Sunday, June 28, 2009

Harvard Business Review June, 2009

The June 2009 issue features the following articles:
  • How to Be a Good Boss in a Bad Economy
  • What’s Needed Next: A Culture of Candor
  • The Buck Stops (and Starts) at Business School
  • Rethinking Trust
  • Innovation in Turbulent Times
  • …and much more

Subjects Covered:

Creativity, Teaching & the case method, Trust, Honesty.

http://www.gigasize.com/get.php/3198497761/HBR_June2009.zip


Friday, June 26, 2009

UNBELIEVABLE!

Глобал Си И Ө 2-с болж миний үгсийн санд шинэ хараалын үгс орж ирсээр. Үнэхээр итгэж боломгүй юм болж, миний хүч, цагаа нэмэрлэж явсан баг маань 0.67 оноогоор ялагдлаа гэдгийг сонсов. .........Амьд явбал хүн их олон зүйл үздэг гэдэг үнэн юм даа...нэгжийн үнэлгээ нь 40'000 төгрөг байдаг 2 настай Шинэс модны 100'000 ширхэг суулгац өгөөд өөрсдөө суулгаж өгнө гэсэн компани байтал, бидэнд 25000 нь болно гэж хэлсэн нь бидэнд 300'000'000 төгрөгийг хэрэггүй буцааж ав гэсэнтэй адил сонсогдлоо. Нийлбэр дүнгээрээ 532'000'000 төгрөг цуглуулсан биднийг 300M-г нь сох дутаангуут бидний нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлчихлээ. Нөгөө баг маань 170 орчим M-г босгосон бөгөөд бидэнд илт давуу тал байсан ч......

Уг нь анд Г.Нямдоржид өөрийн чадлаараа тусласан боловч шүүлт болж бидний хийсэн ажил маань үнэлэгдсэнгүй нь нийгмийн ялзрал гээд байдаг зүйл энэ тэмцээнд ч бас орсон юм болов уу гэдэг хардлагыг төрүүллээ. Уг нь хамгийн өндөр оноотой, нэг ч ялагдалгүй явж байсан юм. Харамсалтай...

Wednesday, June 24, 2009

Та гэр бүлээрээ цуглах ногоон төгөлтөй болох уу?

Та, таны гэр бүл хагас сайн өдөр хаана очих вэ гэж "Үсээ зулгааж" сууна уу? :-)

Хүн бүр төсөөлж байгаа үр дүндээ хүрч чаддаг гэдэг. Тэгвэл та гэр бүлийнхээ хамт ямар орчинд амьдрах гэж байгаа юм бэ? Яагаад энэ зурган дээр байгаа шиг орчинд амьдарч болохгүй гэж? Тийм хүсэлтэй хүн бүр энэ хүслийнхээ төлөө нэгдэн хөдлөхөд бидэнд ийм орчин бий болгох боломж бий, хүслээ/мөрөөдлөө биелүүлэхийн тулд та юу хийж байна...?

Monday, June 22, 2009

About National Park

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газарт “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” байгуулахаар шийдвэрлэсэн.
Зорилго, ач холбогдол:
• Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламж 6 м2 байгаа бол 12 м2 болон 2 дахин нэмэгдэнэ.
• Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотод иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах
• Нийслэлийн агаарын бохирдол өвлийн улиралд байх ёстой хэмжээнээс 5 дахин их байгаа бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах
• Хүн ам ихээр суурьшсан дэлхийн нийслэл хотуудын жишигт нийцсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
• Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах
Байршил: Олимпийн гудамж, Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд хөндийд 670 га талбай
Зохион байгуулалт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн оролцоотойгоор байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нь зөвхөн ганцхан жилийн дотор баригдах бус 5 жилийн турш баригдах томоохон бүтээн байгуулалтын ажил тул 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн ажил буюу 150 га талбайн төлөвлөлтийг хийсэн төдийгүй 2009 онд нийт 55 га талбайд мод, бут, сөөг тарьж ургуулах, хамгаалалтын хашаа, төв хаалгыг барих ажлууд хийгдэнэ. Тус ажилд зориулж Нийслэлийн 2009 он төсвийн тодотголоор 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” сангийн данс: Улаанбаатар төрийн сан банк 200051063 тоот данс
Хамтран ажиллагчид тавих санал: Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтанд оролцон дэмжлэг, туслалцаа үзүүлсэн аж ахуй нэгж, байгуулага, иргэдийг хөрөнгө оруулалтанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн лого бүхий талархал, батламжийн цом, бэлэг дурсгалын зүйлсийг олгох
- Нэрсийг төв хаалганд байрлах дурсгалын самбарт хүндэтгэн байршуулах
- 1 сая төгрөгнөөс дээш “Хүрэл мод”,
-10 сая төгрөгнөөс дээш “Мөнгөн мод”,
- 30 сая төгрөгнөөс дээш “Алтан мод” бүхий хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлсээр урамшуулна.
Хэрэв тухайн аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүс хүсвэл өөрсдийн нэрэмжит бичил цэцэрлэгийг байгуулах боломжтой. Хандивын мөнгөн дүнгээс хамаарч мод тарьж коджуулан эздэд нь хүлээлгэн өгөх, хувь хүн албан, байгууллага, анги хамт олон, гэр бүл бологсод өөрсдийн модтой болох, хайртай хүмүүстээ бэлэглэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
Хэрэгжүүлэгч байгууллагууд
• Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба
• Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар
• Улаанбаатар Бизнес Хөгжлийн төв

Та өөрийн хамтран ажиллах саналуудыг "Ногоон дэлхий" багт хандан тавихыг хүсье
8811-1816, gantulgat at gmail.com, Y!: swissbank1
Та бид хүссэн орчиндоо амьдрахыг хүссэн хүсэлдээ нэмэр оруулах боломж байна, таны ч гэсэн хүсэл...


Public announcement

Дөнгөж сая Хэвлэлийн бага хурал хийгээд орж ирлээ: Хүргэж байгаа мэдээлэл, уриалга маань:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газарт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар шийдвэрлэсэн. Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотод иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаар:
• Улаанбаатар хотын 1 хүнд ногдох ногоон байгууламж 2 дахин нэмэгдэх
• Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах
• Хүн ам ихээр суурьшсан дэлхийн нийслэл хотуудын жишигт нийцсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
• Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах
• Өөрийн хандив өргөсөн талбайдаа явуулж буй үйл ажиллагааныхаа чиглэлээр ногоон байгууламжийг ашиглан танилцуулгаа хийх
• Нийгмийн хариуцлагтай ажлыг хандиваар нөхөх боломжтой юм.
Иймд уг бүтээн байгуулалтын ажиллагаанд иргэн, байгууллага бүрийн дэмжлэг хэрэгтэй байгаа тул бид дараах уриалгыг хүргэж байна.
1. “Нэг өдрийн цалин” аян: Уг үйл ажиллагаанд бүх иргэд оролцох боломжтой бөгөөд энэхүү аян нь 2009 оны 06 сарын 24-ны өдөр явагдана. Аянд оролцож нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн нэрэмжит модтой болно. Үүнийг байгууллагууд нэгдсэн журмаар зохион байгуулвал илүү тохиромжтой юм.
2. Дуудлага худалдаа:Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүрхэн цэгийг өөрийн нэрэмжит болгон тохижуулах эрхийн дуудлага худалдаа
Байгууллагуудын дунд энэ үйл ажиллагаа хэрэгжих ба гол хаалгыг угтсан газрыг өөрийн нэрэмжит болгох давуу эрхийг байгууллага эдлэхийн тулд дуудлага худалдаанд оролцох эрхтэй. Ингэснээр байгууллагын имиджийг бүрдүүлж, давуу талыг олж авах боломжийг хүртэнэ.
3. Машин бүр 1000₮: Улаанбаатар хотын бүх авто тээврийн хэрэгслийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд нэмэр болгон I love UB гэсэн стикерийг бидний санал болгосон ШТС-ууд дээрээс итгэмжлэлт хүмүүсийн гараас худалдан авах.

Сүүлийн үйл ажиллагааг Пүрэв гариг 6 сарын 25-нд явагдах бөгөөд итгэмжлэлт төлөөлөгчид, ШТС-н нэрсийг дахин зарлая ;-)


Back in the game!


Дахин нэг сюрприз болж, буцаад Глобалд орж сүүлийн даалгавар биелүүлэхээр боллоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө босгох. Дор хаяж 500 сая төгрөгийг босгох хэрэгтэй болоод байгаа юм. Та бүгд дэмжин олон нийтийн дунд явуулах хөтөлбөрүүдийг тарааж, оролцож явахыг хүсье. Даалгаварын дүрэм:




Энэ ажлын үр дүн нь утаагүй, нийтийн амралтын, цагийг өнгөрөөх олон нийтийн газартай болох учир эргэн орохдоо ч нэг их эргэлзсэнгүй.

Багийн нэр: "Ногоон дэлхий"
Гишүүд: Номио, Одноо, Бадрал, Ууганаа, Нямка, Ундрах,Эбо, би.


Wednesday, June 17, 2009

Та ээждээ захидал бичсэн үү? Бичих, бэлэглэх хүсэлтэй байна уу?


Ээждээ бичсэн 1000 захидал
Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд
огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ
хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж,
хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!
Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч
Цэндийн Чимэддоржид
“Энэ дэлхийн дайн бүхэн чинь
Ээжийнхээ үгэнд ороогүй
Хүүхдүүдээс болсон юм шүү дээ...” гэсэн мөрүүд байдаг юм.
Ээж ... Чиний дэргэд бөртөлзөн, дээрээс тонгойж бүүвэйлсэн тэр
ачтан бол Ээж... Эгэл, хаа ч байдаг, хэнд ч байдаг Ээж... Тэгсэн хэрнээ
дэлхийн хувь заяаг ээж нар шийддэг юм. Үүнийг л яруу найрагч
хэлжээ.
“Ээждээ бичсэн 1000 захидал” ном бол манай дэг замбараагүй ч гэмээр болсон нийгэмд
оюун сэтгэхүйн үрийг тарьж яваа “Яруу сэтгэгч“ сониныхны бүтээл юм. Сониноос хүүхэд,
залуус төдийгүй энэ л үедээ хүн болж, хүмүүжиж чадаагүй том хүн болж чадаагүй хүн
өөрийгөө тольдон харж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Ийм
хэрэгтэй, цаг үеэ, ирээдүйгээ гэгээрүүлсэн сониныг бүтээгчид нэгэн зүйлийг гярхай олж
харжээ. Энэ нь, хүн бүр Ээждээ чин сэтгэлийн үгээ хэлэх... Хэлж сурах, хэлэх боломжийг нь
олгох. Хүүхэд бүр зөв хүн болох үүд хаалга бол ээждээ худал хэлсэндээ гэмшиж, ил тод
үнэнээ ярьж, ээждээ хайртайгаа цагт нь хэлж амжих! Яг зүйтэй!
Эх орны маань ЕБС-ийн олон анги танхимд энэ ном бүтсэн. Ардын жүжигчин, хөгжмийн
зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” хэмээх гайхамшигт уяралт аялгууг чагнан, үзгээ
мэрж, нулимсаа тусааж, бодол болон тонгойж, ерөөс маш хичээн тунгаан буулгасан мянга
мянган хүүхдийн зүрхний үг энэ ном юм. Мянган хүүхэд бичиж мянга мянган ээжийн магнай
тэнийн унших тийм нэг ном гараас гарчээ. Энэ чинь бага юм гэж үү?
Энэхүү ном, эх үр хоёрын ариун холбоогоор бүтсэн учир, уншигч та бүхнийгээ олон зүйлийг
олж тунгааж, эх үр хоёрын мөнхийн хайрын ертөнцөөр аялж, амьдралын ухаарал, эх
хүмүүний хайрын далайгаар аялахыг хүснэм.
Мянган үрсийн зүрхний үг таны өмнө дурайтал гэрэлтэж байна. Ижийдээ барих тэдний
хамгийн үнэтэй бэлэг бол зүрхний үг. Зүрхнээс зүрхэнд очих аз жаргалын шувуу ниссээр л...
Үг амьтай, үг гэгээтэй, үг тарнийн гэрэлт увьдастай. Тийм учраас энэхүү чин сэтгэлийн үгс
хайрын халуун амь оршсон, гэгээ гэрэл хургасан яруусалтай билээ. Ээж... Энэхүү ганцхан үг
хэн хүний өмнө авралын бурхан, ачлалын сахиус болж тодрон тодрон мишээдэг юм. Энэ
орчлонгийн хамгийн сайхан зам ижийдээ очих зам байдаг юм.
Хүүхэд бүрийн зүрхэнд л ээжийнхээ ачийг хариулахын хүсэл ундарч буй.
Энэ ямар агуу, гэгээн хүсэл вэ?
Энэ ном ээжийн бүүвэйгээр сэтгэлийг тань гэгээрүүлсэн үнэн зүрхний халуун ном болсон
гэдэгт би итгэлтэй байна.
Ижийдээ үнсүүлэх юутай сайхан бэ?
Энэ бол үнэхээр сайхан. Ижийдээ үнсүүлэхийн өмнө догдлох бүр сайхан юм аа.
Эгэл даруухан ижийнхээ өлмийд ямар ч агуу хүн сөхөрдөг. Ижийдээ сүслэн мөргөе!
999 + 1 = 1000 дахь захидалыг та өөрийн сэтгэлээс бүтээж
Ижийнхээ сэтгэлийг 1000 үрсийн зүрхний шүүдрээр ундаалаарай.
(“Ээждээ бичсэн 1000 захидал” номонд зориулан бичсэн
яруу найрагч Ц.Хулангийн мялаалга үгээс иш татав)


Thursday, June 11, 2009

"Сүү" ХК сүүний чанарт суурилсан үнэлгээний системтэй боллоо.

ГЛОБАЛ СИӨ 2 уралдаант нэвтрүүлгийн оролцогч ЭЛЕКСТЕР баг нь өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн бөгөөд доорхи агуулгатай мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа юм байна:

СҮҮ ХК нь саяхан сүү бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг сүүний үнээ 350 төгрөг болгон бууруулсан. Сүүний үнийг илүү өндөр үнээр авах боломжтой. Энэ нь бэлтгэлийн сүүний чанарыг сайжруулах, улмаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашгийг дээшлүүлэхэд оршино. Сүүний чанар болон сүүний тослогийн хэмжээ ихссэнээр сүүний үнэ нэмэгдэх боломжтойг сүү бэлтгэн нийлүүлэгчдэд сургалт явуулж мэдэгдсэн байгаа.
сүүний чанар нь дараахь зүйлүүдээс шалтгаалдаг байна.

Сүүний чанарыг үнэлэхдээ
1. Бэлтгэлийн сүүний тос нь 6 сард 3.4% байх ёстой. Энэ нь сар бүр өөр өөр гардаг байна.
2. Бэлтгэлийн сүүний бактерийн ерөнхий тоо 1 мл-т –с ихгүй байна.
3. Бэлтгэлийн сүүний нягт 1.027 – 1.032 гр/ байх
Элекстер сүү
Өдөр бүр шинэ уриатай Элекстер сүү нь уг үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүн билээ.
“Элекстер” сүүний нэрний учрыг тайлбарлая. Финлянд улсад үйлдвэрлэсэн “Элекстер” шугамыг Монголд ашиглаж байгаа цорын ганц үйлдвэр нь “Сүү” компани юм байна. Энэхүү технологи нь цахилгаан гүйдлээр сүүгээ +140 хэм хүртэл халаан ариутгаж, буцаан хөргөж савладаг. Ийнхүү ариутгасан сүүг шууд ууж хэрэглэсэн ч болно. Дашрамд дурьдахад, энэ сүү үргэлж шинээрээ байдаг. Өдөрт хоёр удаа буюу өглөө, оройн саалийг сүүний хөргөлттэй тасаг, сүү цуглуулах цэгээс машинаар татан авч, үйлдвэрт боловсруулдаг. Энэхүү 85 тонн сүүний чанарыг мэргэжлийн лаборант хянадагаараа давуу талтай. Хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж болох “Элекстер” машиныхаа нэрээр хэрэглэгчдийн дунд брэнд болсон шинэ сүү нь чанар, найдвартай байдлаараа хэдийнэ тус компанийн нэрийн хуудас болсон.

Friday, June 05, 2009

"Хямрал бол Боломж" бизнесийн сургалт

Хөрөнгийн зах зээлийн боломж.
Монгол болон Гадаадын зах зээлд оролцох боломж, хөрөнгө босгох, арилжаанд оролцох талаарх агуулгатай сургалт юм. Түүнчлэн хөрөнгийн зах зээл дэх үнийн өөрчлөлтөөс ашиг хүртэх, ногдол ашиг авах, хэрхэн амжилттай хөрөнгө оруулагч байх бодит туршлагаас хуваалцаж мөн өөрийн бизнест шаардлагатай түлш болох хөрөнгө босгох талаар ярилцаж Монголд болон дэлхийн төвшинд ажил хэргийг явуулж байгаа туршлагаас юуг судлах ашиглах шаардлагатайг чиглүүлэх агуулгатай сургалт юм.

Хямрал ба ирээдүйн боломж.
Глобалчлал эрчимтэй явагдаж дэлхийн улс орнуудад гарч буй хандлага түүнийг дагалдах өөрчлөлтүүд бидний бизнесийн үйл ажиллагаанд гойд нөлөөлөх боллоо. Үүний нэгэн сөрөг томоохон жишээ нь санхүү, эдийн засгийн хямрал боловч түүний боломжуудыг харж, ашиглах нь ихээхэн чухал юм. Ингэхийн тулд ирээдүйн өөрчлөлтүүдийг зөв зүйтэй танин мэдэж хандлагыг авч үзэх, бизнесийн үйл ажиллагаанд тусгах шаардлага бий болсон юм.
Макро хандлага, түүнийг дагалдах өөрчлөлтүүд бол бидний бизнесийн хөлөг онгоцыг “ашиг руу түрэх хөтлөх” чиглүүлэх гайхалтай хүчин зүйл учраас түүний боломжуудыг хэрхэн ашиглах тухай авч үзэх болно. Бид ойрын ирээдүйд бизнесийн амжилт гаргах итгэл дүүрэн боловч ирээдүйд ямар өөрчлөлтүүд гарах, ямар зүй тогтлоор нөхцөлдөж гарах тухай мэдлэг дутмаг байдгаас бидний хийсэн төлөвлөлт зөрж, бизнесийн боломжийг бага хүртэх, эрсдэлд орох болдог. Иймээс ойрын ирээдүйн өөрчлөлтүүдэд тулгуурлан хэрхэн амжилттай ажиллаж, ирээдүйн өөрчлөлтүүдийг төлөвлөж, шинэ арга барилууд ашиглаж дэвшил амжилт гаргах тухай багтана.

Хөтөлбөр
- Бизнесийн сургалт
- Ажил хэрэгч чөлөөт ярилцлага
- Хамтын ажиллагаа

Шаардлага
- www.Biznetwork.mn-ын гишүүн байх
- Удирдах түвшинд ажилладаг байх
- Цахим бүртгэл хийлгэх эсвэл мэйлээр, утсаар холбогдох


Үнэ: Төлбөргүй (дээрх шаардлага)
Зохион байгуулагч: Т.Гантулга, И.Ирээдүй
Холбогдох утас: # 88111816, 88695969, javhlan2001 at yahoo.com, gantulgаt at gmail.com

Хаана: Нацагдоржийн номын сан дотор “Америкийн соёл мэдээллийн төв”
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Оюуныбанк 9#
Хэзээ: 2009-н оны 06-р сарын 06-ны өдөр 14:00 цагаас

Бүртгүүлэхдээ доорхи мэдээллийг явуулна уу:

СУРГАЛТЫН ЦАХИМ АНКЕТ
Овог, нэр:_______________________________________________________________
Төрсөн он, сар, өдөр:_____________________________________________________________
Гэрийн хаяг:_______________________________________________________________
Гэрийн утасны дугаар:____________________________________________________________
Гар утасны дугаар:________________________________________________________
Цахим шуудан:_________________________Мессенжер:______________________
Мэргэжил, байгуулллага, албан тушаал:____________________________________________
Сонирхол: _____________________________________________________________
Сургалтанд суух шалтгаан: _______________________________________

2009 оны 06-р сарын ___ өдөр


Thursday, June 04, 2009

Difficult topic 2

Шийдэл багийн олон нийтэд хүргэж байгаа нийтлэлийг дөнгөж сая хүлээн авлаа:

Багийн гишүүд:

Ундрах
Энхбаяр
Эбо
Одноо
Ууганаа
Хүрлээ
Цэгц - Багийн ахлагч

Нийгэмд оршуулгын тухай хууль шаардлагатай байна

Өнөөдөр Улаанбаатар хотод албан ёсны зөвшөөрөлтэй, мөн зөвшөөрөлгүйгээр уламжлалт аргаар оршуулга явагддаг 17 газар байна. Энэ газрууд нийлбэр дүнгээрээ 1000 орчим га газар эзэлж байна. Ойрын жилүүдэд 1300 га газар болон тэлж өсөн нэмэгдэх магадлалтай байна.
Өнөөдөр Даландавхар, Цагаандаваа гэхчилэн газрын нөөцгүй болж, оршуулга хийхээ больсон газруудын хувьд маш их бохирдсон, хог ихээр хуримтлагдсан, олон жил болсон шарил, хөшөө дурсгалууд эвдэж сүйтгэгдсэн, өөрөөр хэлбэл тэнд чимээгүй хот гэж хүндэтгэлтэй хандах талаасаа биш, харин ч эсрэгээрээ сэтгэл сэрдийм, харамсмаар дүр зураг, нөхцөл үүсчихээд үүсчихээд байна. Ялангуяа оршуулгын газар нь айл өрхийнхөө дунд орчихсон, дээр нь хашаагаа барьчихсан, цөмөрчихсөн, нүх нь муу усны нүх болчихсон байдалтай. Хүн амтай ойрхон болохоор саваагүй байдлаар хүүхдүүд, ёс заншлаа уландаа гишгэсэн зарим нь эвдэж сүйтгэх, дотор нь байгаа эд зүйлийг хулгайлах мэтийн бусармаг үйлдэл гаргаж байна.
Бидний уламжлалт гэж яриад байгаа далд оршуулга нь эргээд бидэнд олон талын сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа юм. Тухайлбал оршуулганд ялзралын процесс явагдаж, газрын хөрс бохирдох, эрүүл мэндэд хортой сөрөг үзэгдэл гарах, халдварт өвчин үүсэх зэрэг олон хор уршиг үзүүлж байна. Нөгөө талаар гоц халдварт өвчний улмаас нас барсан хүмүүс байна. Хавдрын болон химийн нөлөөгөөр нас барсан, хорт өвчнөөр өвдөж нас барсан хүмүүсийг энгийн маягаар оршуулчихаар тэдний хор нөлөө энгийн хүнийхээс илүү хортой байдаг, ийм тохиолдолд зайлшгүй чандарлаж байх шаардлага гарч байна.
Нөгөөтэйгүүр, эдгээр оршуулгын газруудын заримыг нь цэгцлэх, байх ёстой хэмжээнд нь байлгаж, ногоон байгууламж байгуулах, цэцэрлэгжүүлж, тэнд нь очиж бурхан болоочдыгоо дурсан санадаг, хүндэтгэл үзүүлдэг таатай цэцэрлэгт хүрээлэн дурсгалын газар байхаар хэмжээнд хүргэх шаардлагатай байна. Энэ талаар олон улсын туршлагууд байгаа, олон жил болсон хаягдсан, орхигдсон, эргэж дурсах тодорхой хүнгүй болсон, төрийн бодлоготойгоор цэгцлэх, хуучин шарилын үлдэгдлийг цуглуулах, чандарлаж цэвэрлэх шаардлага тулгараад байна.
Тийм учраас энэхүү эмзэг, олон нийтийг сэрдхийлгэсэн асуудлаас тойрч зугтаахгүйгээр, энэ бэрхшээлтэй байгаа асуудлыг зоригтой барьж авч нэг тийш нь шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Бид хийхгүй бол хэнч хийхгүй. Тийм учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага, ТББ-ууд, шашны байгууллагууд бүгд санаа нэгтэйгээр энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хамтраад “Ногоон оршуулга” буюу байгаль экологид ээлтэй хэлбэрээр оршуулгын үйл ажиллагааг хийх санал оруулах хэрэгтэй байна. Цаашлаад ногоон оршуулга хийх хамгийн том шийдэл нь чандарлах хэлбэр юм.
Монголд үнэхээр оршуулгын тухай хууль, эрх зүйн үндэслэл дутагдаж байна. Оршуулгын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих, шийдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

Wednesday, June 03, 2009

Difficult topic

Хүн төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн, үхэх нь үнэн гэдэг хэлц үг байдаг. Хүн бүр л хорвоо дээр ирсэнийхээ хэргийг гаргасаны дараа төрсөн биеэ аваад л явдаг. Глобал Си И Ө 2 тэмцээний хүрээнд 3 дахь даалгаварыг маш сонирхолтой, шинэлэг хэлбэрээр оруулж өгчээ. Улаанбаатар Буян ХХК-н захиалгат даалгаварын хүрээнд улсын хэмжээнд байгаа оршуулгуудыг цэгцлэх, хуульчлан зохицуулах шаардлагатай байгаа юм байна. Үлдсэн 14 оролцогчид энэ удаад зохион байгуулагчдын зүгээс хуваарилсан хуваарилалтаар хуваагдан ажиллаж байгаа бөгөөд Гарц багийн гишүүдээс (3-р даалгавар "ГАРЦ" баг. НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ НИЙГМИЙН АСУУДАЛ БОЛГОЁ нэртэй даалгавар .
Багийн ахлагч: Г.Нямдорж, гишүүд
Г.Намуун
Г.Гэрэлээ
Б.Энхбадрал
Б. Номинэрдэнэ
Д.Нурбол
П.Даваажав) надад хандан олон нийтэд хүргэх гэж байгаа нийтлэлүүдээ ирүүлсэнийг та бүхэнд хүргэж байна(Нөгөө багаас бас санал тавьж байсан ч нийтлэл нь ирээгүй учир дараалалын дагуу нийтлэлээ):

Бид өөрчилмөөр байна. Гарцийг олсон.

Бид өнөөдөр дэлхийн жишигт хүрсэн ахуйн амьдрал, хэрэглээний соёлоор амьдарч байна. Дэлхийн соёлтой оронд байдаг хувцас, эд агуурс, мэдээллийн хэрэгсэл, унаа тэрэг бүгд манайд байна. Харин тэдгээр улсад байдаг мөртлөө манайд огт байдаггүй, байлгахыг ч хүсдэггүй мэт хэн бүхэн чимээгүй явдаг зүйл бий. ЭНЭ ЮУ ВЭ.

Өвөг дээдэс маань байгаагүй бол бид бүхэн ингээд хүний дайтай явж чадах байсан гэж үү. Тэднийгээ хадан гэрлүү нь явуулаад таг мартчихдаг улс зөвхөн манайх. Тэднийг хаана нутаглуулав, тэдний алтан шарил ямар орчинд оршин байгааг бид хардаг ч, үүнийг хэрхэх вэ гэдэгт анхаарал хандуулдаггүй. ОРШУУЛГЫН ГАЗАР гэдэг үг манай улсад аймшгийн, хогтой, саарал, гэр хороололтой хаяа нийлсэн, зах нь үл харагдах, эмхэрч хэмхэрсэн, тархай бутархай дүр зургаар бидэнд хүрч байна. Манай өнөөгийн байдал ийм. Үүнийг засах, цэцэрлэгжүүлэх, оршуулгын газрын шинэ соёлыг бий болгох талаар санал гаргахад дэмждэг, хэрэгжүүлдэг байгууллага байдаггүй тул удалгүй замхардаг.

Оршуулгын зан үйлийг далд болон чандарлах гэсэн хоёр төрлөөр үйлддэг бөгөөд тухайн орны газар зүйн онцлог, нутаг дэвсгэрийн хүрэлцээтэй байдал, шашин, уламжлал зэргээр өөр өөрөөр ханддаг. Далд оршуулгын газар нь тусгай стандартын дагуу байвал хотдоо сөрөг нөлөө багатай байдаг. Үүнд: зайлшгүй зүлэгжүүлсэн, моджуулсан орчин, оршуулгын зайны стандарт, зайны доторхи хөрс, агаар мандалд хорт хий ялгарахгүй зуурмаган хамгаалалт зэрэг маш олон зүйлс байдаг ч хотыг тойрсон 1000га оршуулгын газарт ийм стандарт байхгүй байна.

Оршуулгын зан үйлийг бид цаг нь болох үед л бодож, бусад үед нь хэнд ч хамаагүй зүйл шиг холдон явдаг. Хатуухан хэлэхэд бидний бүх гэр бүл хэзээ нэгэн цагт энэ зан үйлийг үйлдэх болно. Тэр үед нөгөө л саарал, аймшгийн хотруу дотно хайртай хүнээ үдэх, эсвэл бидний сэтгэл зүрх шингэсэн ногоон цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулж хүндэтгэлтэй хандах гэсэн сонголт та бидэнд байна.

Нийгмийн асуудлыг нийтээрээ шийдвэрлэе аян оршуулгын газрын шинэ соёл, шинэ орчинг бий болгохын тулд явагдаж байна. Энэ аян нь асуудлыг шийдвэрлэн, бодит үр дүнд хүрэх хүртэл үргэлжлэх болно. Энэ аяны хүрээнд хийгдэх санал, төслүүд удахгүй таны гарт хүрнэ гэдэгт итгэж байна. Бид хамтран гарцийг олох болно.