Friday, July 06, 2007

Өнгөрсөн 3 хоног


Галзуу темптэй өнгөрлөө шүү. Уул уурхайн салбарынханд зориулж нэг семинар хийгдсэн бөгөөд очиж илтгэл тавих хэрэг гарлаа, семинар-с 2 хоногийн урьд нь л илтгэл тавих ёстойг надад мэдэгддэг юм даа, хурдхан бэлдээд очсон ч гэсэн хүмүүст хүрч чадсан гэдгийг эргэн сонирхож байгаа хүмүүсийн тооноос хэлж болохоор байсан. Тавьсан сэдэв маань RFID and it's applications. Уул уурхайн салбарт хэрэглэж болох шийдлүүдийг голдуу танилцуулсан юм. Эндээс яг хэдэн үйлчлүүлэгчтэй болох нь одоогоор бас л эргэлзээтэй, удахгүй наадам болно. Урт хугацааны амралт нь болох учир хүмүүстэй яаж хурдан холбоо барин гэрээ хэлцлүүдийг эцэслэх вэ?

Банктай холбоотой нэг танилцуулга бэлдлээ.

Тендер - г ер нь үзээд байвал боломжийн юм бишүү? Дээр бичиж байсан тендерийг авчихсан, хамт ажиллаж байгаа залуус маань идэвх чармайлт гаргасаны хүчинд авсан даа, ямар ч найраа, татлаа түлхээ байхгүй шүү (авлига өгөөгүй, аваагүй) түүнийгээ хийж дуустал 3 сар болох байх. Одоо дахин нэг тендер, улам бүр л код бичих ажлаас хөндийрөөд байна даа :).

Гэхдээ би хэлж байгаа зүйлсээ бага хийж байнаа, уг нь дажгүй баг бүрдээд бий болсон ч гэсэн тэдэнтэй удаан хамт байж чадахгүй нь тодорхой болсон, гэхдээ бүгдэд нь сайн сайхан явахыг хүсээд, эргэн хамт ажиллахдаа таатай байна шүү, эрдэм ном их сурч ирээрэй гэж хэлэх хэрэгтэй 3 хүн, шийдвэрээ гаргасан 1 хүнд ч мөн адил бид хамтарч ажиллах өдөр гарна, урьдны адил нэг нэгнийгээ явуулж, цаашлуулж, сэмхэн ёжилж л уулзаж байх бизээ гэж таамаглаж байгаа шүү ;).

2 comments:

Anonymous said...

өөөөх авилга авч өгөлгүйгээр тендер авч болжийн уу. хичнээн ном дүрмээр хийлээ ч гэсэн араас нь сураглаж, хүн амьтантай ярьж байхгүй бол алдагдчихдаг юм шиг л байсан шд. би ч бэлдэхийг нь бэлдээд л өгдөг байж билээ \ дурсамж хэ хэ\


Номин

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

yep, we did it. Нийт 5 хүний хөдөлмөр, анхаарал шаардаж байж болсон, холбоо барих,бичиг баримт, илтгэл/танилцуулга гээд. Цаашид 2-3 хүн л ажиллах энэ зүйлийн 45% нь аль хэдийн хийгдсэн ажилууд бий, дахин нилээн ажлыг 3хан сард хийнэ гэсэн шахуу төлөвлөгөөтөй байгаа.

Гэхдээ манай 3-т бол гайгүй дээ, тэднийг ахлаж ажиллах хүн нь чадалтай, нөгөө хоёр нь ч гэсэн өсөн дэвжиж яваа хүмүүс, сайнтай нөхөрлөвөл гэдэг шиг хамт ажиллах хүнийхээ заавар/зөвлөгөөг сонсоод, хааяа нэг "чимхүүлээд" явахад нугалчихна доо.

Нээрээ л тендер хэцүү байдаг гээд байгаа, ялангуяа асар том дүнтэй болох тусмаа. Бидний орж авсан энэ ажил маань нэг их том биш л дээ. Яах вэ, олуулаа, бас нэг зүгт хараад алхаж чадсаных, дунд нь овоо л бужигнацгаасан ч гэсэн Nicely done!