Friday, June 26, 2009

UNBELIEVABLE!

Глобал Си И Ө 2-с болж миний үгсийн санд шинэ хараалын үгс орж ирсээр. Үнэхээр итгэж боломгүй юм болж, миний хүч, цагаа нэмэрлэж явсан баг маань 0.67 оноогоор ялагдлаа гэдгийг сонсов. .........Амьд явбал хүн их олон зүйл үздэг гэдэг үнэн юм даа...нэгжийн үнэлгээ нь 40'000 төгрөг байдаг 2 настай Шинэс модны 100'000 ширхэг суулгац өгөөд өөрсдөө суулгаж өгнө гэсэн компани байтал, бидэнд 25000 нь болно гэж хэлсэн нь бидэнд 300'000'000 төгрөгийг хэрэггүй буцааж ав гэсэнтэй адил сонсогдлоо. Нийлбэр дүнгээрээ 532'000'000 төгрөг цуглуулсан биднийг 300M-г нь сох дутаангуут бидний нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлчихлээ. Нөгөө баг маань 170 орчим M-г босгосон бөгөөд бидэнд илт давуу тал байсан ч......

Уг нь анд Г.Нямдоржид өөрийн чадлаараа тусласан боловч шүүлт болж бидний хийсэн ажил маань үнэлэгдсэнгүй нь нийгмийн ялзрал гээд байдаг зүйл энэ тэмцээнд ч бас орсон юм болов уу гэдэг хардлагыг төрүүллээ. Уг нь хамгийн өндөр оноотой, нэг ч ялагдалгүй явж байсан юм. Харамсалтай...

5 comments:

Г.Ганбат said...

Тэгээд Нямаа хасагдчихсан юм биш биз дээ. Ямар алиа гарууд вэ.

Pearle Deppsu said...

Өө тийм үү? би өчигдөр нэвтрүүлэг үзсэн шд.

тэгээд бас хасагдчихаж байгаа юм уу?

Gantulga T. Tul /Тул овогтой Т. Гантулга/ said...

Г.Ганбат-д харин тийм, Нямдоржийг хассан

Сүүлийн даалгавартай танилцаад, шинээр удирдаж байгаа компанийнхаа ажиллагааг хүмүүст даалгаад 7 хоног зарцууллаа. Энэ ажлыг хийх нь миний хувьд нэр төрийн хэрэг болов.

Сүүлийн даалгаварт анд Нямдоржид дэмжлэгийг бодитоор үзүүлж 5 өдөр бүтэн, 2 өдөр хагас цагаар ажиллаа. Түүнд 6 дахь удаагийн ялалт нь ирэх болно гэж найдаж , босоо давсан аварга гэдэг шиг энэхүү тэмцээнд ялагч болно гэдэгт итгэлтэй байсан ч үр дүн эсэргээр гарсан юм . :-|

Деппсүд: Надад хасагдах гэсэн ойлголт дахин байхгүй ээ. Харин нөгөө багийг илт(үр дүн, шударга байдал, санаачлага)ялаад байхад эсрэг болгосон нь үнэхээр итгэлийг маань хөсөрдүүлсэн явдал болсон юм

Б.Батзориг said...

bi ch hezee ch businessman bolohgui yum hun shig baina. ta nariin yarij baigaa yum unen uitgartai sonsogdoj baina

Gantulga T. Tul /Тул овогтой Т. Гантулга/ said...

Б.Батзоригт: Энд яригдаж байгаа зүйлс нь миний харсан өнцгөөс бөгөөд яг ямар учраас ийм уйтгартай, утга авцалдаагүй зүйл болсоныг сайн мэдэхгүй юм. Энэ жүжгийн зохиолыг өөр хүмүүс бичсэн болохоор зохиолчдын санаанд юу байсаныг сайн мэдэхгүй юм.

Бизнесмен болох үгүй дээр өөрийнх нь санаагаар болох биз дээ. Гэхдээ Монголд байгаа 3 хараал байгааг сонссон уу? ;)