Хүн бүрт дутагдал, давуу тал байдаг. Түүнийгээ мэддэг, мэддэггүй л гэж байгаа болохоос та ч, би ч аль алинтай нь эвлэрээд эсвэл засах гээд оролдоод л явж байгаа байх.
Намайг хүмүүс өнгө, мөнгөнд шуналтай л гэдэг :D Би Гобсек шиг эсвэл Click дээр гардаг залуу шиг амьдраад ч байгаа юм шиг заримдаа санагддаг л даа. Ингэчихвэл сайхан болчихно гээд л хий мөрөөдөөд ч байгаа юм шиг. Үнээнь заримдаа өөрийнхөө амьдралыг өөдрөг болгохоор их л үздэг. Хангалуун амьдармаар байна шүү дээ, өдрийн хоол, унаанаас гадна надад баясаж хөөрөх, тоглож наадах, гэр бүл, найз нөхөдтөйгөө наргих хүсэл байна түүнд маань хангалттай мөнгө, цаг байх хэрэгтэй дээ? Айн? Одоо Монголын дундаж цалингаар хэдэн удаа кайфтай шоудах вэ? Сайхан төрсөн бүсгүйчүүд таарвал нүдээ нуудаггүй ;) Ганцаараа үе таарвал аль болох л панаалдчих санаатай л байдаг. Гэхдээ эмэгтэй хүнийг яг яаж аясаар байлгахаа сайн мэдэхгүй үе үе бөөн асуудал үүснээ. Who can live with or without a woman!
Дээхнэ нэг уншиж байхад - Дэлхий дан эмэгтэйчүүдээр дүүрэн байсан байвал дэлхий чулуун зэвсгийн үед, харин эрчүүдээр дүүрэн байсан бол аль хэдийн сөнөчихсөн байхсан гэж байж билээ. Өдөржин хувьсгалын ажил хийх гээд, оройжин-шөнөжин хувьдаа ажиллаад, одоогоор бүгдийг нь зохицуулж чадахгүй л байна шүү. Жаахан БАЛАНС хэрэгтэй байх шигээ. Гэхдээ л........
Яадгийн сайхан бүсгүйд нүдээ унагасаар л байх болно, ухаажаад, баяжаад амьдралаа аятайхан явуулна за!
3 comments:
Манай муу Ганааг хэн тэгээд өнгө мөнгөний шуналтай энэ тээр дуракдаад байгаан бэ, тэгэж ярьдаг хүмүүс чинь цагаа тулхаар өөрсдөө тийм байдаг байхгуй юу, хүн өөрийгөө ямар нүдээр харж байна, бусдыг ч тийм шиг л төсөөлж явдаг. гүй бага зэрэг мөнгөний шунал байх л хэрэгтэй шд, тэгээд шуналгүй царайлаад олдсон хэдийгээ ахиулчий, цалингаа нэмүүлчий, сайхан амьдарчий, машин унаа уначий ч гэдиймүү хүн бүр л ахин дэвшихийг хүсдэг бизээ. Үүнийг шунал гэвэл одоо шуналгүй хорвоо алга дөө. За юутай элдвий хүмүүсийн дэмий үгсийг нэг их юманд бүү бодоорой доо, ойрд таг болоод байсын бас л цэнэг нь барагдахгаал байж дээ. Болохгүй шүү, хэхэ. За амжилт
Hehe, neg bish nileen heden hun sar garui eldev yum yariad, zuvluh/zagnah geed baih yumoo. Ehleed tesver zaagaad l daraa ni helj uzeed, sonsohgui bolohoor ni bichij baigaa maani ene.
Tednii helj baigaad avah yum bii l dee, harin avahaasaa iluu hayah yum ihtei baigaa ued ni shuud nuuren deer ni heleed ugch bolohgui yumaa.
сонирхолтой байна шүү! бас их аятайхан мэдрэмж төржаахым, учир нь энд хэд хоногийн өмнөөс шинэ охид ирээд... би ч эхэндээ зүгээр сууж, даруухан загнаж, учиргүй буйр заагаад байснаа өчигдрөөс гэнэт дургүй хүрээд.., >тээд л одоо жаахан завгүй! түүнийг гэртээ урьсан хүлээгээд л :)
.........................................
Сайхан төрсөн бүсгүйчүүд таарвал нүдээ нуудаггүй ;) Ганцаараа үе таарвал аль болох л панаалдчих санаатай л байдаг.
-би бас тантай адил юм шигээ!
Post a Comment