Thursday, June 23, 2011

Freemium

Freemium бол бизнес загваруудын нэг (Free+Premium) бөгөөд Мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийн өргөнөөр ашигладаг загварын нэг юм. Үндсэн санаа нь анхан шатны хэрэгцээт үйлчилгээ, боломжийг үнэгүй олгох боловч арай өргөн боломж, дүн шинжилгээ, цаг хэмнэх хэрэгслүүдийг авах, ашиглахад нэмэлт буюу үндсэн орлого олж ашигтай ажилладаг.

Google Earth, Box, Dropbox, Gmail, Skype гэсэн гадны бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоодын BizNetwork нь энэ загварын бизнесүүд бөгөөд анхан шатны, хувь хүний төвшинд хэрэглэгдэх хувилбарууд нь үнэгүй, цөөн боломжтой байдаг ч төлбөр төлснөөр заримдаа дан үнэгүй хувилбар ашиглаж байсан хүмүүст итгэмээргүй боломжуудыг нээж өгдөг. Монголд Google Earth- төлбөрт хэрэглэгч болсон мянгат малчин мал бэлчээх газраа Google Earth дээрээс сонгож байна гэнэ. :) 

Заавал МТ-н салбарт ч биш бусад бизнест энэ бизнес загварын дагуу ажиллах боломж их бий л дээ. Өдрийн хоол байнга иддэг үйлчлүүлэгчиддээ цай болон бохь үнэгүй өгдөг газар байдгаас эхлээд зарим өдөр бүсгүйчүүдэд коктэйл үнэгүй өгдөг цэнгээний газрууд байна - магадгүй одоо цагт залууст пиво өгөх нь үр дүнтэй, нийгмийн хэрэгцээнд нийцэх байх. Сонсоод байхнээ ганц бие залуучууд нь цөөдөөд, бүсгүйчүүдэд санамсар-тай/(гүй) "чихдүүлдэг" болчихоод байгаа гэх юм.

Хаа ч явсан төрийн бус байгууллагатай залуус, бүсгүйчүүдтэй их таардаг болсон нь бас л энэ төрлийн бизнес гэж хэлэхэд болохоор болж. Ямар нэг эрх ашиг хөндөх шаардлагатай нэгэн байхад далимдуулж бизнес болгож байгаа гурав цаана нь байж л байх жишээтэй. 

Сул тал нь энэ загварын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үнэлгээ, олох бодит болон бодит бус ашиг , хэрэглэгчид очих боломжийг зөв, оновчтой тааруулахгүй бол үнэгүй зүйл хийсэн бизнес онцгой тохиолдлоос бусдад дампуурдаг.

Яаж энэ загварыг ажил, амьдралдаа ашигладаг  вэ? Дөнгөж сургуулиа төгсөж байгаа болон сурч байгаа оюутнууд цалингүйгээр байгууллагуудад дадлагажин ажиллах, сурч авсан зүйлээ дараа цалин буюу бизнесийн орлого хэлбээр буцаан борлуулахаас эхэлж болох юм даа. Ургуулан бодоод үнэт зүйлстэйгээ уялдах ямар боломж гарч болохыг таны төсөөллийн хэмжээ л шийднэ! ;)

Wednesday, March 23, 2011

Harvard Classics and Personal MBA

Тэртээ 1910 онд анх хэвлэгдэж байсан 51 боть номонд агуулагдсан домог, үлгэр, тууль, роман, өгүүллэг, тууж зэргээс өдөрт 15 минут л уншснаар хүн хүрээлэн буй орчин, зүй тогтол зэргийг төгс мэдэж Америкийн хөгжлийн үндэс ч гэж ярьдаг Либерал боловсролтой болж чадна гэж домогт Харвардын Их Сургуулийн ерөнхийлөгч асан хэлсэн байдаг юм билээ. Арай богиноор хэвлэгдсэн 20 ботийг эндээс харж болох юм билээ. Энэ санааг анх гаргаж байсан сургууль одоо дэлхий дээрхи хамгийн алдартай сургууль болсон болохоор танд нэгийг бодуулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 

Энэ түүвэрт орсон зохиолуудаас Баабарын бичсэн Дорь идэр дүүдээ номыг уншиж байхад гардагийг харьцуулж үзэж болно шүү.


Миний зочлох дуртай сайтын эрхлэгч MBA буюу Бизнесийн Удирдлагын Мастер цолыг 99 ном уншаад авах хэмжээнд хүрэх болно гэсэн санааг дэвшүүлээд Personal MBA хэмээх ном бичсэнийг таньд санал болгож байна. Та МBA болон дээш зэрэг хамгаалсан ч байсан аваад уншихад хэрэг болох ном гэж хувьдаа дүгнээд байгаа юм. Магадгүй зарим уншигчид маань МBA-гаа хийхэд нэмэр болох байх.


Ном дор мөргөмүү!

Saturday, February 19, 2011

Paradox

A paradox is a statement or group of statements that leads to a contradiction or a situation which defies intuition. The term is also used for an apparent contradiction that actually expresses a non-dual truth (cf. kōan, Catuskoti). ...

en.wikipedia.org/wiki/Paradox


Дөрөвдүгээр хороололд ийм нэртэй дэлгүүр байдаг. Зарим хүмүүс уулзалт хийхдээ баримжаалан болздог ч үгийн үндсэн утга нь хоорондоо тэрсэлдсэн өгүүлбэр болон өгүүлбэрүүдийг ийн нэрлэдэг гэж байгаа. Нилээн урт хувилбар нь Хүрлээгийн уншдаг "Эргэлзээ". 

Бидний амьдрал, ажил хэрэг, үзэл бодолд ч гэсэн энэ үг их тааралддагийг бид янз бүрээр л даван туулж, туршлага болгон дараа ижил зүйл болоход сургамж дээрээ тулгуурлан арай дөмөгхөн гардаг. 


Дээхнэ хэсэг нөхөдтөй уулзан ярилцаж байтал Inception киноны талаар яах аргагүй ярилцаж таарлаа. Таныхаар төгсгөлд нь эргэж байгаа хүрд зогсох уу, үгүй юу? гэж асуусан бол та аль нь гэж хэлэх вэ? Зогсохгүй, зүүдэндээ үлдсэн гэж хариулсан хүмүүс Пессимист буюу гутранги үзэл голдуу баримталдаг гэж үзэж болох бөгөөд өөдрөг хүнээс арай дээр амьдралаа авч явдаг гэж яригдсан нь "Санаа зөв бол Заяа зөв" гэдэг үгний эсрэг буюу "Муу санаатай явдаг хүмүүс амьдралаа аятайхан авч явдаг" болох гээд байна л даа.


Амьдралд ялангуяа бизнес эрхлэгчдэд заавар өгдөг мэдээлэл бүхий вэб сайтууд олон байдгаас "Don't sweat small stuff, it's all small stuff" буюу "Жижиг зүйлд сандраад байх хэрэггүй, бүх зүйл жижиг зүйл" түүний эсрэг талд нь  “Thoroughness characterizes all successful men. Genius is the art of taking infinite pains. All great achievement has been characterized by extreme care, infinite painstaking, even to the minutest detail.”
 Elbert Hubbard "Нягт нямбай байдал нь амжилттай хүнийг илэрхийлдэг, суутан байх нь маш их зовлонг даван туулах чадвар бөгөөд агуу зүйлс бүгд асар их анхааралтай, бүр хамгийн бага зүйлст ч анхааралтай байсны үр дүн юм" гэж хэлэгддэг нь сонин шүү. 


Early bird catches the worm - Эртэч шувуу өт барьж иддэг гэж хэлдэг нь шувууны хувьд гэдэс цатгалан, аз жаргалтай байх боловч эртэч өт болон төлөөлүүлж үзвэл энэ үг эмгэнэлтэй болох буйзаа. 


Намайг арван жилд байхад авга ах маань хутга хийж зах дээр зардаг байхдаа магадгүй Парадокс гэдэг үгийг хамгийн энгийнээр тайлбарлаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Чухам ямар ярианаас улбаалан яригдсаныг санахгүй байгаа ч хэлсэн үгийг нь уулзахаараа асуугаарай. 


Хэрэв та болон таны дотны хүмүүс эргэн тойрны зүйлсээ чичлэн шүүмжилж байгаа бол тэднийг засах, дээрдүүлэхийн тулд юу хийсэн бол? Юу хийж чадах вэ? Юм хийгээгүй, хийхгүй байж шүүмжлээд байх нь өөрөө бас Парадокс байгаа биз?

Thursday, February 10, 2011

Paypal in Mongolia

Two Member of Parliament, current Deputy Finance Minister and businessmen re-tweeted my twit about enabling  Mongolia to receive funds by PayPal. All of us would love to have privileges not available to us at the moment. According to National Statistics Office bulletin Nov 2010 in second quarter of 2010 Mongolia received 27.9 Million dollars in worker's remittances - respectable amount. Mongolian financial status is getting stronger with recent huge projects in Mining sector and global demand for minerals.                              
Анх 2008 оны 1 сард PayPal-г төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байсан юм байна. Ашиглах болсон шалтгаан нь нууцлалтай холбоотой бөгөөд картын дугаар биш и-мэйл хаягаа ашиглан төлбөр хийж болдог нь сэтгэлд сэвгүй байдаг юм :) Монгол хүн бүр олон улсын карттай бол төлөх зорилгоор мөнгө шилжүүлж чадах боловч бидэнд мөнгө хүлээн авах боломжийг PayPal олгоогүй байдаг нь хууль тогтоомжтой холбоотойг доорхи мэйлээс уншиж болно:
 webform@intl.paypal.com
 to me
show details 12/9/10

Wednesday, January 12, 2011

Economic boom - So what?

Эдийн засгийн өсөлт - Тэгээд юу гэж?

Уржигдар орой Р. Амаржаргал гуайн докторантын ангийн оюутнуудад зориулсан лекцэнд очиж суух боломжийг мэдэнгүүтээ Twitter дээрээ Эдийн засгийн өсөлт танд яаж мэдрэгдэж байгаа талаар асуутал дөрвөн хүн хариу ирүүлсэнээс гурав нь юун өсөлт, хэрэглээний барааны үнэ өсөөд улам бүр хэцүү мэт санагдаж байхад чинь гэсэн хариуг өгсөн бол нэгэн компанийн захирал борлуулалт нэмэгдэж, мөнгөн урсгал жигдэрч байгаа талаар сайхан хариу өгсөн байна. 

Энэ лекцтэй холбоогүйгээр, Монгол улсыг мэддэг гадаад хүмүүс хоёр жилийн өмнөхөөс хэд дахин нугарсан үзүүлэлт гарах боломжийг хэвлэл мэдээллийн олон хэрэгслүүдээр Хорт Боб хочит Роберт Фрийдланд болон манай улсад үйл ажиллагаагаа явуулах гэж буй олон компани мэдээлж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгоход ашиглаж суухад бид суралцах зүйлсээ олж хараад ижилхэн ашиглаад явж байгаа жишээ ч байна. Гэхдээ дээрэмдүүлж байгаа талаар Д.Бямбасүрэн гуай хүртэл хэлээд л явах юм. Таны гэрт дээрэмчин ороод ирсэн гэдгийг мэдвэл та юу хийх вэ? Буруу шийдвэр гаргах нь огт гаргахгүй байснаас дээр гэдэг ч энийг та өөрөө сайн бодоорой...

Р. Амаржаргал гуайн "Монголын хөгжлийн загвар" лекцийг шимтэн сонсож, сангийн дэд сайд Ч. Ганхуяг болон СЭЗДС-н захирал Д.Батжаргалын нэмэлт товч яриануудын дараагаар надад "Муу хүмүүсийн хүчирхийллээс сайн хүмүүсийн чимээгүй байх нь илүү хортой" гэдэг үг л санагдаж байв. Харьцангуй давуу тал дээрээ тулгуурлаж, том хэмжээний үйлдвэрлэл, бүтээн босголт, зам тээврийг - тэр дундаа төмөр замын сүлжээг өсгөх/өргөжүүлэх, хөрөнгийн биржийг үйл ажиллагаанд оруулах гэсэн санаанаас гадна эдийн засгийн тогтолцоонуудын онцлогийн талаар дурьдсан энэ лекцийг нийтлэл болгон олон нийтэд түгээх ажил удахгүй хийгдэнэ гэж найдаж байна.  

Өмнө маань маш их боломж байна, харин бид ухаалаг, шургуу хөдөлмөрлөж байж л энэ өсөлт гэж хүн болгоны амнаас унаж буй үгийн ид шидийг биеэр мэдэрнэ.