Батзоригийн блог дээр бичсэн танкийн бичлэг дээр бичсэн ёсоор яагаад танкийн эрин дуусваа гэдгийг энд тайлбарлах гэж оролдъё.
A-10/OA-10 Thunderbolt II
Оросын үйлдвэрлэсэн сүүлийн үеийн онгоц эсэргүүцэх төхөөрөмж байхгүй бол энэ Мангас танкын цувааг Халаасан хутгаар цөцгийн тос зүсэхтэй адил устгадаг хэрэгсэл гэдгийг нь Desert storm 1, 2 буюу Цөлийн шуурга 1,2 гэсэн дайнд харуулж, энэ онгоц, F-15,16,18-ууд сүүлд F-22 гарч ирээд танкуудыг нь бөөс самнах адил устгасан даа.
Танкуудаа газарт булж их буу маягаар хэрэглэхээр төлөвлөсөн байсан Иракууд ч гэнэн байж, амеркууд ч даварцан гарууд няц дарж байсан бөгөөд агаарт онгоц харагдангуут л Ирак цэргүүд танкнаасаа гарч зугатаадаг болсон байсан гэдэг юм :).
No comments:
Post a Comment