Thursday, May 17, 2007

Дөрвөн нохой

Саяхан манайхан: шижгэнэсэн арван долуулаа ойрхон салхинд гарлаа. Шинэковуудаа бас авч явсан нь хамт ажиллах хүмүүсээ албан бус орчинд таниж мэдэж аваг гэсэн утгаар нь дээр байсан болов уу даа. За мэдээж тоглож, зугаацаад жаал стресс левел багассан өдөр болсоныг хэлээд юу гэх вэ. Хоёр хуваагдан хөл бөмбөг тоглох бүрдээ манай баг хожоод үнэн кайфтай.

Тэнд байнга байх золбин гэмээр 4 нохой хотоос ирсэн амрагчдыг андахгүй урд хойгуур орж байгаад янз бүрийн л зүйл олж идэх юм. Тэр дундаа нэг залуухан, хөгшин нохой хоёр нь бусдыгаа нилээн химлэж бидний өгч буй яс, хатуу бүлх шиг махыг хүч түрэн булаан авч байсан бөгөөд бидний дургүй ч хүрч байв. Энэ байдал нь манай "суут ухаантнуудыг" санагдуулав. Албан хүчээр бид сул дорой хэдийг нь тусгайлан хооллов. Уг нь хэт шуналтахгүй, хөгийн аашлаагүй бол тэдэнд бүгдэд нь хангалттай их хоол гарч байсан юм шүү. Харин бид бүр дургүй хүрэхээр нь бүгдийг нь хөөн явуулсан юм даа.

За танд энэ бичлэг юу бодогдуулав даа? Жаал эргэцүүлж бодвол энэ хэдэн ноход болон бидний энэ нийгэм хоёрт ялгагдах зүйлс бага л байх шиг. Та юу гэж бодож байна?



1 comment:

Anonymous said...

tiim bnaa! ehneesee l oilgogdloo...
:(