Thursday, March 26, 2009

Call for a Best idea for product/using Goat meat/ - Grand prize is MNT 1 million

Дээхнэ нэг ямааны махыг өргөн хэрэглэе гэж уриалга гаргаж байсны дагуу энэхүү уралдааныг хоёр гараа өргөн дэмжиж байна, аль болох олон хүнд хүргэж тус болно уу! Энэхүү уралдааны зарыг http://biznetwork.mn/topic/show/2566/1 хаяг дээрээс давхар харж болно.

ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛНА


Монгол улсын ямаан сүргийн тоо толгой хэт өссөн нь, бог малын уламжлалт бүтэц, бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлөх болж, цаашид ямааны өсөлтийг төрийн бодлогоор хязгаарлах шаардлага буй болсон өнөө үед гадаад, дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ямааны мах, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаачдын анхаарлыг төвлөрүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО ИНСТИТУТ”-д “Ямааны мах–зах зээл- технологи” шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал болно.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, үйлдвэрлэгчид, судлаачид Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Шилдэг бүтээл шалгаруулах хугацаа
1. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг хүртэлх хугацаанд хүлээн авна.
2. 1-р шатны шалгаруулалтыг комисс дангаараа дүгнэх бөгөөд 2-р шатны шалгаруулалт нь 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр явуулах эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийн явцад болно.

Шилдэг бүтээлийн шагнал
I байр – 1.000.000 төг
II байр – 500.000 төг
III байр – 200.000 төг
IV, V байр – тусгай шагнал

Тавигдах шаардлага
Бүтээл нь А4 цаасан дээр Arial үсгийн фондоор, Single зайтай, үсгийн хэмжээ 12-оор бичигдсэн 8-10 хүртэлх нүүр байх бөгөөд тооцоо судалгааны бусад материалыг хавсаргасан байна. Хэвлэмэл материал, CD-г битүүмжилсэн байдлаар хүлээн авна.

Манай хаяг
- Хан-уул дүүрэг, 1-р хороо
- Энхтайваны өргөн чөлөө
- Зайсангийн гудамж “Тайж” группийн Төв байр
- Утас: 341038, 342337, 343926, 99167123
- Факс: 976-11-343117
- Имэйл: info@taijgroup.mn



ХҮНСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
“САМО ИНСТИТУТ”

No comments: