Tuesday, August 07, 2007

Залуусаа, зангиа зангидаж чадах уу??

Зяак, ажил албаны шаардлагаар зөндөө л зангиа зүүх хэрэг гарна, сураад аваарай.

10 жилээ төгсдөг жил, ангийнхаа залуусын нэгээс бусдынх нь зангиаг зангидаж өгч байж билээ. Үлдсэн нэг нь залхуу зангиа буюу ардаа цахилгаантай зангиатай байсан юмдаг. Ер нь манайхан энэ туузыг хэр зэрэг хэрэглэдэг билээ?

Хоёр цамц, хорин зангиа гэсэн хаанаас гарсан нь мэдэгдэхгүй үг байдаг даа(Эх сурвалжийг нь мэддэг бол хэлж өгөөрөй) Өдөр бүр өөр зангиа зүүгээд, цамцаа солихгүй байсан ч болдог гээд байгаа, гэхдээ цамц цэвэрхэн байх хэрэгтэй л дээ (Монголд хэцүү, цагаан өнгөтөй хувцас өдөртөө саарал, бүр бор болох магадлалтай)

Богино зангиатай үед Four in hand жижиг, цэвэрхэн харагддаг - залуу, овор багатай гэхүү дээ :) . Уртавтар зангиа, нимгэн материалтай бол Windsor зангидалтууд зүгээр. Зөндөө их ороодог болохоор том болчихдог гэмтэй. Урт, зузаан бол их л авьяс шаардана даа хө. Харин тэр Shell-г ч хэрэглэж үзээгүй юм байна.

Windsor ер нь том, овортой болдог нь наснаасаа хөгшин харагдуулдаг байж магадгүй л гэдэг юм билээ. Өнгө нь цамцнаас ялгарах ёстой ч төстөй, хээний хувьд ойролцоо байх хэрэгтэй мөн хүрэм(пиджак) -тэй энэ чанаруудыг авч үзэж болдог гээд байгаа.

Уг нь энэ бичлэгийг 7 сарын эхээр бичиж эхэлсэн юм, засаж нэмээд паблишдлаа. Үндсэн сэдвээсээ нэг их хазайгаагүй гэж бодож байна шүү, санхүүч хүн бүр зангиатай байдаг харагдаад байсан мөн IT-нхан ч гэсэн туршлага хуримтлуулаад, хэрэглэгчид дээрээ очихдоо зангиатай байвал арай л дээр байх болов уу даа. За энэ бичлэг таныг анхан шатны мэдлэгтэй болсон гэж найдаж байна.

3 comments:

Б.Єсєннэмэх said...

>>>10 n jild baihdaa oyutan bolson hoinoo ch surguuliinhaa niigmiin ajild hezeed zuugdeestei, odoo ch yalgaagui., tiimees zangia gej ene tuuztai chine tsag urgelj hamtdaa shuu bi uuriiguu bas ovoo zangidchihdag gej boddiishde 3 n turluur znagidaj chadna harin ene zurgan deerh durvduh zangidaltiig sain medehgui yum bn suraad avchii hu! bayarllaa :D

Б.Єсєннэмэх said...

...zangianii zurag harj manartjiigaad neg yum asuuya gesen martchij ene tani baruun talin deer bairlah google iin hailtiin HTML, url iig haanaas avaad bainaa Gantulga ahaa?

Жаагий said...

Margaash zangia zvvh hereg garaad. Tegeed neg zangia avsiin, delgvvrees. Tegsen teriig maani zangidaad ugchih hvn havi oir baidaggvi. Tegeed yadiin bilee geed baahan manatav shvv (hajuu ailiin zaluug guih uu, yah uu ene ter gej). Tegjiital neg iim bichleg unshij baisnaa sanaad tanai ruu gvigeed orood irlee. Arhiviig tani baahan ongichij baigaad olov shvv. Hewlej avaad gertee ochood zangiagaa zangidnaa. Maash ih gyalailaa shvv :D.