Уржигдар ажлынхантайгаа ярилцаж байгаад нэг онигоо сонссон юм байна. Бид нар тогтвортой байдлын гэрээний тухай ярьж байсан юм шүү :)
Зах дээр нэгэн эмгэн чанасан өндөг зарж байжээ.
Эмээ: Өндөг 100-р аваарай гэж л дээ.
Хүн: Сонирхоод л та өндгөө хэдээр аваад 100-р зардаг вэ?
Эмээ: 100-р авдаг гэхээр нь нөгөө хүн нь гайхна биз дээ.
Хүн: Та ашиггүй юм яах гэж хийдэг юм бэ гэтэл.
Эмээ: Надад шөл нь үлддэг юмаа гэж гэнэ.
Уг нь бизнесийг ингэж хийж болдоггүй л баймаар юмаа!?! Ухаанд нь ухна ишиг үхсэн юм шиг гэж эмээ маань биднийг зандардаг байж билээ :D
No comments:
Post a Comment