Sunday, June 29, 2008

Temporary downtime

Today was an end of my short lived excitement in personal life and I'm going to stop posting for a month or two. /Opposite - Maybe the frequency will increase, I don't know - really getting lost here/ Got to think a lot about how to proceed from this juncture to the next. Didn't know how to receive the fact for a month or so, but now it's gone - it seems, before I could figure it out .

Sunday, June 22, 2008

Шинэ танил

Гадуур гартал бороонд нилээн норж, дээр орж байсан дажгүй кофетой газраар орлоо. Нэг латте, coffee-cream хоёр аваад жаал суухдаа ажиллуулдаг хоёр залуутай нь ярилцаж, танилцав. Ажилтай маань ойрхон Сентоза хоолны газарт байх: Highlands Coffee-ны газрын Мөнхбилэг, Тулга. Блог нь Highlands Coffee.

Кофегоо авчихаад тэр хоёрыг завтай бол ширээндээ суугаач гээд дөрвүүлээ болж суугаад кофены талаархи нимгэн мэдлэгээ арвижуулахаар асууж эхэлтэл, эхлээд кофены талаар юу мэддэгийг тань сонсоод дараа нь би өөрөө ярьж эхэлье гэдэг юм. Би ч номноос л уншиж байсан Каппучиног ходоодонд хоолтой байхад хэрэглэхээс Францчууд татгалздаг тухай л хэлж өгөөд цааш нь сайн сонсож авлаа. Үнэндээ хүн бүрийн хэрэглээд байдаг савласан найруулдаг кофе нь бараг хаягдал, муу сортын үрээр хийгддэг гэдгийг сонсож байсан л даа. Мөн instant coffee гэж бас л нэг их сайнгүй нэр хүндтэй байдгийг хэлэх нь зүйтэй байх.

Ах нарынхаа тусламжтайгаар анх нээгдсэн газрыг одоо Мөнхбилэг нь ажиллуулдаг. Хааяа нэг Сентоза ороход тэр л ганцаараа зогсож байгаа харагддаг.

Оюутнууд тараад орлого жаал буурчихлаа гэх залуустай хөөрөлдөж суухдаа кофе хэрэглэх соёл, үйлчилгээний стандарт, сайн кофег санаан зоргоор бэлтгэх нь амаргүй болоод жижиг кофе шоптой болох гэж 2 жил зарцуулсан гээд хаа байсан Вьетнамаас өөрсдөө түүхий эд болох кофены үрээ зөөж ирдэг гээд олон зүйлийг цаг өнгөрөхийг анзааралгүй сонсов. Би ч нэг хэсэг /1 жил 7 сар / кофе уулгүй явсан ч иймэрхүү кофе байдгийг мэддэг, бэлдэж чаддаг байсан бол яалаа гэж тэгж дөвчигнөх вэ дээ. ;-)

Thursday, June 19, 2008

Put up or shut up

Олон юм донгосолгүй хий, эсвэл дуугаа тат.

1. Одоо ч гадуур явахад хаа сайгүй л сонгуулийн уриа, лоозон, сурталчилгаа. Үнэн бол аятайхан үлгэр их байнаа. Амараа ах нэгэн үлгэрийг тэмдгэлсэнийг эндээс уншаарай. Бас газар хөдлөнө гэсэн цуурхалын талаар бичсэнийг ч саатаж уншаарай. Элгээ гамнаарай.

2. Анодын хувьцааг авсан хүмүүс 1080-р аваад 1640-д зарах боломжтой байлаа. Бараг л зүв зүгээр 50+ хувиар өсгөж авах боломж. Харин Ремикон, Гермес хоёр анх зарлагдсан үнээрээ одоо ч зарагдаж байгаа. www.mse.mn-с ороод хараарай.

3. Байнга ордог сайтанд маань дараахь дууг илт рекламдаад байв, шүлгийнх нь доорхи хэсгийг уншаад л учирыг нь ойлголоо. Мөрийтөй тоглогч

You got to know when to hold em, know when to fold em,
Know when to walk away and know when to run.
You never count your money when youre sittin at the table.
Therell be time enough for countin when the dealins done.

4. Ямааны мах асар сайн гэсэн цуурхал тараамаар байна, уншигч та ч гэсэн туслаач?! Өнгөрсөн сар ажлын шугамаар Хэнтий аймаг орж, хамтран ажиллаж байгаа гадны хүмүүстэй хамт газар үзэж явахад хөөрхий малаа дагаж амьдардаг хүмүүс зовж байнаа. 3 долоо хоног болоод л нүүхгүй бол мал нь идэх өвсгүй болчихоод байна гэх юм. Монголд 40 сая мал байгаагаас 18 сая нь ямаа гэсэн статистик байх юм. Ямаа бэлчээр устгаж, өвсийг үндэстэй нь сугалж иддэг гэж малчид яридаг даа. Жилдээ нэг ноолуур самнаж мөнгө олох гэсэн бодлоор асар их ямаа өсгөдөг болчихож. Гэтэл Баруун Хойд Хятад ямаанаас болж одоо хүн, мал амьдрах аргагүй болоод төв уруугаа цагаачлах гэсэн хүмүүсийг гадаад паспорт өгөөд Монгол уруу барилгачин болгон явуулдаг гэх. 1900-д оны эхээр Япончуудын хийсэн терроризм хэмээн 2006 оны зун Бээжинд 2 долоо хамтдаа ажилласан You YouFeng гэдэг программист яриж билээ. Улс даяараа экологийн сүйрэлд орох нь, ямааны мах идэж эхэлнээ, та ч гэсэн эхлээрэй. Ямааны боодог сайхан шүү! ;)

5. Хэзээ амжиж амьдрах гээд байна? - гэдэг асуулт тавигдаад, би хариулт өгч чаддаггүй, дотны найз нөхөд маань ч бүгд л тийм дэглэмтэй болчихож, захаасаа цал буурал үстэй болчихсон, 30 нас хүрээд тэтгэвэрт гарна гэсэн төлөвлөгөөгөө биелүүлэхээр зорин ажиллаж байгаа намайг ацан шалаанд оруулах юм даа - тэр.

6. Алтны үнэ: Америк дахь ерөнхийлөгчийн сонгууль дуусахаас өмнө хөрвөөж доош унах хүсэлгүй байх шиг. Олигтойхон хөдлөж өгдөггүй, уг нь мэддэгсэн байсан бол хүнсний бүтээгдэхүүнүүд (Будаа, эрдэнэшиш) болон газрын тосны арилжаанд орох юмсан. Эдгээрийг Монгол хүн хийж болох арга зам мэдэх хүн байна уу?










7. Ажлаа бардаггүй, уг нь завгүй байгаа нь сайн байж болох ч өөрийнхөө чадваруудыг голоод байна. Жижиг голын том загас, нууранд ороод жаал самгардав. Уг нь өмнөх ажлаасаа гарахдаа өөрийгөө хөгжүүлэх тал дээр "үүнээс цааш газар байхгүй" гэж бодсон маань үгүй байж. Албан бичиг хөтлөх,багаар ажиллах, мэйлийн хэрэглээ гээд урьд нь өөрийгөө лаг гэж бодож байсан зүйлс дээрээ өсөж дэвжихгүй бол болохгүй нь гэдгийг мэдрээд эхнээсээ хэдэн ном олж авлаа. Хүн гэж амьтан хааяа нэг хамраа сөхөхөд л эргэн тойронд нь болж байгаа өөрчлөлт, хурдацтай хөгжил хоёр түүнийг нь шоолон даапаалах юм.