Monday, June 22, 2009

Public announcement

Дөнгөж сая Хэвлэлийн бага хурал хийгээд орж ирлээ: Хүргэж байгаа мэдээлэл, уриалга маань:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газарт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар шийдвэрлэсэн. Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотод иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаар:
• Улаанбаатар хотын 1 хүнд ногдох ногоон байгууламж 2 дахин нэмэгдэх
• Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах
• Хүн ам ихээр суурьшсан дэлхийн нийслэл хотуудын жишигт нийцсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
• Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах
• Өөрийн хандив өргөсөн талбайдаа явуулж буй үйл ажиллагааныхаа чиглэлээр ногоон байгууламжийг ашиглан танилцуулгаа хийх
• Нийгмийн хариуцлагтай ажлыг хандиваар нөхөх боломжтой юм.
Иймд уг бүтээн байгуулалтын ажиллагаанд иргэн, байгууллага бүрийн дэмжлэг хэрэгтэй байгаа тул бид дараах уриалгыг хүргэж байна.
1. “Нэг өдрийн цалин” аян: Уг үйл ажиллагаанд бүх иргэд оролцох боломжтой бөгөөд энэхүү аян нь 2009 оны 06 сарын 24-ны өдөр явагдана. Аянд оролцож нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн нэрэмжит модтой болно. Үүнийг байгууллагууд нэгдсэн журмаар зохион байгуулвал илүү тохиромжтой юм.
2. Дуудлага худалдаа:Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүрхэн цэгийг өөрийн нэрэмжит болгон тохижуулах эрхийн дуудлага худалдаа
Байгууллагуудын дунд энэ үйл ажиллагаа хэрэгжих ба гол хаалгыг угтсан газрыг өөрийн нэрэмжит болгох давуу эрхийг байгууллага эдлэхийн тулд дуудлага худалдаанд оролцох эрхтэй. Ингэснээр байгууллагын имиджийг бүрдүүлж, давуу талыг олж авах боломжийг хүртэнэ.
3. Машин бүр 1000₮: Улаанбаатар хотын бүх авто тээврийн хэрэгслийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд нэмэр болгон I love UB гэсэн стикерийг бидний санал болгосон ШТС-ууд дээрээс итгэмжлэлт хүмүүсийн гараас худалдан авах.

Сүүлийн үйл ажиллагааг Пүрэв гариг 6 сарын 25-нд явагдах бөгөөд итгэмжлэлт төлөөлөгчид, ШТС-н нэрсийг дахин зарлая ;-)


No comments: