Шийдэл 1:Залуусаа, алийн болгон асуудал ярьж, гомдоллох вэ. Ухаан бодлоо уралдуулан шийдэх тухай ярилцья л даа. Болохгүй зүйл эргэн тойронд байна, тэр бүрийг хараад л, бусдыг хүлээгээд л суугаад байвал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй шүү дээ. Энэ удаагийн шийдлээрээ хүн бүрийн санаа зовж буй
УТАА-г шийдэх нэг аргыг толилуулъя, санал бодлоо чөлөөтөй илэрхийлж боловсронгуй болгох талаас нь нэмэрлээрэй.
Нөхцөл:Өглөө босоод л таны хоолой гашуу оргиж, гудамжинд урдаа яваа машины гэрлээр л баримжаалж, хажуугийн байшингаа харахгүй, Богд уулаа ч харах боломжгүй яваа маань бидний эмгэнэл. Учиргүй их л мөнгө цацаад байдаг олон түшээд, түнтэгнэсэн гүзээтэй багийнууд яагаад энэ талаар бодож, шийддэггүйг бурхан чөтгөр хоёр ч хэлэлцэж байгаа сурагтай байсан. Хамгийн гол нь гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн маань жил бүрийн өвөл түлдэг 5 тонн нүүрсний утаа. Эрүүл мэндээ алдаж дууслаа шүү дээ энэ хотын оршин суугчид маань!
Өгөгдөл:Орос улсад
Галан гэдэг тогоор ажилладаг бичил халаагуурыг цэргийн зориулалтаар анхлан гаргасан бөгөөд СОЦ систем задран унахад үүнийг арилжааны зорилгоор анх ашиглаж эхэлсэн гэнэ. Монголд (Тасума ХХК гэж санаж байна) хэсэг залуус борлуулж, тохиргоо зэргийг нь хийж өгдөг бөгөөд монгол гэрт тааруулах гэж үзээд л байгаа сурагтай байсан. Өнгөрсөн 3 жилд тэдэнтэй 2 удаа уулзсан юм байна.
Энэхүү тогоо - цахилгаанаар ажилладаг бөгөөд 2-7 Квт/ц чадалтай (гэрт бол 2Квт байхад хангалттай). Нэгдсэн сүлжээнд холбоогүй халаах систем бий болгож чадна.
Монголын Дулааны цахилгаан станцууд 21:00-с хойш боловсруулсан цахилгаанаа үнэгүй шахам Орос улс уруу урсгадаг.
Шийдэл:
Гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулах гэвэл ойрын хэдэн жилдээ боломжгүй л болов уу, 40'000 айлын орон сууцны үлгэр эхлээчгүй байгаа.
Тэгэхээр гэрийн халаах аргыг л сайжруулах хэрэгтэй юм болов уу даа. Гэрийн ханыг дагуулан дугуйрсан хэлбэртэй хэд, хэдэн секц пар тавин түүнийг ус буюу үл хөлдөх шингэнээр дүүргээд, халаагч, удирдлагатай холбож өгнө.
Эдийн засгийн тооцоо: 1. Улаанбаатар хотод
133.9 мянган тооны өрх гэр хороололд байдаг,
2. Нэг машин нүүрс(5T):
300'000 Төгрөг 3. Нэг Халаагч+ удирдлагын төхөөрөмж ойрлоцоогоор 500$
4. Цахилгаан 1Квт = 60₮, шөнийн тоолууртай бол 11₮
5. Шөнийн тоолуур =
45000₮ Бүх өрхийг энэ шийдлээр төсвөөс санхүүжүүлээд төхөөрөмжүүд 81 тэрбум ₮, тоолууржуулахад 6 тэрбум ₮. Нэг айл 24 цагаар 2Квт-н төхөөрөмж ашиглахад 48Квт-/26+18/Квт (13 цаг өдрийн, 9 цаг шөнийн тарифаар = 26x60+18*11 = 1758₮). 5 сар хүйтэн байдаг гэж тооцвол (150 хоног * 1758)= 263700₮ -г өрх бүр халаалтын зардалд зарцуулах нь. Нүүрсний үнээс ч хямд тусаж байгаа биз?
Хөрөнгийн эх үүсвэрүүд: 1.
Гэнэтийн ашгийн татвараас жилд 250 тэрбум ₮ олно 2. Тойрог бүрт тарааж буй 250 сая төгрөг = 19 тэрбум төгрөг
3. Шинэ гэр бүлд зориулж буй
6.4 тэрбум төгрөг.
4. Хүүхдийн мөнгөнд зарцуулж буй
21.4 тэрбум төгрөг
5. Нэмэх зүйл төсвийн мөнгөнөөс зөндөө л гарах байх. (Дэлхийд тэргүүлэх 60+%-г засгийн газар маань захиран зарцуулдаг)
Хэрэв нэг сая хоёр зуун мянган хүний эрүүл мэндийг бодож байвал 100 хүрэхгүй тэрбум 80 сая доллар л гэсэн үг шүү дээ зарцуулах шийдэл байх л юм. (Нэмэлт зардал гарах бол саналаа доор бичиж үлдээгээрэй)
Хөрөнгө оруулалтаа буцаан олж авах нь:Үнэгүй урсгаж байгаа цахилгааныг бүрэн хэрэглэхэд тэр мөнгө маань цахилгаан станцуудад очих ба олох орлогын 60 хувийг нь буцаагаад ЗГ -н дансанд хийж байхаар тусгавал яах вэ? Хичнээн ч удаан хугацаагаар байнга орлого болон орж байг л дээ. 263700₮ *133'900*0.6=21 тэрбум төгрөг нэг жилд буцан орж ирнэ.
Бусад шийдлүүд байгаа л байх, шахмал түлш - сайн мэдээлэл алга, хэрэглэж байгаа хүмүүс ам муутай л байна лээ. Ер нь хэрэглэдэг улс орон байдаг юм болов уу? Хоцрогдоод хэрэглэхээ байсан иймэрхүү төхнологийн оруулж ирүүлэхийг хориглодог болвол яасан юм бол? Моод Монголоор дуусдаг гэдэг үг санаанд ороод байдаг юм, залхмаар байгаа иймэрхүү зүйлийг зогсооё л доо.