Шийдэл 1:
Залуусаа, алийн болгон асуудал ярьж, гомдоллох вэ. Ухаан бодлоо уралдуулан шийдэх тухай ярилцья л даа. Болохгүй зүйл эргэн тойронд байна, тэр бүрийг хараад л, бусдыг хүлээгээд л суугаад байвал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй шүү дээ. Энэ удаагийн шийдлээрээ хүн бүрийн санаа зовж буй УТАА-г шийдэх нэг аргыг толилуулъя, санал бодлоо чөлөөтөй илэрхийлж боловсронгуй болгох талаас нь нэмэрлээрэй.
Нөхцөл:
Өглөө босоод л таны хоолой гашуу оргиж, гудамжинд урдаа яваа машины гэрлээр л баримжаалж, хажуугийн байшингаа харахгүй, Богд уулаа ч харах боломжгүй яваа маань бидний эмгэнэл. Учиргүй их л мөнгө цацаад байдаг олон түшээд, түнтэгнэсэн гүзээтэй багийнууд яагаад энэ талаар бодож, шийддэггүйг бурхан чөтгөр хоёр ч хэлэлцэж байгаа сурагтай байсан. Хамгийн гол нь гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн маань жил бүрийн өвөл түлдэг 5 тонн нүүрсний утаа. Эрүүл мэндээ алдаж дууслаа шүү дээ энэ хотын оршин суугчид маань!
Өгөгдөл:
Орос улсад Галан гэдэг тогоор ажилладаг бичил халаагуурыг цэргийн зориулалтаар анхлан гаргасан бөгөөд СОЦ систем задран унахад үүнийг арилжааны зорилгоор анх ашиглаж эхэлсэн гэнэ. Монголд (Тасума ХХК гэж санаж байна) хэсэг залуус борлуулж, тохиргоо зэргийг нь хийж өгдөг бөгөөд монгол гэрт тааруулах гэж үзээд л байгаа сурагтай байсан. Өнгөрсөн 3 жилд тэдэнтэй 2 удаа уулзсан юм байна.
Энэхүү тогоо - цахилгаанаар ажилладаг бөгөөд 2-7 Квт/ц чадалтай (гэрт бол 2Квт байхад хангалттай). Нэгдсэн сүлжээнд холбоогүй халаах систем бий болгож чадна.
Монголын Дулааны цахилгаан станцууд 21:00-с хойш боловсруулсан цахилгаанаа үнэгүй шахам Орос улс уруу урсгадаг.
Шийдэл:
Гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулах гэвэл ойрын хэдэн жилдээ боломжгүй л болов уу, 40'000 айлын орон сууцны үлгэр эхлээчгүй байгаа.
Тэгэхээр гэрийн халаах аргыг л сайжруулах хэрэгтэй юм болов уу даа. Гэрийн ханыг дагуулан дугуйрсан хэлбэртэй хэд, хэдэн секц пар тавин түүнийг ус буюу үл хөлдөх шингэнээр дүүргээд, халаагч, удирдлагатай холбож өгнө.
Эдийн засгийн тооцоо:
1. Улаанбаатар хотод 133.9 мянган тооны өрх гэр хороололд байдаг,
2. Нэг машин нүүрс(5T): 300'000 Төгрөг
3. Нэг Халаагч+ удирдлагын төхөөрөмж ойрлоцоогоор 500$
4. Цахилгаан 1Квт = 60₮, шөнийн тоолууртай бол 11₮
5. Шөнийн тоолуур = 45000₮
Бүх өрхийг энэ шийдлээр төсвөөс санхүүжүүлээд төхөөрөмжүүд 81 тэрбум ₮, тоолууржуулахад 6 тэрбум ₮. Нэг айл 24 цагаар 2Квт-н төхөөрөмж ашиглахад 48Квт-/26+18/Квт (13 цаг өдрийн, 9 цаг шөнийн тарифаар = 26x60+18*11 = 1758₮). 5 сар хүйтэн байдаг гэж тооцвол (150 хоног * 1758)= 263700₮ -г өрх бүр халаалтын зардалд зарцуулах нь. Нүүрсний үнээс ч хямд тусаж байгаа биз?
Хөрөнгийн эх үүсвэрүүд:
1. Гэнэтийн ашгийн татвараас жилд 250 тэрбум ₮ олно
2. Тойрог бүрт тарааж буй 250 сая төгрөг = 19 тэрбум төгрөг
3. Шинэ гэр бүлд зориулж буй 6.4 тэрбум төгрөг.
4. Хүүхдийн мөнгөнд зарцуулж буй 21.4 тэрбум төгрөг
5. Нэмэх зүйл төсвийн мөнгөнөөс зөндөө л гарах байх. (Дэлхийд тэргүүлэх 60+%-г засгийн газар маань захиран зарцуулдаг)
Хэрэв нэг сая хоёр зуун мянган хүний эрүүл мэндийг бодож байвал 100 хүрэхгүй тэрбум 80 сая доллар л гэсэн үг шүү дээ зарцуулах шийдэл байх л юм. (Нэмэлт зардал гарах бол саналаа доор бичиж үлдээгээрэй)
Хөрөнгө оруулалтаа буцаан олж авах нь:
Үнэгүй урсгаж байгаа цахилгааныг бүрэн хэрэглэхэд тэр мөнгө маань цахилгаан станцуудад очих ба олох орлогын 60 хувийг нь буцаагаад ЗГ -н дансанд хийж байхаар тусгавал яах вэ? Хичнээн ч удаан хугацаагаар байнга орлого болон орж байг л дээ. 263700₮ *133'900*0.6=21 тэрбум төгрөг нэг жилд буцан орж ирнэ.
Бусад шийдлүүд байгаа л байх, шахмал түлш - сайн мэдээлэл алга, хэрэглэж байгаа хүмүүс ам муутай л байна лээ. Ер нь хэрэглэдэг улс орон байдаг юм болов уу? Хоцрогдоод хэрэглэхээ байсан иймэрхүү төхнологийн оруулж ирүүлэхийг хориглодог болвол яасан юм бол? Моод Монголоор дуусдаг гэдэг үг санаанд ороод байдаг юм, залхмаар байгаа иймэрхүү зүйлийг зогсооё л доо.
7 comments:
Зяак, тарааж буй популист амлалтын (Физиологийн хэрэгцээнд төлж буй тэрбумууд) мөнгө хүмүүст өглөө ч тэр нь шил найрка, ширхэг талх болоод хоёр хоолойгоор дамжаад л 00-д орох боловч энэ хиншүү хярвас үнэртсэн хотод амьдарч байгаа учир хүүхэд хөгшингүй 5-10 жилийн дараа уушигны өвчнөөр өвдөж үхэх өдрөө хүртэл хульхидан оруулж ирсэн хужаа эм ууж, хүндэрсэн үедээ Эрээн, Бээжин орж эмчлүүлэх хэрэгтэй болно.
Эрүүл Монгол Хүн хөтөлбөр, Үндсэн хуулийн Эрүүл аж төрөх эрхтэй г.м. заалтууд цаасан дээрээ л мөнхрөөд амьдралд хэрэгжихгүй юм даа.
Энд оруулсан тооцоог 30 минутын дотор хийсэн бөгөөд дутуу, орхигдсон, буруу зүйлс байж магадгүй юм. Гол нь бүтээлч шүүмжлэл, нэмэлт санал байвал хуваалцаарай.
Mergejliin hunii zugees analizdaad, sanaa devshuulsen yum bna gej oilgoloo.
Ene sanalaa haash ny handah heregtei ,
uuniig 'hen''yaaj' baragduulah ve gedeg ny (bi sain oilgosongui yuu) burhegdmel sanagdlaa.
jishee ny: 'orshin suugchdiig tuluulsun hudulgoon'geh met olon niitiig hamarsan uil ajillagaa baidag bol , zasgiin gazar,erh buhii gazruudad 'urguh bichig'bainga ilgeej chihnees ny honh uyah. etc... gesen sanaa yuu?
Түмээд: Тайлбар коммент бичиж дуусангууд өөрийн тань коммент зэрэгцээд ороод ирлээ. Зочилсонд, бас сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.
Тодруулга:
1. Миний суралцсан чиглэлүүд бол IT and Economics. Мэргэжилийн гэж хэлж болохгүй юм даа, цахилгаан-электроникоор овоо сонирхолтой ч мэддэг хүний хажууд бол чимээгүй л явдаг юм :)
2. Овоо хэдэн жил хүн бүрийн дотрыг урж яваа асуудал болохоор л өөрийн мэдэх бас боломжийн болов уу гэж санагдсан зүйлээ урьд шөнө базаад бичсэн юм.
3. Хийх хүмүүс нь мэдээж ЗГ, УБ-н удирдлага, УИХ гэсэн нөхдүүд л дээ. Гол нь тэр нөхөд маань ажилтайгаа биш, суудалтайгаа зууралдаад байх юм.
4. Хүлээсэн үүрэг хариуцлагаа боддог/ухамсарладаг удирдлагатай бол би ийм зүйл бичиж шөнийн нойроо хугаслах хэрэггүй, цонхоо хааж унтах шаардлагагүй л байхгүй юу?!
Намайг ажилгүй болгочих юм байна л дөө. Утааны тухай фельетон бичиж таван цаас олдог байсан хөг минь өнгөрөө шив дээ.
Амараа ах-д: Таны фельетоныг уншаад ингэж чухал ач холбогдол өгч бичиж дуусгалаа, таны гавьяа шүү дээ. Хүний г ямар нэг үйлдэл хийтэл нь дүрсэлж, шүүмжилсэний дүнд л энэ бичлэг маань үүссэн, хэдий удаан бодож явсан ч гэсэн эхлүүлэх санааг төрүүлсэн хүн нь та. ;) Ажлаа алдах биш, харин хүнд яаж тусаж байгааг л харж болохоор бичлэг болсон гэж найдаж байгаа.
Одоо тэгвэл миний гэр бүлд эдийн засгийн үсрэнгүй хөгжил дутагдаж, үүнээс үүдээд бид "Ланд-200"-гүй, арван өрөө байргүй шаналж зовж байгаа сэдвээр фельетон бичнэ ээ.
Solution for Amar's family -гаа хэзээ бичих вэ?
Наадахыг чинь хийхэд цагаа зарцуулбал надад төлөх мөнгийг би хаанаас авах вэ? :)
Уг нь том сэдэв л дээ, СЭЗЯ, ЗГ, дээр нь том том их, дээд сургуулиудын акулууд тэр талаар л ярьж хоолоо иддэг болохоор тэдний хоолыг хороогоод яах вэ :D. Надад ч ахдахаар л сэдэв байна. Таны бичсэн фельетоныг харж байж энэ сэдвийг барьж авах эсэхээ шийдье дээ ;)
Post a Comment