Wednesday, January 12, 2011

Economic boom - So what?

Эдийн засгийн өсөлт - Тэгээд юу гэж?

Уржигдар орой Р. Амаржаргал гуайн докторантын ангийн оюутнуудад зориулсан лекцэнд очиж суух боломжийг мэдэнгүүтээ Twitter дээрээ Эдийн засгийн өсөлт танд яаж мэдрэгдэж байгаа талаар асуутал дөрвөн хүн хариу ирүүлсэнээс гурав нь юун өсөлт, хэрэглээний барааны үнэ өсөөд улам бүр хэцүү мэт санагдаж байхад чинь гэсэн хариуг өгсөн бол нэгэн компанийн захирал борлуулалт нэмэгдэж, мөнгөн урсгал жигдэрч байгаа талаар сайхан хариу өгсөн байна. 

Энэ лекцтэй холбоогүйгээр, Монгол улсыг мэддэг гадаад хүмүүс хоёр жилийн өмнөхөөс хэд дахин нугарсан үзүүлэлт гарах боломжийг хэвлэл мэдээллийн олон хэрэгслүүдээр Хорт Боб хочит Роберт Фрийдланд болон манай улсад үйл ажиллагаагаа явуулах гэж буй олон компани мэдээлж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгоход ашиглаж суухад бид суралцах зүйлсээ олж хараад ижилхэн ашиглаад явж байгаа жишээ ч байна. Гэхдээ дээрэмдүүлж байгаа талаар Д.Бямбасүрэн гуай хүртэл хэлээд л явах юм. Таны гэрт дээрэмчин ороод ирсэн гэдгийг мэдвэл та юу хийх вэ? Буруу шийдвэр гаргах нь огт гаргахгүй байснаас дээр гэдэг ч энийг та өөрөө сайн бодоорой...

Р. Амаржаргал гуайн "Монголын хөгжлийн загвар" лекцийг шимтэн сонсож, сангийн дэд сайд Ч. Ганхуяг болон СЭЗДС-н захирал Д.Батжаргалын нэмэлт товч яриануудын дараагаар надад "Муу хүмүүсийн хүчирхийллээс сайн хүмүүсийн чимээгүй байх нь илүү хортой" гэдэг үг л санагдаж байв. Харьцангуй давуу тал дээрээ тулгуурлаж, том хэмжээний үйлдвэрлэл, бүтээн босголт, зам тээврийг - тэр дундаа төмөр замын сүлжээг өсгөх/өргөжүүлэх, хөрөнгийн биржийг үйл ажиллагаанд оруулах гэсэн санаанаас гадна эдийн засгийн тогтолцоонуудын онцлогийн талаар дурьдсан энэ лекцийг нийтлэл болгон олон нийтэд түгээх ажил удахгүй хийгдэнэ гэж найдаж байна.  

Өмнө маань маш их боломж байна, харин бид ухаалаг, шургуу хөдөлмөрлөж байж л энэ өсөлт гэж хүн болгоны амнаас унаж буй үгийн ид шидийг биеэр мэдэрнэ.

Thursday, November 18, 2010

Good...

Good habbits: Сайн зуршлууд

Хүн гэдэг байнга хийдэг зүйлээр тодорхойлогддог амьтан гэдэг. Аль ч зүйлийн талаар дүгнэлт өгөхийн өмнө багадаа хоёр талаас нь харж үзэх хэрэгтэй байдаг бол бид муу зуршил гэдэг үгийг л амьдралдаа их хэрэглэсээр байна. Тамхи татдаг хорт зуршилтай хүнийг Тамхичин, амьдралд итгэл алдаад архитай нөхөрлөж буй хүнийг архичин. Харин эсрэг талд нь зогсох сайн зуршлууд байдгийг бараг л мартсан бололтой, хүмүүс.

Миний Твиттерт ашигладаг TwInbox хэрэгсэл гэхэд Монголд өнөөдөр мэдээллийн хэрэгслүүдийн мөрдөж буй нийтлэлийн бодлогыг базаж байгаа мэт "No news is good news" гэсэн уриа ч гэмээр үгийг нээх бүрт харуулдаг юм. Гэхдээ твиттер дээр би олон хүний үзэл бодлыг цаг хугацааны хувьд бараг сааталгүйгээр хүлээн авч, хуваалцдаг болохоор давуу талыг нь ашигладаг гэж итгэл төгс хэлж чадах байна. Оройн цагаар ажлаа дуусчихаад дагаж буй хүмүүсийнхээ нэрний хойно гарах шинэ бичлэг бүрийг нь унших боломжтой бөгөөд дээд тал нь 30 минут л зарцуулахад хангалттай байдаг. Харин TV гэдэг зүйлийг удахгүй IPTV -р солих болно гэж бодохоор л сайхан байна шүү.

Авга ах Төрмөнх маань намайг бага ангид байхад цэргээс дөнгөж халагдаж ирээд бидэнтэй хамт амьдардаг байлаа. Өглөө бүр 6:00 цагт шугамын радиогоор Төрийн дуулал явахтай уралдан босдог, гэрт хоол хийхэд гурил зуурч элдэх ажлыг байгаа хийдэг, орны даавуу, өмд цамц нь болгоомжтой хүрэхгүй бол иртэй болтол нь индүүдсэн, гутлаа орой бүр унтахын өмнө тосолдог тул байнга гялалзсан байдаг байж билээ. Та ойр тойрныхоо хүний сайн зуршлыг хэр анзаарч байсан бэ? Юуг дуурайн хийх хүсэл төрж байсан бэ?

Аудио ном гэж үнэхээр сайхан зүйлс байдгийг та ашиглаж байгаа юу? Нүдээ амраах, аялж явах, түгжирсэн үед бухимдахын оронд гээд олон цагийг үр ашигтай өнгөрөөхөд тун чухал хань болдог эд шүү. Ойрын үеийн төлөвлөгөөнд маань "Монголын Нууц Товчоо" аудио номыг бүрэн сонсох ороод байна.

Good Friend: Сайн найз


Маш сайн найз нартайдаа би баярлаж явдаг юм. Өнгөрсөн хэдэн сар өөрийгөө сайн найз мөн үү биш үү гэж бодоод зарим найз нөхдөө блог бичлэгтээ хүн гэж үгээр төлөөлүүлэн оруулсанд уучлаарай. 2009 оны 9 сард багын найзтайгаа уулзаад бага зэрэг зандруулсаны дараа бодоход би сайн найз байлгүй удсанаа ойлгож билээ. Дөнгөж сарын өмнө таван ой хүрсэн хүүг төрөх үед аавтай нь хамт халуун шөл бариад гүйж байсан ч нэрийг нь ч мэдээгүй явсан гэхээр итгэх болов уу, та? Сайн найз нартай байхын тулд өөрөө сайн найз байхаар хичээж байгаа шүү, анд найз нараа!

Good business: Сайн бизнес


Заримдаа нэг компани байгуулаад, дуртай, чаддаг, мөнгөтөй зүйлс хийж явахаас юу хийх заавраар, цалин аваад явах нь амар ч юм шиг санагддаг өдрүүд гардаг юм. Ялангуяа энэ жилийн хавар нилээн ширүүн болсон шүү. Хүн бүр сайнд тэмүүлдэг ч хүссэн зоргоороо хүрдэггүй нь тууштай байдал гэж би хувьдаа боддог, надад ч энэ дутагдал хааяа нэг хэтрэн даварчих гээд байдгийг гүрийн эсэргүүцээд өдийг хүрчихлээ. Үзэл бодлоо, үнэт зүйлсээ хамгаалан өөрийн зорьж байгаадаа хүрнэ гээд л үзэх юм. Энэ бүхэнд маань намайг дэмжиж, зөвлөөд явдаг хүмүүст баярладаг юм.

Өнөөдөр намайг хорвоод мэндэлснээс хойш 10443 дахь өдөр болж байгаа бол 30 нас хүртлээ 1 жил 5 сар 28 хоног дутуу байгаа юм байна. Заримдаа хүмүүс асуугаад л байдаг юм яагаад нэг биш, тав биш хоёр сая доллар гэж? Энэ их энгийн зорилгыг би 2007 он буюу 25 настай байхдаа тавьж байсан таван жилийн зорилго юм л даа. Энэ төвшинд хүрээд мөнгөнд санаа зовдоггүй болохоос гадна одоогийн компаниа дор хаяж сая долларын хөрөнгөтөй Venture Capital компани болгочихьё гэж бодоод байгаа юм.

Шинэ зүйл хийж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжид хөрөнгө буюу үйл ажиллагаанд нь хүний биед цус шиг хэрэгтэй зүйл ч, хэрхэн дутдагийг өнгөрсөн хугацаанд хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үеэр их сонслоо. Том дүнтэй ярих залуус, ах нар байх ч хараад байхад багахан л түлхэлт хэрэгтэй хүмүүс цөөнгүй таарах бөгөөд цаг хугацаа өнгөрөх бүрт тэдний хүсэл эрмэлзэл, тэмүүлэл нь амьдралын элдэв жижиг асуудалд дарагдан сулрах бий гэж эмээх юм.

Тийм л учраас, удахгүй "Ашгийн Бүс" буюу "Profit Zone "гэсэн нэртэй байгууллагын хаалгаар та болон таны танилыг орж ирэн, үйл ажиллагаагаа өргөтгөх боломжийг үүсгэхээр үзэж мэдэж, үсэрч уулзаж, өөртөө дийлдчихгүйгээр ажиллаж явна.

Good evolution: сайн эволюц


Эрхэм уншигч та миний блогийг нээгдсэнээс хойшхи бичлэгүүдийг анхааралтай уншиж байсан бол одоогоор гуравдахь хэлбэртээ шилжсэн байгааг анзаарч магад.

  1. Программ хангамж, санхүүгийн шинжилгээ: Сургуульд сурсан зүйлс голдуу
  2. It's all about attitude: Төрөлх араншин болон үзэл бодол голлосон
  3. Profit Zone: Дуртай, чаддаг, мөнгөтөй зүйлс голлох болно
Өөрчлөлтөөс илүү тогтмол зүйл энэ хорвоо дээр байдаггүй гэж нэгэн эрдэмт хүн хэлсэн шиг үндсэн гурван өөрчлөлт төлөвлөсөн болон төлөвлөөгүй амьдралын өөрчлөлтүүдийг даган гарч байж. Хүний хамгийн сайн найз болон муу дайсан бол хүн өөрөө байдаг гэдэг шиг үзэл бодлыг өөрчлөх томоохон тохиолуудыг азтай болон азгүйгээр мэдэрч явсан ч өнөөдрийг хүртэл туулж өнгөрүүлсэн бүхэн маань гэрэлт амьдралыг бүтээхэд асар том сургамж болсон буйзаа.


"If you don't have a plan, don't attack a plan" - from British parliament debate in Nov 2010.


Tuesday, October 05, 2010

30 second rule of life

 Өмнө бичиж байсанчлан тэнцвэртэй амьдралын талаар эзэнтэй сургааль гэх юм уу даа. Компьютер дээр байсан энэ зургийг нийтлэнэ гэж нилээн урт хугацааны өмнө хүнд хэлсэндээ хүрэх гээд орууллаа.  


Wednesday, September 29, 2010

Eye of the tiger

Энэ зунжин дугуйтай ажилдаа ирж, өдөр нь ажлынхаа өрөөнд хэвтээ шахалт хийгээд, дугуйтай харьж, долоо хоногт хоёр удаа хөлбөмбөг тоглож өнжсөнөө ярьж байгаад л хальтраад энэ дууны талаар цухас дурьдсан болоод ч тэр үү сүүлийн гурав хоногт арваад удаа сонслоо. Даваа гаригт уулзалгүй хагас жил болсон хүнтэйгээ өдрийн хоолонд оронгоо ярилцаж байхад нэгэн дуунд дуртай гэдгийг мэдэж авсан юм. Сонсоогүй хүн байвал сонсож, Rocky-г үзээгүй хүн байвал үзээрэй хө. Ялангуяа дасгал сургуулилт хийхдээ сонсвол зүгээр шүү! 




Risin' up, back on the street 
Did my time, took my chances 
Went the distance, now I'm back on my feet 
Just a man and his will to survive 

So many times, it happens too fast 
You change your passion for glory 
Don't lose your grip on the dreams of the past 
You must fight just to keep them alive 

Chorus: 
It's the eye of the tiger, it's the cream of the fight 
Risin' up to the challenge of our rival 
And the last known survivor stalks his prey in the night 
And he's watchin' us all in the eye of the tiger 

Face to face, out in the heat 
Hangin' tough, stayin' hungry 
They stack the odds 'til we take to the street 
For we kill with the skill to survive 

chorus 

Risin' up, straight to the top 
Have the guts, got the glory 
Went the distance, now I'm not gonna stop 
Just a man and his will to survive 

chorus 

The eye of the tiger (repeats out)... 

Monday, September 20, 2010

Harder, Better, Faster, Stronger

Энэ бол хүн сэтгэж л байвал ямар сайхан бүтээл хийж болохыг харуулах жишээнүүдийн нэг нь, юмхнаар юм хийнэ гэдэг үг шиг үзэхэд урамтай юм(Эхлэл хэсэгт нь жаахан тэвчээртэй байгаарай): 




"Harder, Better, Faster, Stronger"

Work It
Make It
Do It
Makes Us
Harder
Better
Faster
Stronger
More Than
Hour
Our
Never
Ever
After
Work is
Over [x2]

Work It Harder Make It Better
Do It Faster, Makes Us stronger
More Than Ever Hour After
Our Work Is Never Over

Friday, September 17, 2010

2 Franklin

Бага байхад аавд маань нэг дэвтэр байдаг байсан нь Franklin Planner гэдэг нэртэй, өдөр тутмын ажлын төлөвлөгөөг нарийн гаргасан байдаг байв. Одоо ч тэр дэвтрийн цаасыг зардаг юм байна.Бэлэгний санаа хэрэгтэй хүмүүст шпи өгөхөд энэ дэвтрийн хувилбарууд дотор Balanced Life гэсэн ч байдгийг өөрийнхөө авахыг хүссэн зүйлсийн жагсаалтанд орууллаа. :D

Эхлээд цаг төлөвлөлтийн талаар ярьж эхэлсэн боловч бидний мэддэгээр 100 долларын дэвсгэрт дээр байдаг Benjamin Franklin-ий баримталдаг байсан 13 зарчим нь амьдралдаа олон ялалт байгуулахыг зорьж байгаа хүн бүрт хэрэгтэй гээд оруулж байна

Франклины 13 зарчим

1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.
2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.
3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.
4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.
5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.
6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.
7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.
8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.
9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.
10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.
11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.
12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.
13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах.



Any fool can criticize, condemn and complain and most fools do. - Benjamin Franklin

Tuesday, September 14, 2010

Good luck!


Олон сарын өмнө олж хараад хадгалсан байсан нэгэн файлыг тантай хуваалцах нь, надад өгсөн шиг сэтгэлийн дэм танд өгөх байх гэж найдаж байна

Амжилт хүсье

Амжилт гаргаж, түүндээ урамшиж үргэлж өглөө болгон шинэ амьдрал эхэлж, орой болгон шинэ зүйлийг сурч найз нөхдийнхөө алдааг нь бусдын дэргэд биш зөвхөн өөрт нь шивнэж, бусад үргэлж баяр баясал бэлэглэх сайхан зүйлийг ярьж, олны дунд нэр хүндтэй, бусдын бахархал нь байж, бусдад хэзээ ч мууг саналгүй, тэднийг үргэлж сайнаар бодож, аз жаргалын эрэлд өглөө бүхэн мордож, өдөр болгон өөрийгөө дайчилж, энэ насандаа биелэхээргүй санагдах том зорилгыг өөртөө тавьж түүнд хүрэхэд гарах бэрхшээлүүдийг тунгааж бодолгүй зүгээр л хийж эхэлж, бусад хүний мууг нь түрүүлж олж харахаасаа өмнө сайныг нь олж харахыг оролдож, олж харсан сайн зүйлээ тэдэнд заавал дуулгаж, өөртөө үргэлж сэтгэл хангалуун байхын тулд өөртөө байнга санаа тавьж, бусдыг халамжилж хайрлаж, хүн өөрийн аз жаргалыг зөвхөн өөрөө л бүтээж чаддаг гэдгийг санаж, бусдад найдаж өөрийгөө гаргуунд нь хаяахгүй байж, хүссэн бүхнээ авахын тулд оролдож, хүлээсэн хүнтэйгээ уулзахын тулд чармайж, ээж аавыгаа өөрөөсөө ч илүү хайрлаж, өрөөл бусдыг өөртэйгээ тэнцүү хайрлаж, чин сэтгэлээр ажилдаа хандаж, чигээрээ зөвхөн урагшаа, учраагүй бүхнээ харж, мөнгөний төлөө бус мөрөөдлийн төлөө ажил хийж байвал амжилт гаргана. Найз минь чи бол өөрийнхөө амьдралыг бүтээгч нь шүү. Өнөөдрийн бодол чинь маргаашийн чинь үйлдэл. Чиний амьдрал гэдэг бол чи өөр хэн ч юу ч биш.Урагшаа найз минь, улам ихийг хийгээрэй


“I'm a great believer in luck, and I find the harder I work, the more I have of it.”
Thomas Jefferson quotes (American 3rd US President (1801-09). Author of the Declaration of Independence. 1762-1826)

Thursday, September 09, 2010

Fun vs Insanity



If you are serving people you don't like to be with and are not getting paid, that is insanity.
If you are serving people you enjoy being with but are not getting paid, that is give-back.
If you are serving people you don't like to be with but are getting paid, that is work.
If you are serving people you enjoy being with and are getting paid, that is fun. 

Монголд  эхний өгүүлбэрт байгаа хүн буюу унаа, хоолны мөнгөнөөс нь хэтрэхгүй цалин авдаг хүн нь их байгаа ч эдийн засаг сэргэж сүүлийн хоёр өгүүлбэрт багтах хүн олон болох болтугай

Monday, August 30, 2010

Weight

Ачаа

Хааяа нэг хүнтэй ярьж байхдаа сонсохоос татгалзмаар, зугтмаар санагддаг үе байдаг ч "Хүн бүртэй эелдэг бай, тэр амьдралдаа таарсан хамгийн том асуудалтайгаа тэмцэж байгаа" гэж бодон чимээгүй, тэвчээртэй суух хэрэг гардаг юм.

Эсрэгээр заримдаа найз нөхөддөө дотроо уудлан ярьж байхдаа "Хүн бүрт өөрийн тээж яваа ачаа бий, нэмж ачаа үүрүүлэх хэрэггүй" гэж бодон дуугаа хураадаг ч үе гарч байлаа.

Энэ хоёрын дундаас "Чи ганцаараа зовоогүй, Google-дээд үз" гэдэг хэллэг үүсэн юм болов уу? :D



Thursday, July 15, 2010

10'000 hrs

10'000 цаг - бол хүн аливаа зүйлийг сурч авах, түүнийгээ төгс хэлбэрт нь ойрхон эзэмшсэн байхад зарцуулдаг хугацаа гэж Gladwell-н "Outliers: The Story of success" ном санал болгож байна. Тэрээр үе үеийн амжилтанд хүрсэн хүмүүсийг судлаад гаргаж ирсэн томьёлол. Та өдөрт дөрвөн цаг аливаа зүйлийг шимтэн судлаж, туршиж байгаа бол арван жилийн дараа та тэр чиглэлээрээ ер нь гайгүй болж амжилт гаргана гэсэн үг.  Нэг зүйлээс анхаарлаа ийм хугацаанд салгахгүй, зорьж буй зорилго, хүсэл мөрөөдөл уруугаа 'шүд зуугаад' зүтгэх нь таныг 'амжилтанд хүрэх' боломжийг бий болгох юм л даа. Тэгэхээр та ямар мэргэжилээр, хэрхэн суралцаж, хэрхэн ажиллаж байгаагаа бодоод үзээрэй. Шидэт тоо ойрхон байна уу? Зорилго, төлөвлөгөө тань тодорхой байгаа юу?


Монгол хүүхэд унаган Англи хэлтэй хүүхдээс  тооны хичээлдээ сайн байх нь хэлзүйн үүднээс тайлбарлагдаж болох талаар мөн энэ номондоо тусгажээ. Учир нь Англи хэлэнд тоог хорь хүртэл нь нэгжээс нь эхэлж тоолдог (thirteen, fourteen...)бол дараа нь аравтаас нь (twenty one,...twenty nine)  тоолж эхэлдэг нь дөрвөн настай дундаж Америк хүү дөнгөж арван тав хүртэл тоолох, түүнтэй адил насны Хятад хүү дөч хүртэл тоолох чадвартай байдгаар тайлбарлагдан, цаашлаад шинжлэх ухааны хичээлүүдэд илүү амжилт гаргадагийн суурь гэж байх юм.




Зохиогч тэсвэр тэвчээр, мятрашгүй байдал хүний амжилтанд өндөр оролцоотой, эдгээр нь багаасаа туулж өнгөрүүлсэн амьдралын хэв маягтай нягт холбоотой байдгийг цагаан будааны талбай дээр ажилладаг азичуудын жишээгээр харуулж байна. Амьдрал хүнд олон сорилтоор бэлэг барьж, хүнийг асуудал, өрөөл болон өөртөйгөө ч тэмцсээр амжилтанд хүрэх эсэхийг нь шалгадаг. Одоогоос жил илүүгийн өмнө хэсэг богино видео үзээд  өөрөөсөө ичиж байж билээ.

Амжилт гэдэг үгийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах байх л даа. Зан төлөвөөсөө хамаарч хүн бүр амжилт, амьдралын талаар үзэл бодол нь өөр байдаг талаар та сүүлийн үед нилээн дуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. S.M.A.R.T. зарчимаар байх уу, intangible - буюу баригдаж, тоологддоггүй зүйлсийг хэрхэн оруулах вэ гээд төвөгтөй болж ирдэг. Universal хэмжүүр одоогоор гараагүй л байгаа ч хүний хөгжлийн олон онолууд бий болж, үнэт зүйлсээр нь хувааж ангилах гээд оролдоод л байна, цаашид ч нийгмийн хувьслаар улам гүнзгий гарсаар байх болов уу.

АНУ-д гэхэд хүний зан төлөвийг тодорхойлох шалгалт авах бизнес 400 сая Ам. долларын зах зээлтэй байх юм. Монголд энэ бизнесийг харьцангуй эрт хэрэгжүүлж үр дүнгээ амссан залуустай нилээн сууж ярилцахад өөрийгөө улам бүр нарийвчлан судлаж байх, шинэ орчин, нөхцөлд байнга оруулж байх хэрэгтэй гэдэг дүгнэлтэнд хүрч байсан юм байна.

Эрхэм уншигч таны үнэт зүйл юу байхаас үл хамааран амжилттай байж, аз жаргалтай, зорьсон зорилгоо биелүүлэхийг ерөөе!

-"The major difference between the big shot and the little shot is the big shot is just a little shot who kept on shooting." Zig Ziglar

-“I fear not the man who has practiced 10,000 kicks once, but I fear the man who has practiced one kick 10,000 times.” Bruce Lee