Tuesday, April 14, 2009

(Edited)How I turned 16K into 33K in three months

Сайн байцгаана уу нэгэн сонирхолтой сургалт явуулах гэж байгаа тул уншигч авхай таныг ч мөн оролцож, мэдлэгээ арвижуулж түрийвчээ зузаатгах боломжийн талаар суралцан бодит мөнгө хэрхэн богино хугацаанд өссөн түүхийг судлангаа чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл доорхи сургалт, семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хөрөнгийн зах зээл дээр хийсэн 5 жилийн судалгаа, 4 жил 6 сарын бодит арилжааны дүнд бий болгосон аргачлалаар хэрхэн гурван сарын дотор 16'000$-г 33'000 $ болгосон бодит түүх, хэрэглэсэн аргачлалын талаар танилцуулга хийнэ. Санхүүгийн хэрэгслүүд, үнийн таамаглал, суурь болон техник судалгааны үндэс зэргийг танилцуулна. /Ангийн багтаамж 20 хүн бөгөөд одоогоор 5 хүн бүртгүүлсэн байгаа тул амжиж бүртгүүлэхийг урьж байна/

Хэзээ: 2009-н оны 04-р сарын 18 Бямба гариг 10:00 цаг

Хаяг: СХД-н ЖДҮ-г дэмжих төв: ХАЯГ: Сонгино Хайрхан Дүүргийн 15-р хороо, 1-р хороололын арын зам дагуу 54-р байр /86-р сургуулийн хойно/

Бүртгүүлэх: gantulgat [at] gmail.com, 8811-1816 дугаараар

Үнэ: 50'000₮ Анхны удаа болохоор үнийг яг яаж гаргахаа нилээн бодлоо, зарцуулсан цагаар тооцох гэхээр хэт өндөр гарах гээд байдаг, огт үнэгүй гэхээр Үнэгүй зүйл Үнэгүй л болчихно. Цаашдын зорилго болох хөрөнгө босгоход туслах хүмүүстэй уулзана гэж тооцон байж болох нилээн хямд үнийг гаргаж ирлээ.

Edit: Гарчиганд байгаа дансны эцсийн үлдэгдэл 33K биш 46K орчим болох юм байна шүү. Доорхи зурганд буцаан татаж авсан мөнгөний баримтыг үзүүлэв.

Мөн энэ сэдвээр http://biznetwork.mn/topic/show/3544/ хаяг дээр хэлэлцүүлэг явагдаж байгаа болно.






Энэ линкүүдэд миний 2007 онд бичиж байсан бичлэгүүд маань байгаа юм:

Зоосын хувьцаагаа зарсан нь:
http://ganaas.blogspot.com/2007/06/blog-post.html

Одоо санал болгож байгаа сургалтын арилжаанд оролцож байгаа нь:
http://ganaas.blogspot.com/2007/04/blog-post_30.html

Зоосын хувьцааг яагаад авсан талаар:
http://ganaas.blogspot.com/2007/03/blog-post_6834.html

Анхлан хүмүүст хөрөнгө оруулах санал тавьж эхэлсэн үе маань
http://ganaas.blogspot.com/2007/03/offer-you-cant-resist.html

5 comments:

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Зурганд харуулсан байгаагаар 6 сарын эхэн болон сүүлд мөн 7 сарын эхээр доош ихээр унасан нь 1000-5000$-н татан авалт хийсэнтэй холбоотой, жижиг уналтууд нь алдагдалтай холбоотой гарсан өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн болно.

Ch.Erdenebat said...

Сонирхолтой сургалт байна.

nomin said...

Ahij hiih uu? ene udaad arai l amjihgui bolood bhiin?

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Ахиж хийх талаар энэ удаагийнхыгаа явуулж байгаад шийднэ. Хүмүүст хүрэх, миний зорилго биелэх гэсэн нөхцлүүдийг харж байгаад шийдвэрээ гарганаа.

Unknown said...

Sonirholtoi blog baina.