Гэсэн дүгнэлтийг би хийлээ. Учир нь жаал хаврын хавсарганд балбуулсан биеэ үзүүлж бүрэн шинжилгээ хийлгэсэн болохоор л хэлж байна. Элэгний шинжилгээнүүд 15'000-с, нэг шүд ломбодоход 12-150'000 гээд л та эмнэлэг орж шинжилгээ хийлгэхэд л 100'000. Эмнэлэгт 10 хэвтвэл дор хаяж 120'000 төгрөг болно. Энэ мөнгөнөөс гадна таны эхнэр хүүхэд, гэр бүлийн чинь өөрөөс хамаарах гишүүдийн өдөр тутмын зардал байгаа гэдгийг мартаж болохгүй, бас та эмнэлэгийн хоолонд цадахгүй ч юм билүү ;)
Харьцангүйгээр эдгээр үнэ бага л байна, яг улсын эмнэлэгүүд бүх журмаа зах зээлд оруулаад төлбөрөө аваад явбал эрүүл байх гэдэг ямар их хөрөнгө вэ гэдгийг ч ухаарна даа. Даатгалын мөнгийг төлөөд төлөөд үндсэн шинжилгээндээ бүрэн орж чадахгүй байгаадаа уурлах юм. Ядаж эмч нарын цалинг ээ, тангараг өргөсөн болоод гар цайлгадаг тулдаа л тэсдэг байх. Ухамсарт хүн л бол тэсэхгүй нөхцөлд тэднийг "сорьдог" манай "суутнууд" агуу яа!!!
Хүн - Эд хөрөнгөө алдвал, өчүүхнийг
- Нэр хүндээ алдвэл, ихийг
- Эрүүл мэндээ алдвал бүхнээ алдана гэсэн үг байдаг шүү!!!
No comments:
Post a Comment