Saturday, March 29, 2008

Бас л завгүй

"Би завгүй байна" шүлгээ Бавуугийн Лхагвасүрэн гуай нилээн төгсгөлд уншлаа.

Төлөвлөөгүй байж байгаад бараг л агшин зуур шийд гарган "Бас л завгүй" CD-ний тоглолт үзлээ. Fantastic! That's what I call a show! 19:00 цагаас эхэлсэн ч 20:00 цагтай уралдан ороход саяхан эхэллээ гэж хаалгач нь хэлж байна. Суудалдаа суусанаас хойш цаг хугацаа өнгөрөхийг ч анзаарсангүй. Пунцагийн Бадарч гуай, Ичинхорлоо хоёр хөтлөөд, хэлсэн үг бүр нь хөгжилтөй, задгай сэтгэлгээт үгс байв. Ямар ч уран цэцэн үгс, бэлэн урсаж байдаг юм бэ? Сайхан шүлгүүдийг Монголын сор болсон яруу найрагч нар өөрсдийн биеэр ирэн Гэнэт тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг дуучин BX гарч ирээд Р. Чойном гуайн шүлэг уншдаг юм. Баянхонгор маань овоо уншиж байнаа :). Цоодолын Хулан түүний аав Дөнгөтийн Цоодол, пост модернист Галсансүх гээд байж болох, байгаа яруу найрагчид маань Монгол хэлийг бүрэн ашиглан хүмүүсийн алгыг хорстол, нүдэнд нь нулимас цийлэгнэтэл нь уянгын халилд автуулах юм. Дундуур нь элдэв хөгжилтөй юм ярисаар танхим дүүрэн үзэгчдийг ховсдсон мэт болгон, Бадарч гуайн гарын аясаар хөдөлж байв.

Бахархмаар, биширмээр хүмүүсийн бүтээлийг хүртсэн сайхан орой болж 23:20-н үед шар хэвлэлийн гол баатар Баясгалан гэх(Жавхлан ч билүү), чадалтай хоолойтой нэгэн бүсгүй Ичинхорлоотой хамтран бараг л дуэт дуулав. Ичинхорлоо шүлгүүд уншин, нөгөөх нь төстөй дуугаа бадаг бадгаар ээлжлэн дуулж үзүүлсэн нь үнэхээр үнэлэхүйц юм. Урьд нь зохиолын дууг тархиа бохирдуулна гээд үнэлдэггүй байсан ч энэ хэлбэрээр дуулсан нэг хоёр дууг хүлээн зөвшөөрч болох юм гэсэн дүгнэлт хийв.

Үзэгчдийг их хөгжөөсөн нэг нөхөр байнаа, жүжигчин Булган-Эрдэнэ. Хэдэн улстөрчид, дуучид, бөх гээд олон хүнийг егөөдөн миний нүднээс нулимас гартал инээлгэв.

Сүүлийн үед 3 цаг тасралтгүй инээсэн өдөр хамгийн сүүлд хэзээ байсныг санах гээд чадахгүй нь, ухаарал, баяр хөөр бэлэглэсэн, батарейг минь цэнэглэсэн үнэхээр THE SHOW!

Уншигч та үзэж амжаагүй бол CD-г нь заавал олж сонс, Б.Галсансүхийн номыг авч унш - энэ залуу юм хэлээд байна! Номонд орсон ч, CD-нд нь ороогүй хэдэн шүлгийг олов. "Бурханд хэлэх зөвлөгөө" шүлэг нь маш таалагдав. (Хэсэг нь л эндээс олдлоо) Ер нь шар сонин, шог гараа шиг ТВ харж байхаар хэдэн зохиолчдынхоо сор болсон бүтээлүүдтэй ном аваад унших нь дээр байх шүү!

Wednesday, March 19, 2008

Салхи оруулсан бичлэг


Хамгийн сүүлд тухтайхан суугаад бичсэнээс хойш дор хаяж хоёр сар болжээ. Энэ хугацаанд болж өнгөсөн зүйлсийг нэг мөсөн салхи оруулъя:

1. Алт 1030$ хүрсэн, жам ёсоороо л хүрлээ, мэдээж хэрэг энэ төвшинд хүрэх гэж дээшээ 2-3 сөөм, доошоо 1 сөөм гэсээр арай гэж гарч ирлээ. Одоо ч хүн бүр л илүү өндөр болно гэж ярьж эхэллээ энэ нь буурах цаг болжээ гэсэн дохиог өгөөд байх шиг. Буцаад 900 хүртэл ядаж унах хэрэгтэй, энэ сардаа амжиж унах нь уу харин, эсвэл удаан боловч зөөлөн унах гээд байна уу, ямар ч байсан өнөөдөртөө л 40$-р уналаа.
2. Монголын хөрөнгийн зах дээр "чимээгүй аллага" хийгдсээр л, үндэслэл, шалтгаангүйгээр хувьцаанууд нь өсөж буураад л зарим хувьцаа ч 100-700% өссөн сурагтай.
3. Хаврын баярууд өндөрлөлөө, уг нь хүн баяр болохоор сэтгэл санаа өөдрөг, урам зориг дүүрэн болдог л байх. Гэтэл танил нөхөд маань өнгөрсөн хэдэн баяруудыг АНУ-н эдийн засаг шиг унаж яваа гэсэн тодорхойлолтонд таарна гэж дүгнэх юм. Хажууд байгаа линкүүдийн нэгээр орж алдарт ДовЖонес, Насдак-н индексийн уналтыг хараарай.



Friday, March 07, 2008

Ух тебе дух, тебе дух

...гээд л "Ну погоди" кино шиг хэлье! Заримдаа найз нартаа одоо бий болоод байгаа нөхцөл байдлаа тайлбарлах гээд ярихаар тасартлаа шоолуулна, огт хүлээж авахгүй байх нь элбэг.

1 сар 3 хоногийн өмнөөс ажил олгогчоо солив, өмнөхтөйгөө албан ёсоор байгуулсан "лайтай" хатуу гэрээ маань он сарын уртад : 2 жил 2 сарын дараа дууслаа. Браво! Амьдралаа өмнө хэдэн удаа бичиж байсанчлан Ажиллах гэж амьдраад байна уу?! Амьдрах гэж ажиллаад байна уу гэж бодох хугацаа хангалттай байв.

Ерөөсөө л 24/7 гэртээ байж амьдарья гэсэн бодлыг маань Бурхан шигээ хүндэлж явдаг хүмүүс маань огт хүлээн зөвшөөрөхгүй, ямар ч байсан ажиллаарай гэж зөвлөх юм. Хүн бол ниймийн амьтан л гэх юм, ямар ч байсан нийгмээсээ тасарч болохгүй л гэх юм. Гэтэл яах гэж өглөө 9:00-18:00 хүртэл цагаа бүртгүүлэн бусдын төлөө зүтгэж байгаагаа ойлгоод, ухаараад яваа хүмүүс хэд вэ? Rat-Race -г үргэлжлүүлээд байгаа нь хэд вэ?

Яг одоо бага зэрэг толгой маань мансуурсан байх л даа, Метрополис гэдэг баранд орж үзлээ, "эмэгчин барсаа" ажлынхантайгаа танилцууллаа. Биеийн чилээгээ гаргатал бүжлээ, үсэрлээ. Тасархай!

Өнөөдөр яах гэж блогоо сэргээвээ? - Маргааш амралтын өдөр, Saturday!- Hurray! Хүсээд байгаа юм бол яах гэж цагаа бүртгүүлэн байж хэдхэн бол цаас авахын төлөө туйлын хайртай түүнтэйгээ байх 10 цагийг зараад байгаа юм бэ?

Бүтэн сар зүтгэн байж олох мөнгөний дүнд болоод байна уу? - Үгүй ээ, зарим өдөрт би тэр хэмжээний мөнгийг элбэг хийчихнэ, гэтэл яагаад? Хүмүүсийн хэлдгээр надад хамт олон хэрэгтэй байгаа юмуу? Аль эсвэл би тэгтлээ их өөрийгөө зовоох хүсэлтэй юмуу? Яг үнэндээ өдөртөө хийж болох мөнгө маань 100% баталгаатай биш л дээ, Алт, Зэс, Dow Jones, хөөрхий Жеорж Буш гээд олон юмнаас хамаардаг учир 80 хувиас дээгүүр магадлалтай байвал болж л байна. Энэ муу хачин багийнд уур хүрээд л байдаг юм, анх Катрина-н үеэр намайг хиншүү үнэрттэл шатааж байсан гэж бодохоор уур, бухимдал хүрээд л, дотор шатаад байдаг гэж хэлбэл та итгэнэ үү, байна уу бүү мэд, гэхдээ л үнэн.

Бичсээр байтал III/08 болчихлоо, энэ өдрийг эрчүүд нэг их ойлгодоггүй ч эмэгтэйчүүдийг баярлуулна гэж бодсондоо тэмдэглээд л байдаг, яг үнэндээ эмэгтэйчүүд маань ч юугаа тэмдэглээд байгаагаа мэдэхгүй л тууж явдаг шүү дээ, Баярын өдөр, Эрх чөлөөний өдөр гээд олон юм яриад яг л нөгөө Цагаан сар шиг баярын нэг нь энэ III/08 болчихжээ, бас тэр III/18 гэж шал дампуу өдөр байна. Өрөө төлж байгаа юм шиг хэдэн бүсгүйчүүд нь залуусаа салам согтоодог өдөр ч юмуу, за сайн бодоод байвал хэрэггүй л баярууд байгаа юм даа.

Өмнөх санал асуулгад оролцсон Пеарле-д Oracle-н номыг 30 хоног өгье гэсэн бодолтой байна, үнэхээр зургийн утга санаанд нь ойртуулж чадсан ганц хүн нь болохоор холбоо барих аргаа арай боловсронгуй болгоод, намайг ажил дээрээ байхад солилцоод авч болохоор тохиръё.

Блогийн эрин үе өндөрлөөгүй ээ, улам бүр боловсронгуй болсоор л. Харин надад бий мөрөөдлийг биелүүлэх арга зам улам тодорсоор л...