Monday, May 28, 2007

Болжмор 4:30, тагтаа 5:00 цагаас сэрдэг.

Хагас сайны өглөө 3:30-с хүнд бараа болон Гандан гарч ийм ажиглалт хийлээ. Гороолох буюу гандагийн дотор ханыг даган алхаж буй хүмүүс бас зөв юм хийж байгаа бололтой. 21 удаа тойрч алхадаг гэнээ, бараг л дөрвөн цаг зарцуулдаг бололтой. Би ч бас гурван тойрог алхав, тэгээд жаал эргэн тойрноо ажиглан хүмүүсийг алхах хооронд нь мэдээллийн самбарт нь хадсан зүйлсийг уншингаа элдвийг бодож, сүүлийн үед үймээд байсан бодол санаагаа цэгцлэхээр суулаа.

Би өөрөө аав, ээж, байгаль гуравтаа л сүсэглэдэг, найтаахдаа өөрийгөө өршөөе гэж дууддаг ч гэлээ энд үүрээр инерги хурдаг гэж хэлэх хүний үгийг бараг үнэн ч юмуу даа гэж бодлоо. Дулаан өглөө болохоор энд утаа ч байхгүй, тэнгэр цэлмэг байсаныг хэлэх үү. Толгой нилээн амарч авлаа. Өдөр болзсон ёсоор нэг танилынхаа VoIP үйлчилгээний төвд очин тус хүргэх санаатай очин тулгараад байсан хоёр асуудлын нэгийг нь л шийдвэрлэлээ. Үлдсэнийг нь мань хүн өөрөө учрыг нь олсон байна лээ. Бүтэн сайнд InstallFest дээр очино гэж төлөвлөсөн байсан ч хойшлуулж болшгүй хэрэг гарсан тул очсонгүй, бараг л "амралт" байсан болохоор бүр ч сайхан санагдсан шүү :) Амралтын хоёр өдөр маань үнэхээр эрч хүчээ цэнэглэсэн сайхан өдрүүд болов.


No comments: