Saturday, August 04, 2007

Дахин цэнэглэгдэхээр явлаа

...диваажин уруу, Конфи-н хэлсэнээр харанхуй дунд өөрөө гэрэл гаргахын тулд сайн цэнэгтэй байх хэрэгтэй, ирээд 3 долоо хоног болсон, хийсэн зүйлс маань овоо шүү, гэхдээ цэнэг алдаад байна, одоо цагийн дараа галт тэргэнд суун диваажинд очин мойл, нэрс түүнгээ хөөрхий муу цөөн судалтай тархиа амраая.

Монголын зарим сампин хэрэглэж байгаа болон бусад 90-д оны технологитой банкуудтай хамтарч ажиллах, үүнийг гардан хийх боломж гарч байна, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, талх тарианы хувьд хэр байх нь вэ гайхаад л, эргэлзээд л байна.

Wallstreet гэдэг нууранд ажлаа тарсаны дараа cyber - загасчилж байгаагийнх Монголын дундаж цалинг 10+, -20 нугалах ашигтай ажиллаа. (Дундаж цалин яг хэд болсон бэ?) Хэдэн тархины эс үхсэнийг хэлж чадахгүй нь, бараг л 7 хоног нойргүй шахуу. Тэр том далайн эрэг хавиар л сэлж, акуланд бариулахгүй, айхтар том биш ч хүнээс авсан салан дээрээ даах хэмжээний томоохон ан цөөн бус удаа хийсэнийх овоо. Олсон ашгийнхаа 60% орчимыг нь татан авч байгаа, би талыг нь авна - зээлээ төлнө ;)

Ажил маань сонирхолтой, бас нийгмээсээ тасраад яах вэ, эрсдэлгүй цөөн ч гэсэн ногоон кармандаа оруулж байх нь надад хэрэгтэй юм даа гээд өдөртөө чухал царайлаад л ажиллаад байна даа. Бас өөрийгөө хөгжүүлж л явья, боломж байна, тархиныхаа цөөхөн судлыг нэмж л явья тэ, ирэх жилийн өдийд Хаммер Н3 авах мөнгөтөй болчихсон сууж байна гэсэн дэвэргэн төлөвлөгөө байна, харж л байя, прогрессын аргаар бол ядах юмгүй л дээ. За пүүгээгээ бэлдэе, түр бай

Жич: Танд мөнгөө өсгөх шаардлагатай байвал өсгөж өгч болно шүү, мэдээж би ч бас ашгаас хүртэнэ ;) Холбоо барья гэвэл миний ID-р холбогдож болно.

6 comments:

Anonymous said...

Hummer H3 chi saikhan l sonsogdoj b.a . Geometr progresseer usdug ni chi unen l dee. gehdee joohon todorhoi bich l dee. tsuuhun chi gesen zaluus naad zamaar chini yavag l dee yundaa nuutslaad baigaa yum be. heden chi hun orson chinii ashig unahgui.

Hundetgesen FX

Тэлмэн said...

ee akku tani yasan hurdan duusaj baina aa hehe, yutai ch ahiad sain amraad tseneglegdeed dolgion sain baridag bolood irdiim shuu, moilnoosoo hadgalhaa martvaa

granola said...

hehe aimar tsenegtei gar butsaj irehiim biddee. yavsan gazriihaa, idsen tuusen moilniihoo zuragnaas taviarai pls. WS deer ashigtai ajillaj baigaad chini bayar hurgeye. Manaihan Mongoloos ingeed stock market deer toglood baival uneheer dajgui shu. Oor olon zaluusiig hamraarai gej erool devshuulye :-)

Pearle Deppsu said...

би нээрээ 7 хоног ядаж амарчдаг байж гэж бодоод байгаа шүү. Шал балай еийн, 7 хоногийн эхний өдөр ингэж хэлж л байдаг. гэхдээ нэг сайхан амармаар л байна

Anonymous said...

hundet blogchuudaa, tuslaach. Milton Friedmany Free to Choose-iig haanas olj avah ve? Ene nom orchuulagdaj garsan suragtai unen uu? Baabar orchuulsan bj boloh taltai. Herev unen bol haanaas olj avch bolohyg helj tuslaach !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Bayarlalaa

Гантулга Т.Т said...

fx> Pandora's box-g neeh ch bas zohihgui baihaa, bi bichihiig hussen zuilsee l bichij baina. Herev uuriin tani bichij chadah zuiliig albaar orhiod baival ta ch gesen uuriin blogtoi bolood bichij bolno shuu dee, bi odoogoor hurungu oruulagch haij bichij baigaa, bichihgui baigaa zuils ch bii, tedniig tusad ni yariltsah heregtei baih
telmen> tsag tur oroo busgaa, huvi huvisgaliin ajiliig hiij, honogiin talh deeree jaal sharsan zagas ene teree tavih geed l uzej tarsan chini baga zereg "aljaav" :) dajgui baihoo. Uuriiguu alban hucheer computer-s holduulj amrah um.
granola> Yag yaj eniigee zuv humuust ni hurgeh ve gedgee gaihaad l bna, ug ni sain zaluus olood, hurungiin asuudliig ni shiideed yavchihval yun uul uurhai, yun tsalin l daa.
pearle deppsu> Ug ni ajillah gej amidarch baigaa bish amarsan ni deer shuu, know how-aa medej l baih heregtei
anon> mailee uldeevel english-g ni yavuulj bolno shuu 2Mb orchim pdf bii