Өнгөрдөг бүтэн сайн өдрийн цэлмэгийг, Өнө-н маань гарын хоолны амтыг хэлэх үү.
Бидний хэсэг нөхөд: бүр багын юун сахал, юун мөөм байхын л бохьны завсарт байдаг Терминаторын зураг солилцож хөргөгчнийхөө хаалга дээр наадаг, нэгнийдээ очиж Хятад компьютер, Сега тоглож өссөн хэдүүлээ Y!Group-рээ 4 хоног ярилцаж төлөвлөөд гараад шидчихвээ. (Зураг 1: Зүүн гараас Экү, Өнө, Сайхнаа, Би, Булгаа. Манзуршир, дөнгөж өгсөж эхэлж байна)
Манай Сайхнаа гэж хашир аялагч жилийн 4 улиралын туршид явган, морьтой, дугуйтай гээд аялдаг хүн болохоор бидний сэтгэл зүйг бэлдэж өглөө.
Өглөө 9:45-д гэрийн гаднаас намайг, хажуугийн байрнаас Өнө-г аваад замаараа сармис, давс гэсэн авч амжаагүй жижиг зүйлсээ аван Манзуширын зүг хөдөллөө.
Засмал замаар сүнгэнэтэл давхиж, замдаа сонин хачинаа ярьсаар Төв аймгийн хүнсний захаас нэмэлт Газ аваад дороо л Манзуширт ирлээ.
Хөдлөхийн өмнө жаахан цайлж аваад мацаж эхэллээ дээ.
Юу бодож ийм зүйл зөвшөөрөв дөө гэж эхний 30 минут дотроо бодлоо. Амьсгал давчдаад, нүд харанхуйлаад сүйд болж байнаа.
Жаал амарч аваад хажуугаар өнгөрсөн Төв аймгийн залуусаас хэр удаан өгсдөг талаар мэдэж аваад ямар ч байсан явах хэрэгтэй гээд зүтгэлээ. Хоёр цаг 30 минут алхсаны дараа Зураг 2 буюу Цэцээ гүний алсын барааг нь олж харлаа. Яг энэ хэсэг газрын цас нь хунгарлаад, гишгэх тоолонд цөмөрч ороод байсан тул гутал маань нэвт норчихлоо.
Дахин гучин минут хэртэй алхаад эцсийн цэгтээ хүрлээ.
Орой дээр нь овоо байна. Овооны дэргэд хоёр сайдтайгаа уулзаж, нэгтэй нь зургаа даруулж амжлаа(Зураг 3). Шадар болон Сангийн сайд нар Германы элчинтэй хамт Түр хурах гэдэг газраас 1:30 минут өгсөөд л гараад ирсэн гэж байсан.
Улаанбаатар хот маань бараг л маш холоос харагдаж байгаа нь Зураг 4.
Юмыг яаж мэдэх вэ гээд солих оймстой ирсэнийгээ гаргаж өмсөж явсан оймсоо гаргаж мушгиад үүргэвчиндээ хийн. Хөлөө хуурай оймстойгоор буцаагаад нойтон гутландаа хийж авлаа. (Аймар хурдан даарч байв). Овооныхоо дэргэд цайгаа Газын зуух дээрээ чанаж уучихаад гахайн махаа шарах болтол ширэм нь халж өгдөггүй бараг 30 минут хүлээж суугаад харанхуй болохоос өмнө газар дөхөхөөр уулын уруу буув.
Буух замдаа Явуухулангийн ойн өдрөөр Цэцээ гүн өгссөн яруу найрагч нартай дайралдав. (Уг нь хэдэн зураг гар утсаараа дарсан, хувиргагч маань ажиллахгүй байгаа болохоор оруулж чадсангүй)
Уулын орой хүртэл чирж явсан гахайн мах, ширэм, амтлагчнууд, будаа зэргээ устгах Б төлөлвлөгөөг гарган хотод буцаж ирээд Өнө-гөө "уран бүтээл" хийхэд нь тусалсанаар амралтын өдрийг бие болон сэтгэлээ амраан өнгөрөөлөө.
Гарчигийн учир нь манай Өнө-н хэддэх удаагийн мах шарах үйл ажиллагаа билээ гэдгийг санахгүй байна, ямар ч байсан мань хэд дундаа Өнө - гахайн шарсан махны мастер юм.
1 comment:
Oi. Parabéns pelo seu excelente blog. Gostaria de lhe convidar para visitar meu blog e conhecer alguma coisa sobre o Brasil. Abração
Post a Comment