Wednesday, January 14, 2009

Nomadic Banking services


Нүүдлийн банк

Усны тунгалаг, уулын нөмөртөйг даган амьдарч ирсэн Монгол түмэндээ зориулан ХасБанкны хамт олон цахим хэлбэрээр хүргэж болох үйлчилгээнүүдийг нэгтгэн Нүүдлийн банк нэрээр харилцагчиддаа хүргэж эхэллээ. ХасБанкны харилцагчид Интернэт, Гар утас, Телефон утасны тусламжтайгаар хөрөнгө санхүүгээ удирдах боломжтой боллоо.

Юуны түрүүн хамтран ажиллаж энэхүү нүсэр төслийг дуусгасан хамт ажиллагсад, багийн гишүүддээ баярлалаа. Та бид өнгөрсөн 11 сарын туршид амжилт, алдаа дүүрэн байж бие биенийхээ давуу тал дээр түшиглэн бүх зүйлийг цогцоор нь шийдэхээр ажилласаар, хэд хэдэн удаа түгээх хугацааг хойшлуулсан боловч эцэстээ түгээж эхэллээ. Мэдээж хэрэг сайжруулах, засах зүйлс гарч ирэх л байх. Тэр бүгдийг та нар маань хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

Гаднаас нь харвал энэ бүх үйлчилгээнүүд нь цоо шинэ зүйл биш л дээ, зарим өрсөлдөгчдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн үйлчилгээ ч бий. ХасБанкны хувьд Туршилтын лабаротори-доо хадгалаад байсан зүйлсийг олон нийтийн хүртээл болгох нь гол зорилго байлаа.

Миний хувьд нийт 8 хүнийг удирдан, зэргэлдээ нэгжүүдтэй уялдан ажиллах, гадаад дотоодын түншүүдтэй хамтрах, нийт 10 төслийн явцыг хянах, дунд нь ханцуй шамлаж орох гээд амжилттай, алдаатай, сэтгэл хөдлөлийн бүх хэлбэрийг мэдэрсэн, өөрийгөө сорисон маш үнэтэй туршлага хуримтлууллаа.


Та зурган дээр дарж линк дээрээс манай багийн хамт олон болон хамтран ажилласан бүх хүний хөдөлмөрийн үр дүнг хараарай.



1 comment:

Pearle Deppsu said...

зөө тэгээд програм хангамжийн төслийн 80 хувь нь хугацаандаа амждаггүй юм дөө гсн хэхэ

би хүмүүст ингэж хэлээд л тайвшруулаад байдаг. уул нь тун буруу л юм хийгээд байдаг юм. тэрийгээ ойлгоод л байдаг юм.


well, congrats :D