Wednesday, April 29, 2009

Paid your bucks? Demand the quality!

Монголд маань бүх зүйл үнэгүй байна. Бид бүгдийг аль болох төлбөргүй эсвэл төлбөр багатайгаар шийдэх/хийлгэх гэж ядаж байна. Ах дүү хамаатан садан эсвэл найз нөхдийн нэрийг барьж бүх зүйлийг үнэ төлбөргүй хийдэг/хийлгэдэг зуршилтай. За энэ хэд нь болохгүй бол улсаасаа үнэгүй юм нэхдэг заншилтай. Мөнгөгүй хийсээр хийлгэсээр байгаад тэрэндээ ч дасчихсан илүү хямдханаар хийлгэх, илүү олон зүйлийг үнэгүй авахын төлөө улайрсаар байгаад бүх зүйлийг ҮНЭГҮЙдүүлчихсэн. Үнэ багатай хийж өгч байгаа тал нь хөгждөггүй, арай гэж зардлаа нөхөөд л дуусдаг. Тэрнийгээ дагаад тэр хүмүүсийн үнэлэмж нь бас үнэгүйдчихсэн. Монголчууд тусч сэтгэлтэй, нэг нэгэндээ туслах сэтгэл нь цусандаа байдаг юм гэнэ лээ. Тиймээ цусандаа байдаг байж магадгүй, гэхдээ энэ тусч сэтгэлгээгээ ажлын талбарт битгий гаргаач. Хэн нэгнээс, эсвэл аль нэг байгууллагаас юм асуухдаа МӨНГӨ төлж бай, тэр чинь цаанаа тэр хүний ажилд нь маш их дэм болдог юм. Тэр мөнгөөр тэр хүн дараагийн том зүйлийг хийх хүч хуримтлуулдаг юм. Хэн нэгнээр ажил хийлгэх гэж байгаа бол битгий ХЯМДХАНААР хийлгэ. Хямдхан юмны цаана хямдхан үр дүн гардаг юм. Тэгээд ч хямдхан авсан ажлыг хийж байгаа хүн чинь хөгжиж чаддаггүй, хэзээд хямдханаараа үлддэг юм. Хэн нэгнээс эсвэл хаа нэг газраас үйлчилгээ эсвэл мэдээлэл авч байгаа бол МӨНГӨ төлж бай, тэр нь чамд удахгүй илүү сайн үйлчилгээ, илүү хэрэгтэй мэдээлэл болж буцаж ирнэ гэдэт итгэ.

Бид, бидний бизнес яагаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй байгаа гэж? Нэг бодоод үзье дээ. Том эдийн засагч нь биш ч гэсэн өөрсдийнхөө хүрээнд бодоод үзье... За яахав, төрийн том тендэрийг аваад баяждаг аргыг март, эсвэл ахынхаа эсвэл найзынхаа том компаний том захиалгыг шахаагаар авч баяжихийг ч гэсэн март. Минийхээр бол бид МӨНГӨ төлдөггүйд гол учир нь байгаа юм шиг. Бид нэг нэгэндээ мөнгө төлдөггүй учраас нөгөө хүний маань ажил нь тийм ч сайхан урагшладаггүй, тэрний ажил урагшлахгүй болохоор дам дамандаа минийх ч урагшлахгүй. Нэгэнт л мөнгөний урсгал муу, эсвэл бага байна гэдэг нь бидний бизнесийн хурд удаан байна гэсэн үг. Аль аль тал нь буяны ажил хийгээд, эсвэл нэгэндээ туслаж САЙН ХҮН шүү гэдэг нэрийг зүүгээд л явж байдаг. Эсвэл мөнгө олж чаддагүй болохоор өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй, тиймээс ЧАДВАРГҮЙ ХҮН гэж дуудагддаг ихэнх нь.

Монголд 15000 вэбсайт байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл байдаг юм байна. Гэхдээ миний таамагаар бол 10% үнэгүй хийгдсэн, 89% хямдхан хийгдсэн, үлдсэн 1% нь МӨНГӨөр хийгдсэн юм. Мөнгөөр хийгдсэнүүдээс нь зарим нь л амьд ажиллаж байдаг. Гэхдээ тэр вэбсайтууд яаж амьдардаг юм болоо? Реклам аваад л амьдардаг гэж үү? За яахав Тийм эсвэл Үгүй. Тэдэнд хэн ч реклам өгдөггүй, реклам авч чадаж байгаанууд нь бас л нөгөө найз нөхдийн хүрээ эсвэл тусламж буяны ажил. Тэгэхээр бас л нөгөө МӨНГӨ төлдөггүй төлж сураагүйн жишээ энд явж байна. Салбар бүрт ийм жишээ байгаа нэрлээд байвал. МӨНГӨ төлдөггүй учраас тэнд хөгжил байдаггүй юм.

МӨНГӨ төлж сур, гэхдээ төлсөн шиг төлж сур. Жаахан ч гэсэн үнэ цэнэ, үйлчилгээ, мэдээлэл авсан бол МӨНГӨ төлж сур. Тэр мөнгө чинь буцаж чамд ирдэг юм. В. Баярсайхан http://biznetwork.mn/topic/show/4168


Баяраагийн хэлсэнийг хүнд ойлгомжтой жишээгээр баяжуулж өгье л дөө:

Гэрийнхээ чийдэнгүүдийг 2 жилийн туршид сольсоор одоо нэгээс бусад бүх гэрэл маань Fluorescent гэдэг Сүүн цагаан гэрэлтэй болжээ. Заримыг нь 6500₮-р ч авч байсан үе бий. Зарим нь 3500₮ ч гэж байсан. Нийт 6 гэрэл солиход 30000 төгрөгний зардал гарсан гэж үзье л дээ.

Харин анх цахилгааны мөнгөнд 23000₮ төлдөг байсан бол одоо 9000₮-г төлж байх юм. Сар болгон 14000 төгрөгний хэмнэлт гарч ирэх нь чанарт төлсөн 30000-г би гурван сардаа л нөхөн авч байгаа үнэ юм даа.

Мөнгөнд дургүй царай гаргагч, мөнгийг бий болгож чаддаггүй хүмүүс л үнэгүй, хямд зүйлст татагдаж улмаар өндөр зардалтай цаг хугацааг үр дүн багатайгаар өнгөрөөдөг болов уу.

Тэгэхээр МӨНГӨ төлж сур, төлсөн шиг төлж эргээд чанарыг нэхэж сур! Давуу талтай зүйлд л мөнгөө зар, эргээд ашиг ол, амьдралаа, бизнесээ сайжруул, ашгаасаа сайн санааны үйлст хандив өргө.

Өөрөө хоосон юм байж өрөөлийг өрөвдөж байгаа хүмүүсийг үнэхээр биширч байгаа ч өөртөө хөрөнгө оруулаад хангалттай орлоготой болоорой өөрөө өлсөөд үхчихвэл тэр хүнд туслах нэг ч гэсэн хүн байхгүй болно гэдгийг санаарай гэж хэлэх байна.

Монгол хүн, ер нь дэлхийн ихэнх хүн шунал бол муу зүйл гэж ойлгодог. Мэдлэгт шунах, сайхан, тухтай амьдралд шунах нь зөв шүү дээ. Зоосны нүхээр амьдралыг харалгүйгээр өөдрөг, сайхан зүйлст шунаж хүссэн зүйлээ, эргээд үр ашигтай зүйлст шаардлатай үнийг нь төлөөрөй. Wallstreet (1987) киноны Teldar Papers компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын хэсгийг үзээрэй. Шунал л Америк улсыг өдий зэрэгт хүргэсэн гэж байдаг юм.

Монголд байгаа олон бузар булай зүйлс ядуурлаас болж байгааг нуухын аргагүй. Энэ бүгдийг устгахад хүн болгон баян байх хэрэгтэй байна. Баяжигтун!

2 comments:

Pearle Deppsu said...

Харин тийн, дээр вэб сайт 100,000-р хийнэ гээд зар яваад байсан. сонсоод үнэхээр их уур хүрч байлаа.

ингэж үнэгүйдүүлнэ гэж юу байхав дээ. ядаж өөрсдийн хийсэн юмаа үнэ цэнэтэй байлгая гэсэн ч сэтгэлгүй байхын

baljka said...

Right!