Паритогийн дүрэм буюу 80/20 - н дүрэм гэж бий: Бүх ажлын 80 хувийг бүх ажилчдын 20 хувь нь хийнэ буюу бүх харилцагдын 20 хувь нь бүх ашигийн 80 хувийг оруулдаг ч гэсэн судалгаа байдаг. Шинэ ажилд орсоноос хойш ажлын 8 цагийн 80%-г ач холбогдол нь 20% байх зүйлд зараад байх юм. Үүндээ бухимдаад байнаа. Ажлын байрны тодорхойлолтоо эргэн хармаар эсвэл илүү цагийн хөлс авч 80% ач холбогдолтой зүйлсээ хийх ёстой юм болов уу?
Та бас 90/10 гэсэн харьцааг ч сонссон байж болох юм, үгүй бол хүний амьдралын 10 хувь нь түүнд тохиолдсон үйл явдлаас хамаардаг, үлдсэн 90% нь үйл явдалд ямар хариу хийсэн гэдгээс хамаардаг ч гэж байдаг. Тэгэхээр та гарч буй нөхцөл байдалд байгаа бололцоогоороо хурдан шинжилгээ хийгээд шийдвэрээ гаргах хэрэгтэй болно гэсэн үг.
Шийдвэр гаргах: Танд шийдвэр гаргахад хэр их мэдээлэл шаардагддаг вэ? Бүх зүйлд 100% авч байж шийд гаргана гэвэл та хэзээ ч шийд гаргахгүй, ажил төрөл тань ч санасараа бүтэхгүй болов уу. Миний хувьд 51%+ байхад хангалттай гэж үздэг юм. Мэдээж боломж байвал 100- уруу тэмүүлсэн хувийн мэдээлэл авна авч, олдсон хугацаандаа мэдээлэл цуглуулахаар үзнэ. Тэгэхээр шийдвэр гаргалтанд сөрөг нөлөөтөй зүйлс бол давчуу хугацаа, чанар муутай, буруу мэдээлэл гэсэн 2 үндсэн дайсан юм. Цаг хугацааг бол яалтай ч билээ, ганц хийж чадах зүйл нь мэдээллийг зөв, цэгцтэй, бүрэн дүүрэн хэлбэрээр олж авч ашиглах л юм. (of course you should have access to them)
"We are like dwarfs sitting on the shoulders of giants. We see more, and things that are more distant, than they did, not because our sight is superior or because we are taller than they, but because they raise us up, and by their great stature add to ours."
Thursday, April 03, 2008
Saturday, March 29, 2008
Бас л завгүй
"Би завгүй байна" шүлгээ Бавуугийн Лхагвасүрэн гуай нилээн төгсгөлд уншлаа.
Төлөвлөөгүй байж байгаад бараг л агшин зуур шийд гарган "Бас л завгүй" CD-ний тоглолт үзлээ. Fantastic! That's what I call a show! 19:00 цагаас эхэлсэн ч 20:00 цагтай уралдан ороход саяхан эхэллээ гэж хаалгач нь хэлж байна. Суудалдаа суусанаас хойш цаг хугацаа өнгөрөхийг ч анзаарсангүй. Пунцагийн Бадарч гуай, Ичинхорлоо хоёр хөтлөөд, хэлсэн үг бүр нь хөгжилтөй, задгай сэтгэлгээт үгс байв. Ямар ч уран цэцэн үгс, бэлэн урсаж байдаг юм бэ? Сайхан шүлгүүдийг Монголын сор болсон яруу найрагч нар өөрсдийн биеэр ирэн Гэнэт тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг дуучин BX гарч ирээд Р. Чойном гуайн шүлэг уншдаг юм. Баянхонгор маань овоо уншиж байнаа :). Цоодолын Хулан түүний аав Дөнгөтийн Цоодол, пост модернист Галсансүх гээд байж болох, байгаа яруу найрагчид маань Монгол хэлийг бүрэн ашиглан хүмүүсийн алгыг хорстол, нүдэнд нь нулимас цийлэгнэтэл нь уянгын халилд автуулах юм. Дундуур нь элдэв хөгжилтөй юм ярисаар танхим дүүрэн үзэгчдийг ховсдсон мэт болгон, Бадарч гуайн гарын аясаар хөдөлж байв.
Бахархмаар, биширмээр хүмүүсийн бүтээлийг хүртсэн сайхан орой болж 23:20-н үед шар хэвлэлийн гол баатар Баясгалан гэх(Жавхлан ч билүү), чадалтай хоолойтой нэгэн бүсгүй Ичинхорлоотой хамтран бараг л дуэт дуулав. Ичинхорлоо шүлгүүд уншин, нөгөөх нь төстөй дуугаа бадаг бадгаар ээлжлэн дуулж үзүүлсэн нь үнэхээр үнэлэхүйц юм. Урьд нь зохиолын дууг тархиа бохирдуулна гээд үнэлдэггүй байсан ч энэ хэлбэрээр дуулсан нэг хоёр дууг хүлээн зөвшөөрч болох юм гэсэн дүгнэлт хийв.
Үзэгчдийг их хөгжөөсөн нэг нөхөр байнаа, жүжигчин Булган-Эрдэнэ. Хэдэн улстөрчид, дуучид, бөх гээд олон хүнийг егөөдөн миний нүднээс нулимас гартал инээлгэв.
Сүүлийн үед 3 цаг тасралтгүй инээсэн өдөр хамгийн сүүлд хэзээ байсныг санах гээд чадахгүй нь, ухаарал, баяр хөөр бэлэглэсэн, батарейг минь цэнэглэсэн үнэхээр THE SHOW!
Уншигч та үзэж амжаагүй бол CD-г нь заавал олж сонс, Б.Галсансүхийн номыг авч унш - энэ залуу юм хэлээд байна! Номонд орсон ч, CD-нд нь ороогүй хэдэн шүлгийг олов. "Бурханд хэлэх зөвлөгөө" шүлэг нь маш таалагдав. (Хэсэг нь л эндээс олдлоо) Ер нь шар сонин, шог гараа шиг ТВ харж байхаар хэдэн зохиолчдынхоо сор болсон бүтээлүүдтэй ном аваад унших нь дээр байх шүү!

Labels:
life,
mongollia,
Зугаатай агшин
Wednesday, March 19, 2008
Салхи оруулсан бичлэг
Хамгийн сүүлд тухтайхан суугаад бичсэнээс хойш дор хаяж хоёр сар болжээ. Энэ хугацаанд болж өнгөсөн зүйлсийг нэг мөсөн салхи оруулъя:
1. Алт 1030$ хүрсэн, жам ёсоороо л хүрлээ, мэдээж хэрэг энэ төвшинд хүрэх гэж дээшээ 2-3 сөөм, доошоо 1 сөөм гэсээр арай гэж гарч ирлээ. Одоо ч хүн бүр л илүү өндөр болно гэж ярьж эхэллээ энэ нь буурах цаг болжээ гэсэн дохиог өгөөд байх шиг. Буцаад 900 хүртэл ядаж унах хэрэгтэй, энэ сардаа амжиж унах нь уу харин, эсвэл удаан боловч зөөлөн унах гээд байна уу, ямар ч байсан өнөөдөртөө л 40$-р уналаа.
2. Монголын хөрөнгийн зах дээр "чимээгүй аллага" хийгдсээр л, үндэслэл, шалтгаангүйгээр хувьцаанууд нь өсөж буураад л зарим хувьцаа ч 100-700% өссөн сурагтай.
3. Хаврын баярууд өндөрлөлөө, уг нь хүн баяр болохоор сэтгэл санаа өөдрөг, урам зориг дүүрэн болдог л байх. Гэтэл танил нөхөд маань өнгөрсөн хэдэн баяруудыг АНУ-н эдийн засаг шиг унаж яваа гэсэн тодорхойлолтонд таарна гэж дүгнэх юм. Хажууд байгаа линкүүдийн нэгээр орж алдарт ДовЖонес, Насдак-н индексийн уналтыг хараарай.
Friday, March 07, 2008
Ух тебе дух, тебе дух
...гээд л "Ну погоди" кино шиг хэлье! Заримдаа найз нартаа одоо бий болоод байгаа нөхцөл байдлаа тайлбарлах гээд ярихаар тасартлаа шоолуулна, огт хүлээж авахгүй байх нь элбэг.
1 сар 3 хоногийн өмнөөс ажил олгогчоо солив, өмнөхтөйгөө албан ёсоор байгуулсан "лайтай" хатуу гэрээ маань он сарын уртад : 2 жил 2 сарын дараа дууслаа. Браво! Амьдралаа өмнө хэдэн удаа бичиж байсанчлан Ажиллах гэж амьдраад байна уу?! Амьдрах гэж ажиллаад байна уу гэж бодох хугацаа хангалттай байв.
Ерөөсөө л 24/7 гэртээ байж амьдарья гэсэн бодлыг маань Бурхан шигээ хүндэлж явдаг хүмүүс маань огт хүлээн зөвшөөрөхгүй, ямар ч байсан ажиллаарай гэж зөвлөх юм. Хүн бол ниймийн амьтан л гэх юм, ямар ч байсан нийгмээсээ тасарч болохгүй л гэх юм. Гэтэл яах гэж өглөө 9:00-18:00 хүртэл цагаа бүртгүүлэн бусдын төлөө зүтгэж байгаагаа ойлгоод, ухаараад яваа хүмүүс хэд вэ? Rat-Race -г үргэлжлүүлээд байгаа нь хэд вэ?
Яг одоо бага зэрэг толгой маань мансуурсан байх л даа, Метрополис гэдэг баранд орж үзлээ, "эмэгчин барсаа" ажлынхантайгаа танилцууллаа. Биеийн чилээгээ гаргатал бүжлээ, үсэрлээ. Тасархай!
Өнөөдөр яах гэж блогоо сэргээвээ? - Маргааш амралтын өдөр, Saturday!- Hurray! Хүсээд байгаа юм бол яах гэж цагаа бүртгүүлэн байж хэдхэн бол цаас авахын төлөө туйлын хайртай түүнтэйгээ байх 10 цагийг зараад байгаа юм бэ?
Бүтэн сар зүтгэн байж олох мөнгөний дүнд болоод байна уу? - Үгүй ээ, зарим өдөрт би тэр хэмжээний мөнгийг элбэг хийчихнэ, гэтэл яагаад? Хүмүүсийн хэлдгээр надад хамт олон хэрэгтэй байгаа юмуу? Аль эсвэл би тэгтлээ их өөрийгөө зовоох хүсэлтэй юмуу? Яг үнэндээ өдөртөө хийж болох мөнгө маань 100% баталгаатай биш л дээ, Алт, Зэс, Dow Jones, хөөрхий Жеорж Буш гээд олон юмнаас хамаардаг учир 80 хувиас дээгүүр магадлалтай байвал болж л байна. Энэ муу хачин багийнд уур хүрээд л байдаг юм, анх Катрина-н үеэр намайг хиншүү үнэрттэл шатааж байсан гэж бодохоор уур, бухимдал хүрээд л, дотор шатаад байдаг гэж хэлбэл та итгэнэ үү, байна уу бүү мэд, гэхдээ л үнэн.
Бичсээр байтал III/08 болчихлоо, энэ өдрийг эрчүүд нэг их ойлгодоггүй ч эмэгтэйчүүдийг баярлуулна гэж бодсондоо тэмдэглээд л байдаг, яг үнэндээ эмэгтэйчүүд маань ч юугаа тэмдэглээд байгаагаа мэдэхгүй л тууж явдаг шүү дээ, Баярын өдөр, Эрх чөлөөний өдөр гээд олон юм яриад яг л нөгөө Цагаан сар шиг баярын нэг нь энэ III/08 болчихжээ, бас тэр III/18 гэж шал дампуу өдөр байна. Өрөө төлж байгаа юм шиг хэдэн бүсгүйчүүд нь залуусаа салам согтоодог өдөр ч юмуу, за сайн бодоод байвал хэрэггүй л баярууд байгаа юм даа.
Өмнөх санал асуулгад оролцсон Пеарле-д Oracle-н номыг 30 хоног өгье гэсэн бодолтой байна, үнэхээр зургийн утга санаанд нь ойртуулж чадсан ганц хүн нь болохоор холбоо барих аргаа арай боловсронгуй болгоод, намайг ажил дээрээ байхад солилцоод авч болохоор тохиръё.
Блогийн эрин үе өндөрлөөгүй ээ, улам бүр боловсронгуй болсоор л. Харин надад бий мөрөөдлийг биелүүлэх арга зам улам тодорсоор л...

bank,
Conflicts,
finance,
life,
me,
mongollia,
personality,
work,
Чадварлаг менежер ба багийн тоглолт,
Шийдэл
Sunday, February 24, 2008
Зангиагүй болов
Санал тавьсан, өөрөө хүссэн нийлээд дөрвөн сонголтоос өөрийн тавьсан нөхцөлд нилээн ойртсон, бусдаасаа дээр нэгийг нь сонгон цаашид ажиллах боллоо. Яг ажилдаа явах болоод хувцсаа бэлдтэл 15 зангианаас маань өмсөж болохоор даруухан зангиа маш цөөн(4) байх юм, хүмүүстэй хольж сольж байж арай гэж хэдэн ээлжийн зангиатай болж авлаа. 2 цамц 20 зангиа гэж...
Friday, January 18, 2008
All time favourite songs
Better man- Энэ дууны шүлгийг дуулах явцад нь харж болох юм билээ.
Feel:
Learning how to fall: Миний авга ах Jonh Bon Jovi-г сонсдог, дуунуудыг нь гитар дээр дардаг байж билээ, анх рок хөгжим сонсож, шүлгийг нь цээжлэн дуулдаг байсан дууны нэг. Надад Destination anywhere цомогийн ориг CD нь бас байдаг юм байна шүү. Бас Ugly гэдэг дуу нь арай л тасарчихсан, шүлгийг нь олоод үзээрэй.
Life in Picture
Амьдрал зурагнаа
1. Rat-race буюу усан хулганыг тойрог цагирганд оруулаад гүйлгээд байдаг даа. Ерөнхийдөө хүний амьдралын ихэнх нь энэ зураг дээрхи шиг л өнгөрдөг юм уу даа.2. Энэ зургийг тайлбрлаж чадсан хүнд Адсенсийн мөнгөө авахаараа 10 хувийг нь өгнө шүү :D Эсвэл эргэж ороод нилээн хэд дарж өгнө :)
3. За энэ ч бараг л тайлбар хэрэггүй юм. "Оролдлого бүр аз жаргал авчирахгүй ч оролдлогогүйгээр аз жаргалд хүрдэггүй" - Бенжамин Дезрайли Английн Ерөнхий сайд асан.
4. Масловын гурвалжин, хүний сэтгэл санаа тогтвортой, аз жаргал мэдрэхэд эдгээр зүйлсийн доод давхаргаас эхлээд л бүх зүйл байх тусмаа сайн байдаг юмуу даа.
5. Энэ бол миний одоо сууж байгаа ширээ :D

SWOT
Эдийн засаг, маркетингийн хичээлүүдэд түлхүү үздэг энэхүү SWOT шинжилгээний арга -нь
- Strength - давуу тал(Анхдагч, олон нийтийн танил болсон, үйл ажиллагаагаа эрхэлсэн туршлага арвин, хамрах хүрээ өргөн, түгээлтийн суваг их)
- Weakness - сул тал(Шинэ технологи байнга шаарддаг, ажиллах хүчин хомс)
- Opportunity- Боломж(Хэрэглээний шинэлэг хэлбэрүүд, Өрсөлдөгчийн хүрээгүй газарзүйн орчин гм)
- Threat - Аюул заналхийлэл(Лицензийн шинэчлэл, хурдан өөрчлөгдөх технологи, шинэ өрсөлдөгч, нэр хүнд унах боломж их г.м) гэсэн гол дөрвөн зүйлийг голлон авч үзээд тухайн компанийн цаашдын үйл ажиллагааны амин чухал шийдвэрт(Бизнес төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө г.м) нөлөө үзүүлэхүйц дүгнэлт хийх нэгэн аргачлал юм. Зураг дээр үзүүлсэн ёсоор тустай/гүй, гадаад/дотоод хамааралтай ч гэж бас ангилдаг.
Энэ аргыг пүүс компанийн үйл ажиллагаанд ашигладаг ч та ба өөрийнхөө хувийн, чухал шийдвэр гаргахдаа бас хэрэглэж болно шүү. Эхлээд өөрийнгөө бүрэн шинжээд, за би ....... давуу талуудтай, .......дутагдалтай, ...... боломжууд надад байна, .....ийм зүйл болвол муу гээд л.
Энэ аргыг ашиглаад л бүх зүйл бас болчихгүй, бас өөрийн гэсэн сул тал энэ аргад бий. Аливаа пүүст Стратегийн(5+ жил), Тактикийн(1-5 жил), Үйл ажиллагааны(өдөр тутмын) (Strategical, Tactical, Operational) зорилт, удирдлага хэрэгтэй байдаг бол танд ч гэсэн өөрийнхөө шийдэл, шийдвэр гаргалтаа ингэж ангилах боломж бий бөгөөд хэдий чинээ сайн төлөвлөж гарч буй өөрчлөлтөд үзүүлэх өөрийн гэсэн төлөвлөгөөтөй байна төдий чинээ таны толгой бага өвдөх байх шүү ;).
Failure to Plan is a Plan for Failure
Labels:
development,
finance,
life,
Чадварлаг менежер ба багийн тоглолт,
Шийдэл
Wednesday, January 02, 2008
Gold 1000?
Алт 1000$ хүрэх үү?
900-1000 хүрнэ гэж миний сүүлийн 2 жил даган суралцаж яваа хүндэлж явдаг Америк бас 2007 оны зун олж мэдсэн Австралийн хэдээн шинжээчид прогнозлож байна. Би ч түүнийг нь тэсэн ядан хүлээсээр :)
Америк улс 2008 оны эхний улирал лав л эдийн засгийнөсөлт гэж ярих юмгүй болж байх шиг байна даа, харин ч уналт болоод хувьцаанууд шалдаа буугаад л, над мэтийн "хүрэн баавгайг" ичээнээс нь гаргаж сайхан хооллох болно гээд хүлээсээр.
Сонирхолтой судалгаа дээхнэ үед уншиж байсан юм байна, нийт зах зээлд оролцогчдын 85%- нь аливаа зүйлийг авахдаа л сэтгэл дүүрэн байдаг бөгөөд хямд болно гэж зарахдаа их хойрго байдаг гэж. Тийм болоод л 90-95% хүмүүс зах зээлийн хөдөлгөөнөөс болж мөнгөө алддаг гэж. Графикууд маань сайхан харагдаж л байна.
Энэ жилд шинээр нээх нэг ч арилжааг, урьдчилсан төлөвлөгөөгүй бэлэн болоогүй үед орохгүй, бас SL хэрэглэхгүй бол 3 хоног өөрийгөө шийтгэнэ гэх мэт нарийн төлөвлөсөн Төлөвлөгөөгөө дагана. Үгүй бол хохь нь, хэдэн өдөр нойроо алдана л биз, хөгийн муухай ааштай байна л биз, өнгөрсөн жилийн гаргасан ашиг/алдагдал зэргээ эргэн харахад дотор ямар байгаагаа санаж явна шүү!
Nothing sedates rationality like large doses of effortless money.
- Warren Buffett
This quote comes from Warren Buffett's 2000 annual Chairman's Letter to his holding company Berkshire Hathaway, a lengthy letter he writes to his partners every year, and which should be required reading for anyone interested in investments, money management and the stock market. Despite his tremendous wealth, the Oracle of Omaha allegedly continues to live an extremely frugal life; according to a 2006 piece on Buffett doesn't have a computer at his desk, doesn't tote around a cell phone, and drives his own car.
Labels:
finance,
life,
me,
personality,
Шийдэл
Monday, December 31, 2007
Tough decisions
Хүндхэн шийдвэрүүд:
Энэ оны сүүлийн бичлэгээ сүүлийн өдөр нь хийе. Шинэ он гарахад надад шинээр бодох үндсэн 3 асуудал байнаа.
1. Ажил - Одоогийн ажил олгогчтойгоо хийсэн хатуу заалтууд бүхий гэрээ маань 2008.02.01 - нд дуусна. Одоогоор надад 3 сонголт байна, дээрээс нь нэмж сонголт хийж болохуйц санал байвал хүлээн авна шүү.
2. 3 дахийг нь бичих шаардлагагүй хувийн шинжтэй юм байна гээд орхилоо.

When you don't have any money, the problem is food. When you have money, it's sex. When you have both it's health.
- J.P. Donleavy
Contemporary Irish-American author Donleavy is one of those writers who was unlucky enough to write his best book first, 1955's The Ginger Man. J.D. Salinger (Catcher in the Rye) and Richard Yates (Revolutionary Road) did the same thing, but unlike them, Donleavy managed to continue publishing, having written a number of novels, plays, and other works since then.
Subscribe to:
Posts (Atom)