Wednesday, March 19, 2008

Салхи оруулсан бичлэг


Хамгийн сүүлд тухтайхан суугаад бичсэнээс хойш дор хаяж хоёр сар болжээ. Энэ хугацаанд болж өнгөсөн зүйлсийг нэг мөсөн салхи оруулъя:

1. Алт 1030$ хүрсэн, жам ёсоороо л хүрлээ, мэдээж хэрэг энэ төвшинд хүрэх гэж дээшээ 2-3 сөөм, доошоо 1 сөөм гэсээр арай гэж гарч ирлээ. Одоо ч хүн бүр л илүү өндөр болно гэж ярьж эхэллээ энэ нь буурах цаг болжээ гэсэн дохиог өгөөд байх шиг. Буцаад 900 хүртэл ядаж унах хэрэгтэй, энэ сардаа амжиж унах нь уу харин, эсвэл удаан боловч зөөлөн унах гээд байна уу, ямар ч байсан өнөөдөртөө л 40$-р уналаа.
2. Монголын хөрөнгийн зах дээр "чимээгүй аллага" хийгдсээр л, үндэслэл, шалтгаангүйгээр хувьцаанууд нь өсөж буураад л зарим хувьцаа ч 100-700% өссөн сурагтай.
3. Хаврын баярууд өндөрлөлөө, уг нь хүн баяр болохоор сэтгэл санаа өөдрөг, урам зориг дүүрэн болдог л байх. Гэтэл танил нөхөд маань өнгөрсөн хэдэн баяруудыг АНУ-н эдийн засаг шиг унаж яваа гэсэн тодорхойлолтонд таарна гэж дүгнэх юм. Хажууд байгаа линкүүдийн нэгээр орж алдарт ДовЖонес, Насдак-н индексийн уналтыг хараарай.



4 comments:

Barimalch said...

us$-iin hansh bas unaj baigaa teheer alt tsaashdaa unah n gartsaagui bish uu?

Barimalch said...

oops osoh n gartsaagui geh geed buruu bichichij.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

One way direction uurchlugduh tsag ni bolson baihaa, be ahead of the crowd gedeg shig hun bur l 1000$-g harj baisan odoo alt usuh bish, heseg unah baih, $ bol esregeeree changarna. Humuus ashigaa hiihiin tuld hadgalj baisan altaa zarna, hun bur zaraad ireheer une buurna.
Gehdee market bol market, it's always right!

SARANTENGER said...

Шуурга ч яг дэгдэж эхлээгүй байна гэж эдийн засагчид үзээд буй юм билээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Хиншүү хярвас үнэртээд эхэлчихсэн ч юм бил үү?

Ямартай ч долларын ханш унаснаараа унах байх. ОУВС энэ тэрээс явуулж буй бодлого энэ тэр ч дорвитой өөрчлөлт үзүүлж чадахгүй л болов уу?

Нөгөө талаар NAFTA аас 1999 оноос яригдаж эхэлж буй AMERO гэх валютаа гаргавал байдал арай өөрөөр эргэж болох талтай. Гэхдээ л тийм амар биш байх.


7 хоногийн өмнө Сүнжин гранд ороод валютийн ханшийг нь хартал байж байсан ханш нь өчигдөр ортол яг л хэвээрээ байна лээ. манайхан жаахан хөдөлдөг баймаар юм аа. Дүмбийгээд л байцгаагаад байх юм.

Жич: Нэмээд хэлэхэд өчигдөрийн долларын ханшийн өсөлтөөс 11.000$ хуссан. :p