Monday, December 31, 2007

Tough decisions

Хүндхэн шийдвэрүүд:

Энэ оны сүүлийн бичлэгээ сүүлийн өдөр нь хийе. Шинэ он гарахад надад шинээр бодох үндсэн 3 асуудал байнаа.
1. Ажил - Одоогийн ажил олгогчтойгоо хийсэн хатуу заалтууд бүхий гэрээ маань 2008.02.01 - нд дуусна. Одоогоор надад 3 сонголт байна, дээрээс нь нэмж сонголт хийж болохуйц санал байвал хүлээн авна шүү.

2. 3 дахийг нь бичих шаардлагагүй хувийн шинжтэй юм байна гээд орхилоо.


When you don't have any money, the problem is food. When you have money, it's sex. When you have both it's health.
- J.P. Donleavy
Contemporary Irish-American author Donleavy is one of those writers who was unlucky enough to write his best book first, 1955's The Ginger Man. J.D. Salinger (Catcher in the Rye) and Richard Yates (Revolutionary Road) did the same thing, but unlike them, Donleavy managed to continue publishing, having written a number of novels, plays, and other works since then.

Friday, December 21, 2007

Гоожуур.com - н залууст

Гоожуур болон хамтрагчдад,

Өнөөдөр танай сайтны зурагтай холбоотой гомдол мэйл хаягаар маань ирлээ, үүнийг танай сайтны комментод бүрнээр нь оруулсан байгаа. Тухайн хүний нууцлалыг бодоод энд мэйлийг тавьсангүй.

P.S.: Би Гоожуур.ком вэб хуудастай огт холбоогүй, үйл ажиллагаа явуулдаг, зураг/бичлэг хийдэг хүмүүсийг танихгүй, мэдэхгүй болно. Гоожуур.ком-н залуусд хандаж хэлэхэд энэ чинь хууль бус үйлдэл болсон байгааг анхааруулж, хүний нэр хүндэд халдах ижил төстөй үйлдэл гаргах боломжийг хязгаарлаж өгнө үү гэж хүсэж байна.

Saturday, December 15, 2007

Solution-1

Шийдэл 1:

Залуусаа, алийн болгон асуудал ярьж, гомдоллох вэ. Ухаан бодлоо уралдуулан шийдэх тухай ярилцья л даа. Болохгүй зүйл эргэн тойронд байна, тэр бүрийг хараад л, бусдыг хүлээгээд л суугаад байвал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй шүү дээ. Энэ удаагийн шийдлээрээ хүн бүрийн санаа зовж буй УТАА-г шийдэх нэг аргыг толилуулъя, санал бодлоо чөлөөтөй илэрхийлж боловсронгуй болгох талаас нь нэмэрлээрэй.

Нөхцөл:
Өглөө босоод л таны хоолой гашуу оргиж, гудамжинд урдаа яваа машины гэрлээр л баримжаалж, хажуугийн байшингаа харахгүй, Богд уулаа ч харах боломжгүй яваа маань бидний эмгэнэл. Учиргүй их л мөнгө цацаад байдаг олон түшээд, түнтэгнэсэн гүзээтэй багийнууд яагаад энэ талаар бодож, шийддэггүйг бурхан чөтгөр хоёр ч хэлэлцэж байгаа сурагтай байсан. Хамгийн гол нь гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн маань жил бүрийн өвөл түлдэг 5 тонн нүүрсний утаа. Эрүүл мэндээ алдаж дууслаа шүү дээ энэ хотын оршин суугчид маань!

Өгөгдөл:
Орос улсад Галан гэдэг тогоор ажилладаг бичил халаагуурыг цэргийн зориулалтаар анхлан гаргасан бөгөөд СОЦ систем задран унахад үүнийг арилжааны зорилгоор анх ашиглаж эхэлсэн гэнэ. Монголд (Тасума ХХК гэж санаж байна) хэсэг залуус борлуулж, тохиргоо зэргийг нь хийж өгдөг бөгөөд монгол гэрт тааруулах гэж үзээд л байгаа сурагтай байсан. Өнгөрсөн 3 жилд тэдэнтэй 2 удаа уулзсан юм байна.

Энэхүү тогоо - цахилгаанаар ажилладаг бөгөөд 2-7 Квт/ц чадалтай (гэрт бол 2Квт байхад хангалттай). Нэгдсэн сүлжээнд холбоогүй халаах систем бий болгож чадна.

Монголын Дулааны цахилгаан станцууд 21:00-с хойш боловсруулсан цахилгаанаа үнэгүй шахам Орос улс уруу урсгадаг.

Шийдэл:

Гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулах гэвэл ойрын хэдэн жилдээ боломжгүй л болов уу, 40'000 айлын орон сууцны үлгэр эхлээчгүй байгаа.

Тэгэхээр гэрийн халаах аргыг л сайжруулах хэрэгтэй юм болов уу даа. Гэрийн ханыг дагуулан дугуйрсан хэлбэртэй хэд, хэдэн секц пар тавин түүнийг ус буюу үл хөлдөх шингэнээр дүүргээд, халаагч, удирдлагатай холбож өгнө.

Эдийн засгийн тооцоо:

1. Улаанбаатар хотод 133.9 мянган тооны өрх гэр хороололд байдаг,
2. Нэг машин нүүрс(5T): 300'000 Төгрөг
3. Нэг Халаагч+ удирдлагын төхөөрөмж ойрлоцоогоор 500$
4. Цахилгаан 1Квт = 60₮, шөнийн тоолууртай бол 11₮
5. Шөнийн тоолуур = 45000₮

Бүх өрхийг энэ шийдлээр төсвөөс санхүүжүүлээд төхөөрөмжүүд 81 тэрбум ₮, тоолууржуулахад 6 тэрбум ₮. Нэг айл 24 цагаар 2Квт-н төхөөрөмж ашиглахад 48Квт-/26+18/Квт (13 цаг өдрийн, 9 цаг шөнийн тарифаар = 26x60+18*11 = 1758₮). 5 сар хүйтэн байдаг гэж тооцвол (150 хоног * 1758)= 263700₮ -г өрх бүр халаалтын зардалд зарцуулах нь. Нүүрсний үнээс ч хямд тусаж байгаа биз?

Хөрөнгийн эх үүсвэрүүд:
1. Гэнэтийн ашгийн татвараас жилд 250 тэрбум ₮ олно
2. Тойрог бүрт тарааж буй 250 сая төгрөг = 19 тэрбум төгрөг
3. Шинэ гэр бүлд зориулж буй 6.4 тэрбум төгрөг.
4. Хүүхдийн мөнгөнд зарцуулж буй 21.4 тэрбум төгрөг
5. Нэмэх зүйл төсвийн мөнгөнөөс зөндөө л гарах байх. (Дэлхийд тэргүүлэх 60+%-г засгийн газар маань захиран зарцуулдаг)

Хэрэв нэг сая хоёр зуун мянган хүний эрүүл мэндийг бодож байвал 100 хүрэхгүй тэрбум 80 сая доллар л гэсэн үг шүү дээ зарцуулах шийдэл байх л юм. (Нэмэлт зардал гарах бол саналаа доор бичиж үлдээгээрэй)

Хөрөнгө оруулалтаа буцаан олж авах нь:

Үнэгүй урсгаж байгаа цахилгааныг бүрэн хэрэглэхэд тэр мөнгө маань цахилгаан станцуудад очих ба олох орлогын 60 хувийг нь буцаагаад ЗГ -н дансанд хийж байхаар тусгавал яах вэ? Хичнээн ч удаан хугацаагаар байнга орлого болон орж байг л дээ. 263700₮ *133'900*0.6=21 тэрбум төгрөг нэг жилд буцан орж ирнэ.

Бусад шийдлүүд байгаа л байх, шахмал түлш - сайн мэдээлэл алга, хэрэглэж байгаа хүмүүс ам муутай л байна лээ. Ер нь хэрэглэдэг улс орон байдаг юм болов уу? Хоцрогдоод хэрэглэхээ байсан иймэрхүү төхнологийн оруулж ирүүлэхийг хориглодог болвол яасан юм бол? Моод Монголоор дуусдаг гэдэг үг санаанд ороод байдаг юм, залхмаар байгаа иймэрхүү зүйлийг зогсооё л доо.

Sunday, December 02, 2007

Disappointment


Webcast-д орох гээд чаддаггүй ээ, 128Кb маань гологдоод тасалдаад байх юм. London-с нэвтрүүлж буй санхүүгийн томоохон акулуудын тавьж буй илтгэлүүд, хэтийн төлөвлөгөөг агуулсан энэ online уулзалтанд орох гэж нойроо хугаслан суусны хэрэг бараг л алга болчихлоо. Хэзээ бид 2Мb-г 20$-р авдаг болох юм бол?


Thursday, November 22, 2007

Яг одоо

...хүмүүс унтаж байгаа. 6 цагийн дараа тэд ажилдаа явна. Нилээн стресстэй сууж байна даа би. Баяжих гээд л үзээд байна, амаргүй юмаа. Сүүлийн үед ер нь Гобсектой төстөй болоод байна уу даа гэсэн бодол орж ирдэг болчихож :D Дандаа л мөнгө ярьж байгаагаа гэнэт мэдэв. Ямар утга байнаа, "галаар тоглоод" өдөр бүр улам л стресстэй болж зан авир өөрчлөгдөөд ч байх шиг. Авах өдөр байнаа, алдах ч өдөр байна. Өөрийнхөө хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа зан авираа хянаад үзсэн чинь Click гэдэг киноны гол дүрийн залуу шиг л амьдраад байх шигээ, өөртөө үлгэр зохиож яриад л түүндээ итгээд ингэчихвэл тийм ашигтай, тэгвэл дээр гэх мэт амьдралын гоё, сайхан бүгдийг мэдэрч амжихгүй л яваад байгаа юм уу?

Америк улсыг удирдагч нь элгээр нь хэвтүүлж, баруун зүүн шулуун цохилтуудыг эдийн засагтаа өгсөөр л. Dow Jones бүтэн жил өссөн өсөлтөө юу ч үгүй хийж орхилоо. Зарим хүмүүс хэлэлцэж байна л даа, ерөөсөө л америк ирэх 2 жилд эдийн засгийн уналтанд байх болно гэж. Аргагүй юм шиг, зээлжих чадваргүй хүнд хэрээс нь хэтэрсэн зээл өгөөд, тэд нь буцаан төлж чадахгүй

Масловын пирамидын дагуу өөрийн хэрэгцээг хангахын тулд заавал мөнгө гэдэг зүйл хэрэгтэй болох юм. Монгол улсын ерөнхийлөгчийн цалин албан ёсоороо сарын 891,000 ₮ гэнэ, энэ мөнгийг би хэдэн өдөрт авч, алддагийг энд хэлээд яах вэ. Техникийн судлагаа гэж нэрлэгдэх шинжилгээний олон аргуудыг туршиж, хамгийн optimal тохиргоонуудыг олохын тулд уншиж судлаж, ухаж төнхөж, туршин үзэж л байна. Туршилт болгон амжилттай байхгүй ч үлдэж байгаа туршилга нь үнэлж баршгүй юм даа. Гэхдээ л өөрийн гэсэн амжилттай тактик боловсруулж/сурж авах нь цаашид амжилттай байх эсэхтэй маш их хамааралтай учир Хайлт үргэлжилсээр....

Хувьсгалын ажлаар гаднаас ирсэн түншүүд маань хоёр долоо хоног энд байж биднийг "чангалав", олигтойхон ч суугаад арилжаа хийсэнгүй. Орой үдшээр хамт хооллох гэх мэт цаг үрсэн ажил ихтэй явсаар байгаад арай гэж тэднийхээ шилийг харж гэр орондоо эрт харих тохироо бүрдүүлж авлаа.

Өөрт гарч буй сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг бодохоор эмгэнэлтэй байнаа, чулуу шиг хатуу болсон тэдгээр өөрчлөлтүүд амьдралын гэрэл гэгээг улам л бүдэгрүүлээд байгаа ч юмуу. Ашигтай өдрүүдэд арабын шейх шиг санагдаад л, алдахаараа өөрийгөө зүхэж уурлаад байх болж. Өөртөө сэтгэл хангалуун байж чадахгүй бол яаж аз жаргал, эрүүл энх явах юм бол? гэсэн асуултыг өөртөө тавьсаар л. Сэтгэл санаагаар базаахгүй үедээ жаал ном уншидаг боллоо 2x2=6 -г барьж авсан байгаа, их олон хүний сэтгэлгээний дээжис болохоор бодол санааг төвлөрүүлж, засахад их л хэрэгтэй юм. Ер нь алдах, авахыг найз нөхөдтөйгөө ч ярих хэрэггүй гэж бодоод байгаа. Авахдаа ч, алдахдаа ч бусдад хэлээд, гайхуулаад гомдоллоод яах вэ дээ. Хэдэн доллар хийгээ л биз, алдаа л биз хамгийн гол нь тэднийгээ хадгалах, зөв зүйлд зарцуулах л толгойны өвчин болоод байна.

Мартсанаас барууны улсуудад Thanksgiving баярын өдрүүд үргэлжилж байна, бүх уншигчиддаа энэ баярын мэндийг хүргэе. Байнга уншиж байдагт нь, адсенс дээр маань дарж байдагт нь, санал бодлоо солилцож байдагт нь, он/фф-лайн зөвлөгөө өгч байдагт нь баярлалаа. Бас ирж байгаа Үндсэн хуулийн баярын мэнд!


To Live is the rarest thing in the world , Most people exist, that is all

Friday, November 09, 2007

Pictures

Зураг мянган үгнээс үнэтэй гэдэг дээ, сонирхолтой зурагны цуглуулгаасаа толилуулья.

1. Pill for all your troubles :D Keep it close by for any symptoms mentioned on the box


2. Human evolution, last one looks like you? :D


3. Following other's advice on a market is like this :D

4. There are days when you lose, keep up the spirit ;)

5. Сонин зураг байна









Monday, November 05, 2007

Book exchange

Номын солилцоо:

Саяхан Ганзоригтой ном солилцож уншлаа. Бушидо нэртэй номноос хамгийн анхаарал татсан ишлэл: "Нарны туяа өндөр уулсын орой гэрэлтүүлсэний дараа уулын бэлд нь хүрдэг".

За эрхэм уншигчидаа солилцож унших ном байвал энд байгаа номоо бичиж үлдээгээрэй!

Миний номын санд:
1. Art of War - Бизнес эрхэлж буй, эрхлэхийг хүсэж буй бүх хүн уншсан байх хэрэгтэй номын нэг.
2. Tom Clancy- Sea of fire
3. Michael Dobbs - Whispers of betrayal
4. Албан харилцааны ёс зүй - бизнес явуулахын тулд наян ямба сурах хэрэгтэй, тэднийг дурын хүн ойлгохоор тайлбарласан дажгүй ном
5. Art of Chess - шатрын анхан шатны ном (Сонирхдог бол Орос ном ч байгаа л санагдаж байна)
7. Санхүүч - Теодор Драйзерын алдарт гурвалсан боть романы эхний дэвтэр. Фрэнк Алжернон Капервүдийн амьдрал бизнесийн гарааг харуулна
8. Мундаг эр - 2-р дэвтэр
9. Гудиггүй эр- 3-р дэвтэр, ер нь Драйзер бол Америкийн хөрөнгөт нийгмийг шүүмжилж бичдэгээрээ алдартай, хэт капиталист байхын эсрэг байр суурийг хөндсөн бүтээл нь миний all time favourite-н нэг! ;)

Wednesday, October 31, 2007

Халуун, хүйтэн


Энэ сарын сүүлийн өдөр, гадаа овоо хүйтэрч байна. Уг нь өвөл зун хоёр ажлаасаа халагдаад хавар, намар хоёр л үлдсэн гэж бодож байтал үгүй бололтой яг одоо -17 хэм байх юм. (Firefox extention ашиглав).

Dow Jones Fed өнөө шөнө зээлийн хүүг бууруулна гэсэн хүлээлттэйгээр өсөөд л байх юм, надад бол хэвэнд нь орхивол дээр л байна, ямар ч утгагүй Bubble үүсгээд байгаа гаруудыг сайн хашраах хэрэгтэй юм шиг :) Evil, huh? Уг нь GDP гайгүй гарсан болохоор уг нь надад найдлага байна. 90%+-н магадлатайгаар зээлийн хүү буурна гэж ихэнх шинжээчид үзээд байдаг, odds are against me :) Хэй, Гүүгл-н нэг хувьцаа 700$ болчихлоо, манай оллоо энэ хувьцааг л өөртөйгөө жишээд байсан, яадаг юм бол?

Хүйтэрлээ, дулаалаарай эрхэм уншигчидаа. Нэг явган яриа санаанд орчихлоо, Орос хүн толгойгоо, хятад хүн хөлөө сайн дулаалдаг гэнэ л дээ. Бээрсэн гамин цэрэг шаахайгаа зузаан ороолтоор ороосон байдаг бол минж, туулай гээд дулаан л гэсэн малгайгаар оросууд гангардаг даа. Учир нь их хялбархан тайлбарлагддаг юм билээ. Толгой даарсан үед тархины судас нарийсан, улмаар хүндэрвэл ухаан алддаг болдог гэнэ. Харин хөлөөсөө даарвал бөөр, эрчүүд түрүү булчихайн үрэвсэл харин эмэгтэйчүүд сав эд нар нь өвддөг - үрэвсэл үүсдэг гэсэн шүү. (Яг эмнэлэгийн хэллэгээр нь хэлж чадахгүй юм байна)

Би ч өвөлдөө бэлдээд өчигдөр уулзалт хойшлох болсон 10 минутыг нь ашиглан малгай ороолттой болж авлаа, хуучныг нь олохгүй хэд хоног зуны малгайгаар аргацаасан, шинэ малгай пүн хийгээд л дулаахан сайхан байнаа, одоо гутлаа өвөлжүүлнэ дээ.

Whenever there is a vacuum in leadership, some ding dong will gladly fill the void whether he's qualified or not

Monday, October 22, 2007

Wow

Агуу зүйлс энгийн байдаг гэдэг дээ, энэ залуу "бичил гитарыг" уйлуулж байна шүү! Бүсгүйчүүдийг "унагадаг" байх даа :D Шавь ормоор л байна. Ер нь урлагийн аливаа салбараар тасархай амжилттай байгаа хүмүүст байгаа нийтлэг тал нь авьяс + тэвчээр байх шиг, two thumbs up




Thursday, October 18, 2007

Авьяасаа гэж!

Start>Run>mspaint гээд л зураад байдаг хүн харж байсан ч энийг хараад гайхлаа шүү, Золбоо бас ингэж хар цагаанаар нэг сарнай зурж байхад бас л уулга алдаж байж билээ

Mona lisa by MS-Paint:


Гараар Marilyn Monroe:



Source: Vimo-tuvshinjp