Thursday, November 18, 2010

Good...

Good habbits: Сайн зуршлууд

Хүн гэдэг байнга хийдэг зүйлээр тодорхойлогддог амьтан гэдэг. Аль ч зүйлийн талаар дүгнэлт өгөхийн өмнө багадаа хоёр талаас нь харж үзэх хэрэгтэй байдаг бол бид муу зуршил гэдэг үгийг л амьдралдаа их хэрэглэсээр байна. Тамхи татдаг хорт зуршилтай хүнийг Тамхичин, амьдралд итгэл алдаад архитай нөхөрлөж буй хүнийг архичин. Харин эсрэг талд нь зогсох сайн зуршлууд байдгийг бараг л мартсан бололтой, хүмүүс.

Миний Твиттерт ашигладаг TwInbox хэрэгсэл гэхэд Монголд өнөөдөр мэдээллийн хэрэгслүүдийн мөрдөж буй нийтлэлийн бодлогыг базаж байгаа мэт "No news is good news" гэсэн уриа ч гэмээр үгийг нээх бүрт харуулдаг юм. Гэхдээ твиттер дээр би олон хүний үзэл бодлыг цаг хугацааны хувьд бараг сааталгүйгээр хүлээн авч, хуваалцдаг болохоор давуу талыг нь ашигладаг гэж итгэл төгс хэлж чадах байна. Оройн цагаар ажлаа дуусчихаад дагаж буй хүмүүсийнхээ нэрний хойно гарах шинэ бичлэг бүрийг нь унших боломжтой бөгөөд дээд тал нь 30 минут л зарцуулахад хангалттай байдаг. Харин TV гэдэг зүйлийг удахгүй IPTV -р солих болно гэж бодохоор л сайхан байна шүү.

Авга ах Төрмөнх маань намайг бага ангид байхад цэргээс дөнгөж халагдаж ирээд бидэнтэй хамт амьдардаг байлаа. Өглөө бүр 6:00 цагт шугамын радиогоор Төрийн дуулал явахтай уралдан босдог, гэрт хоол хийхэд гурил зуурч элдэх ажлыг байгаа хийдэг, орны даавуу, өмд цамц нь болгоомжтой хүрэхгүй бол иртэй болтол нь индүүдсэн, гутлаа орой бүр унтахын өмнө тосолдог тул байнга гялалзсан байдаг байж билээ. Та ойр тойрныхоо хүний сайн зуршлыг хэр анзаарч байсан бэ? Юуг дуурайн хийх хүсэл төрж байсан бэ?

Аудио ном гэж үнэхээр сайхан зүйлс байдгийг та ашиглаж байгаа юу? Нүдээ амраах, аялж явах, түгжирсэн үед бухимдахын оронд гээд олон цагийг үр ашигтай өнгөрөөхөд тун чухал хань болдог эд шүү. Ойрын үеийн төлөвлөгөөнд маань "Монголын Нууц Товчоо" аудио номыг бүрэн сонсох ороод байна.

Good Friend: Сайн найз


Маш сайн найз нартайдаа би баярлаж явдаг юм. Өнгөрсөн хэдэн сар өөрийгөө сайн найз мөн үү биш үү гэж бодоод зарим найз нөхдөө блог бичлэгтээ хүн гэж үгээр төлөөлүүлэн оруулсанд уучлаарай. 2009 оны 9 сард багын найзтайгаа уулзаад бага зэрэг зандруулсаны дараа бодоход би сайн найз байлгүй удсанаа ойлгож билээ. Дөнгөж сарын өмнө таван ой хүрсэн хүүг төрөх үед аавтай нь хамт халуун шөл бариад гүйж байсан ч нэрийг нь ч мэдээгүй явсан гэхээр итгэх болов уу, та? Сайн найз нартай байхын тулд өөрөө сайн найз байхаар хичээж байгаа шүү, анд найз нараа!

Good business: Сайн бизнес


Заримдаа нэг компани байгуулаад, дуртай, чаддаг, мөнгөтөй зүйлс хийж явахаас юу хийх заавраар, цалин аваад явах нь амар ч юм шиг санагддаг өдрүүд гардаг юм. Ялангуяа энэ жилийн хавар нилээн ширүүн болсон шүү. Хүн бүр сайнд тэмүүлдэг ч хүссэн зоргоороо хүрдэггүй нь тууштай байдал гэж би хувьдаа боддог, надад ч энэ дутагдал хааяа нэг хэтрэн даварчих гээд байдгийг гүрийн эсэргүүцээд өдийг хүрчихлээ. Үзэл бодлоо, үнэт зүйлсээ хамгаалан өөрийн зорьж байгаадаа хүрнэ гээд л үзэх юм. Энэ бүхэнд маань намайг дэмжиж, зөвлөөд явдаг хүмүүст баярладаг юм.

Өнөөдөр намайг хорвоод мэндэлснээс хойш 10443 дахь өдөр болж байгаа бол 30 нас хүртлээ 1 жил 5 сар 28 хоног дутуу байгаа юм байна. Заримдаа хүмүүс асуугаад л байдаг юм яагаад нэг биш, тав биш хоёр сая доллар гэж? Энэ их энгийн зорилгыг би 2007 он буюу 25 настай байхдаа тавьж байсан таван жилийн зорилго юм л даа. Энэ төвшинд хүрээд мөнгөнд санаа зовдоггүй болохоос гадна одоогийн компаниа дор хаяж сая долларын хөрөнгөтөй Venture Capital компани болгочихьё гэж бодоод байгаа юм.

Шинэ зүйл хийж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжид хөрөнгө буюу үйл ажиллагаанд нь хүний биед цус шиг хэрэгтэй зүйл ч, хэрхэн дутдагийг өнгөрсөн хугацаанд хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үеэр их сонслоо. Том дүнтэй ярих залуус, ах нар байх ч хараад байхад багахан л түлхэлт хэрэгтэй хүмүүс цөөнгүй таарах бөгөөд цаг хугацаа өнгөрөх бүрт тэдний хүсэл эрмэлзэл, тэмүүлэл нь амьдралын элдэв жижиг асуудалд дарагдан сулрах бий гэж эмээх юм.

Тийм л учраас, удахгүй "Ашгийн Бүс" буюу "Profit Zone "гэсэн нэртэй байгууллагын хаалгаар та болон таны танилыг орж ирэн, үйл ажиллагаагаа өргөтгөх боломжийг үүсгэхээр үзэж мэдэж, үсэрч уулзаж, өөртөө дийлдчихгүйгээр ажиллаж явна.

Good evolution: сайн эволюц


Эрхэм уншигч та миний блогийг нээгдсэнээс хойшхи бичлэгүүдийг анхааралтай уншиж байсан бол одоогоор гуравдахь хэлбэртээ шилжсэн байгааг анзаарч магад.

  1. Программ хангамж, санхүүгийн шинжилгээ: Сургуульд сурсан зүйлс голдуу
  2. It's all about attitude: Төрөлх араншин болон үзэл бодол голлосон
  3. Profit Zone: Дуртай, чаддаг, мөнгөтөй зүйлс голлох болно
Өөрчлөлтөөс илүү тогтмол зүйл энэ хорвоо дээр байдаггүй гэж нэгэн эрдэмт хүн хэлсэн шиг үндсэн гурван өөрчлөлт төлөвлөсөн болон төлөвлөөгүй амьдралын өөрчлөлтүүдийг даган гарч байж. Хүний хамгийн сайн найз болон муу дайсан бол хүн өөрөө байдаг гэдэг шиг үзэл бодлыг өөрчлөх томоохон тохиолуудыг азтай болон азгүйгээр мэдэрч явсан ч өнөөдрийг хүртэл туулж өнгөрүүлсэн бүхэн маань гэрэлт амьдралыг бүтээхэд асар том сургамж болсон буйзаа.


"If you don't have a plan, don't attack a plan" - from British parliament debate in Nov 2010.


No comments: