Friday, May 18, 2007

ICT Expo 2007


-н эхний 2 хоног өндөрлөлөө. Сонирхолтой шийдлүүд, шилдэг технологийг олон нийтэд таниулан мэдэгдэх зорилготой энэхүү үзэсгэлэнд байгууллагууд олноор оролцов.

Бидний зүгээс өөрсдийн хийж чадах-хийчихсэн зүйлсээ таниулах, болж өгвөл олон нийтийн дунд орон зайгаа эзлэх, зорилтот хүмүүсийн сонорт хүргэх зорилттой энэхүү үзэсгэлэнд орсон юм.

Энэ 2 өдөрт онцлох зүйлс гэвэл:
1. МУ-н ерөнхий сайд бидний шийдэлтэй танилцав. Товчхон л тайлбар тавьлаа. Бүгдийг нь танилцуулж амжаагүй, завгүй, яаруу явсан бололтой. Уг нь бидэнд дээр өгүүлсэн цахим сонгуулийн шийдлээс бусад олон шийдэл байсан юм. Хамгаалагч нар нь жаахан гэцүү нөхөд байх шиг санагдсан. Олон зүйл асуусангүй :| Боломж ч гарсангүй, гэнэдээд байнаа.
2. Робокон 2007 тэмцээний түрүүлсэн багийн роботуудаар "тоглож үзлээ", зураг дээр 2 ачаа авч явах гэсэн оролдлого маань :) Уг нь нэг ачаатай байхад нь шонд нь углаж чадсан юмсан ;) Баг нь 7 хүнтэй гэнэ, ихэнх нь 2-р курсын оюутнууд байна. Миний ажигласанаар 5, 6 робот байна лээ. Олонх нь механик роботууд удирдлагын оронд урьдчилан програмчлагдсан байдаг юм байна. (Бүгд Assembler-Оюутан байхад ч толгой нилээн маажуулдаг байж билээ). Өнгө мэдрэгчүүдтэй - террор, угсрагч төрлийн роботуудтай. Террор робот нь:
1. Өрсөлдөгч талын роботын замуудыг хаана
2. Шууд програмчлагдсан ёсоор мөргөн унагана
3. Эсрэг талын ачаа/оноо- г сугалж унагах, түлхэх үйлдлүүдийг хийдэг юм байна
Угсрагч (өөрөө нэрлэв :) ):
1. Биднийг багад маш дэлгэсэн Sony playstation-ы гарыг ашиглан удирдлага хийсэн
2. Урагш хойшоо дугуй тус бүр нь тусдаа удирдагддаг юм билээ
3. Гурван өөр хурдтай

Удахгүй эдгээр залуус олон улсын тэмцээнд орох гэж байгаа гэнээ, энд байгаа нь бас ивээн тэтгэгч олчих санаа өвөрлөсөнийх, хэрэв та чадвал тэдэнд тус болоорой ;) Нэг мотор нь л 50$ орчим болдог(миний харсанаар 10 мотор байсан байхаа), нийт 5-6000$ хэрэгтэй болох юм билээ. Монгол дахь тэмцээний ивээн тэтгэгч нь Юнител гэсэн, энэ чиглэлийн судалгаа шинжилгээ манайд бага хэдий ч бүгдээрээ дэмжвэл яасан юм бэ? Холбоо барья гэвэл amraa_re at yahoo.com юм билээ шүү. Амартүвшин гэдэг залуу байгаа.

3. Манайхан, Шар номны зарласан уралдаанд орон түрүүлж байгууллагынхаа зарыг үнэ төлбөргүй тавих эрхтэй болж авсан ;)
4. Ubuntu-г хэрэглэж үзлээ. Бараг 5 жилийн өмнө Red hat 9.0-г сонирхоод сүүлд нь XP-тэй dual boot Mandrake 7.1 суулган хэрэглэж Samba тохируулах гэж хөгөө чирж байсанаас хойш уджээ, хэдэн командуудаа ч сайн санадаггүй :| Гол нь хэрэглэхэд хялбар л болсон бололтой, гэхдээ л user friendly тал дээр Linux маань windows-с хэд хэдэн generation хойно байдаг даа, аргагүй л open source болохоор тэр биз. Ажил гайгүй болохоор нэг PC гээ линукс болгон жаал мартагдсан аялгуу сонсоё байз

5 comments:

БЭ said...

hi, mash dajgui uzesgelen boljee(bolj baigaa yum baina). iimerhuu zaluusaa sain demjeed tuslaad ogdog ch boloosoi, ter darga n zav muutai geed gerliin hurdaar ireed yavsan gevuu, hnn. ted hezee zavtai bailaa, tegsnee oroi udesh end tend bar savand suuj, shar airag guzeeleh bolhooroo boon zavtai darga nar ichig ichig. mash medeelel saitai blog baina shuu, tsaashid ulam olon saihan zuils bicheerei, thx!

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Урмаар тэтгэсэнд баярлалаа, хамгаалагчид нь түлхүүлээд учирыг нь арай гэж олоод хэдэн өгүүлбэр хэлж амжаад л явуулчихсан юм.
Роботын хувьд гэвэл бидэнд их л хэрэгтэй эд дээ, гэр цэвэрлэдэг баридаг байвал бүсгүйчүүдэд мөн их хэрэгтэй байх болно.Тэдэндээ дэмжлэг болгоод ганц ч гэсэн урмын үг өгч байгаасай, бурмаар биш урмаар тэжээ гэж үг байдаг даа

bayarsaikhan said...

Dashramd helehed Ganaagiin blockuudaa zuuj chadahgui unagaj baigaa agshiniig bi darsan shuu :D

bayarsaikhan said...

aan bas darga nariin huvid gevel nudee ergelduulj baigaad heden sekund sonsson bolood yavsan. Iim chuhal yuman deer gants minut zartsuulj boldoggui l yum baih daa. yadaj baihad heden gozgor hamgaalagch nar ni yum tailbarluulahgui hun tulhej aljih geed haraaj zuheed muuhai hartsaaraa hun ailgaad oirtoj chadaagui. surteishd.
gadnii darga nar irgedteigee adilhan erh edelj zamiin bugluruund orood yavj baihad manaihnii darga nar gej tsudiisen gedesee chirj yadsan, ard tumniig buhimduulsan humuus l baih yum daa. ai huurhii...
Shine uyeiinhen garch ireh biz dee. Ter tsagt bid hugjinuuu.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Yep, photo credit goes to bayraa. Time will come, things will change. Өөрчлөлт оруулахад хамгийн эхэнд өөрсдөө хүчтэй, мөнгөтөй байх хэрэгтэй болно доо ;)