanaa, ediin zasgiin huvid herchuulj baigaa yum shig l boldog bolohoor l duitsuuleh gej hereglesen ug maani jaahan "hund" bailaa ;)

Medee sain unshval minii toimlosoniig olon barimt too duridaad delgerengui bichsen baih bolov uu daa, yur ni sanhuugiin ersdel buyu naidvargui humuust buh zeeluulsen mungugui bolood ireheeree hun yaj bachuurdag bilee tuuntei l tustui geh yumuu daa :D

Б.Єсєннэмэх said...

Мөнгө гэхээр хэний ч хүсэл бол ахиухантай байх, гэхдээ хөдөлмөрлөж, зүтгэж байж олдог болохоос 76 +16+1 тэдний дагуулууд шиг амар мөнгө олох гэж байгаа бол энэ блог хэнд ч тус болохгүй ээ. 2 дэлгэц ажиглан судалгаа хийх(3 болгож арай л амжаагүй байгаа :) ), мэдээлэл унших, сонсох, mouse-ны тусламжтай арилжаа хийгээд, өдөртөө дөрвөн удаа тэмдэглэллийн дэвтэр дээр бичиж байгаа нь хялбар санагдаж магадгүй ч аюултай, эрсдэлтэй. Өнгөрсөн долоо хоногт өмсөж байгаа цамцтайгаа үлдсэн, дансныхаа 80, 90%-г алдсан хүмүүс зөндөө байгаа гэж миний уншсан зарим репорт дээр байсан шүү.
...............................................
та надад yahoo mail хаягаа өгөөч надад зөлөгөө хэрэгтэй байна!

Б.Єсєннэмэх said...

usunnemekh@hotmail.com ruu haygaa ilgeegeerei :D

Г.Гантулга said...

Сgйн уу..Нэр нэгтэй хүн байх чинь. миний блогоор нэг зочлоорой. ok
Чиний блог дажгүй юмаа. Амжилт хүсье

Г.Гантулга said...

my blog domain name is http://www.mongolia-issues.tk/