Sunday, May 18, 2008

IPO's

Монголын Хөрөнгийн бирж дээр шинээр хувьцаа арилжихаар (Initial Public Offer) 3 газар захиалгаа авч эхэлсэн/зарим нь захиалгаа авч дуусчээ. Тухайлбал Анод Банк, Гермес төв, Ремикон Компани.

Уг нь маш зөв алхам, компаниуд бага зардлаар хөрөнгө оруулалт татна, худалдан авагчид нь инфляцийн эсрэг барих нэг бамбайтай болно. Хэрэггүй муу/сайн сая төгрөгнүүд байвал Анодын хувьцааг бол авдаг л газар. Нөгөө хоёр нь яг юу хийдэг, хийх гээд байгаа нь тодорхой биш учир жаахан эргэлзээтэй. Нэрлэсэн үнэ нь 1000, 100, 100₮ юм билээ. Анхдагч зах зээл дээр зарагдаж дуусангуутаа л дор хаяж 30% өсөх байх. (2-14 хоногт)

Миний хувьд эдгээр боломжуудыг зүгээр хараад л сууна. Алтан боломж миний хувьд биш гэж үзэж байна. Монголын цус нь ойртсон хөрөнгийн зах зээлд дахин орох болтол цаг хугацаа, нэмэлт хөгжил дэвшил хэрэгтэй байна.

Өөр биржүүд дээр тоглодоггүй залуус, бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд хувьцааг нь аваад үз, аяндаа нэг оролцоод ирэхээр цааш нь сонирхоод илүү боломж бүхий газруудын талаар мэдээлэл аваад ирнэ. Боломж их тул түрийвчээ түнтийлгэх нэгэн боломж гарч ирэх байх.

4 comments:

A.Амарсайхан said...

Өөрөө болохоор авахгүй гэх. Тэгээд намайг аваад тоглоод үз гэх? Тамирын голын мөсийг долоох шахаж цуглуулсан хэдэн юмаа алдчихвал яах вэ? Тэр жил нөгөө, Ангарын хотын хадгаламж зээлийн хоршоонд алддаг шиг юм болох вий. Хэ хэ

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Надад арай л мөнгө багадаад, бусад хийж байгаа зүйлсдээ саад болох гээд байгаа л болохоос биш сэтгэлээрээ бол авчихсан л байна. Түрийвчиндээ байгаа юмны хэмжээгээр бас захиргаанд орох юм байна шүү дээ.

erkhembayar said...

Anod shig horongiin ogooj muutai gazriin huvitsaag avaad ch dee huurhii demii l bolov uu daa. Ashig baigatai ajilldag deer ni ooriin horongoo nemegduuleg direct injection hiih yamar ch bolomjgui bolchood odoo ard tumnii bank gej ard tumniig huuraad aimshigtai yum.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Erhembayart: Uuriin bodol uurtuu zuv gedeg shig uuriin tani helj baigaa zuv l duu. Anod bankiig hetsuudsen gedeg tsuurhal ih l yavj baisan. Odoogoor ariljaanii bank heveeer l baina.

Minii huvid Anod banknii/ali ch companiin/ huvitsaa gedeg ni chuhal bish. Hamgiin gol ni hudulguunuus ni ashig oloh ni chuhal uchiraas l avya gej baigaa um.