Өчигдөр орой 19.00-с Blogger-ууд анхны уулзалтаа хийцгээлээ. Амараа ах, Хөлгөн, Отгонпүрэв, Игаа, Конфи, Нүүнээ, Баянмөнх, Цовоо нар болон найз нөхөд нь намайг очиход ирчихсэн байв.
Удалгүй Буянцогтоо ах, Ганбат, Ганбаа Ариунаа болон Амьдрах хүслэнгийн залуус, Гансүх ах, Блогмн-г ажиллуулж байгаа залуу (Нэр нь хэрэгтэй байна шүү, хажуугийн ширээнийхэн орилоод сонсож чадаагүй) нар ирцгээлээ.
Хүн бүр өөрсдийгөө, хийж буй, эрхэлж буй зүйлсээ бусадтайгаа хуваалцаж газар дээрээ хэрэглэгчидтэй ч болж байлаа. :)
Хөлгөн маань үнэт цаасны чиглэлийн мэргэжилтэй юм байна, удахгүй бут цохин гарч ирэх шинжтэй. Конфи ч мөн адил дөнгөж төгсөж ирээд байгаа, 3 тив алгасан сурч, ажиллаж байгаад иржээ, мөн EU-н зах зээлд нэвтрэх тухай ном гаргасаныг нь хальт л үзэж амжив. Энэ 2 хамтран ажиллах төлөвлөгөөтөй байгаа юм байна, сая сая ногоон "босгох" нь. Буянцогтоо ах маань өөрийнхөө компани, Монголын Программ Хангамжийн холбооны тухай ярин хамт ажиллахыг блогчиддоо санал болгон, Бүгдээрээ-г олон нийтийн хувьцаат компани болгох дээр Хөлгөнөөс зөвлөгөө авахаар болов. Ого-н номны борлуулалт сайн байгаа бөгөөд удахгүй эрдмийн аяндаа дахин гарах нь, Игаа маань харилцааны чиглэлээр Шанхайд суралцаж байгаа юм байна, Амараа ах ч зохиогчийн эрх нь зөрчигдөөд байгаа болоод Adsense-н тухай яриа үүсгэнгээ блог багштайгаа хамт Зууны мэдээ сонин дээр блогчдын бүтээлээс тавих боломжийг бидэнд дуулгав. Шинэхэн блогчин (3 хоногийн өмнө нээсэн) маань нэгэн нэвтрүүлэг бэлдэх (Эх орон хаанаас эхэлдэг вэ нэртэй) санаагаа хайн уулзалтанд иржээ. Цовоо маань www.citymap.mn -ий газрын зургийг зурж дуусгасанаа дуулган, намар их сургуулийн босго алхан орохдоо мэдээллийн технологиор мэргэшихээ ярьсаныг нь Буянцогтоо ах маань цаашид дэмжих болноо гэж урам хайрлаж байв. Ганбат маань төрд алба хааж байна, Гансүх ах ч 3 блогоороо баярхаж, мэргэжил сольсон шалтгаанаа бидэнд ярьсан нь бас л бодууштай (Анх Монголын тухай зураг хайхад нь хэдэн гэр, халтар хүүхдүүдийн зураг л олдсон гэж байгаа). Удахгүй дахин зураг авахаар аялах нь, Монголын бүх аймгаар аялаж байгаа юм байна (Би ер нь хэдээр нь явж үзсэн юм бол?)
Сэтгэгдэл өндөр, хүн бүр хэрэгтэй зүйл хийж/хийх гэж/ байна. Бүгдэд нь амжилт хүсье!
Аяяа, Гансүх ах хүртэл камергүй ирсэн биш миний цүнхэнд явсан Терминатор- SonyCybershot ховор эрдэнэ болов :D