Thursday, June 04, 2009

Difficult topic 2

Шийдэл багийн олон нийтэд хүргэж байгаа нийтлэлийг дөнгөж сая хүлээн авлаа:

Багийн гишүүд:

Ундрах
Энхбаяр
Эбо
Одноо
Ууганаа
Хүрлээ
Цэгц - Багийн ахлагч

Нийгэмд оршуулгын тухай хууль шаардлагатай байна

Өнөөдөр Улаанбаатар хотод албан ёсны зөвшөөрөлтэй, мөн зөвшөөрөлгүйгээр уламжлалт аргаар оршуулга явагддаг 17 газар байна. Энэ газрууд нийлбэр дүнгээрээ 1000 орчим га газар эзэлж байна. Ойрын жилүүдэд 1300 га газар болон тэлж өсөн нэмэгдэх магадлалтай байна.
Өнөөдөр Даландавхар, Цагаандаваа гэхчилэн газрын нөөцгүй болж, оршуулга хийхээ больсон газруудын хувьд маш их бохирдсон, хог ихээр хуримтлагдсан, олон жил болсон шарил, хөшөө дурсгалууд эвдэж сүйтгэгдсэн, өөрөөр хэлбэл тэнд чимээгүй хот гэж хүндэтгэлтэй хандах талаасаа биш, харин ч эсрэгээрээ сэтгэл сэрдийм, харамсмаар дүр зураг, нөхцөл үүсчихээд үүсчихээд байна. Ялангуяа оршуулгын газар нь айл өрхийнхөө дунд орчихсон, дээр нь хашаагаа барьчихсан, цөмөрчихсөн, нүх нь муу усны нүх болчихсон байдалтай. Хүн амтай ойрхон болохоор саваагүй байдлаар хүүхдүүд, ёс заншлаа уландаа гишгэсэн зарим нь эвдэж сүйтгэх, дотор нь байгаа эд зүйлийг хулгайлах мэтийн бусармаг үйлдэл гаргаж байна.
Бидний уламжлалт гэж яриад байгаа далд оршуулга нь эргээд бидэнд олон талын сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа юм. Тухайлбал оршуулганд ялзралын процесс явагдаж, газрын хөрс бохирдох, эрүүл мэндэд хортой сөрөг үзэгдэл гарах, халдварт өвчин үүсэх зэрэг олон хор уршиг үзүүлж байна. Нөгөө талаар гоц халдварт өвчний улмаас нас барсан хүмүүс байна. Хавдрын болон химийн нөлөөгөөр нас барсан, хорт өвчнөөр өвдөж нас барсан хүмүүсийг энгийн маягаар оршуулчихаар тэдний хор нөлөө энгийн хүнийхээс илүү хортой байдаг, ийм тохиолдолд зайлшгүй чандарлаж байх шаардлага гарч байна.
Нөгөөтэйгүүр, эдгээр оршуулгын газруудын заримыг нь цэгцлэх, байх ёстой хэмжээнд нь байлгаж, ногоон байгууламж байгуулах, цэцэрлэгжүүлж, тэнд нь очиж бурхан болоочдыгоо дурсан санадаг, хүндэтгэл үзүүлдэг таатай цэцэрлэгт хүрээлэн дурсгалын газар байхаар хэмжээнд хүргэх шаардлагатай байна. Энэ талаар олон улсын туршлагууд байгаа, олон жил болсон хаягдсан, орхигдсон, эргэж дурсах тодорхой хүнгүй болсон, төрийн бодлоготойгоор цэгцлэх, хуучин шарилын үлдэгдлийг цуглуулах, чандарлаж цэвэрлэх шаардлага тулгараад байна.
Тийм учраас энэхүү эмзэг, олон нийтийг сэрдхийлгэсэн асуудлаас тойрч зугтаахгүйгээр, энэ бэрхшээлтэй байгаа асуудлыг зоригтой барьж авч нэг тийш нь шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Бид хийхгүй бол хэнч хийхгүй. Тийм учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага, ТББ-ууд, шашны байгууллагууд бүгд санаа нэгтэйгээр энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хамтраад “Ногоон оршуулга” буюу байгаль экологид ээлтэй хэлбэрээр оршуулгын үйл ажиллагааг хийх санал оруулах хэрэгтэй байна. Цаашлаад ногоон оршуулга хийх хамгийн том шийдэл нь чандарлах хэлбэр юм.
Монголд үнэхээр оршуулгын тухай хууль, эрх зүйн үндэслэл дутагдаж байна. Оршуулгын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих, шийдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

2 comments:

B.Tumennast said...

Orshuulgiin gazar uu? hogiin tseg uu? gedeg ni yalgagdahgui tiim l orchind irgedee nutagluulj bna. Odoo turiin zugees demjlegteigeer ene ajliig hiih ni zuitei

Мика /美香/ said...

Үнэхээр зөв сэдэв хөндсөн байна. Энэ оршуулгын гэж хэлэхд хүндхэн болсон газруудыг одооноос цэгцлээд өгөх хэрэгтэй.
Чандарлах бол хамгийн зөв бөгөөд шилмэл арга шүү дээ. Гэхдээ манайхан энэ чандарлах талаар мэдээлэл муу, ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь ховор байгаагаас, мөн тэр бүр хэдэн саяар нь гаргаад байх чадвартай айлууд цөөхөн байдгаас нөгөө л "уламжлалт" аргаа сонгосоор байна. Тиймээс улсаас тусгайлан иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг нэмэх, дэмжиж, байгуулах хэрэгтэй байх шүү..