Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд...
Манай баг ялагдан, 2 хүн халсанаар Глобал СИ И Ө - с халагдчихлаа.
Багийн гишүүдээсээ 4 хасах санал авсан бөгөөд: Шалтгаан нь
1. VIP үдэшлэг зохион байгуулах гээд урилга бэлдэж байхад унтсан: Байнга машин барин эхний даалгавар дээр явсанаас болон орой их сууж байснаас болооод анхаарал суларч яг энэ өдөртөө автын осол гаргасан байсан учир дахин осол гаргахгүйн тулд гээд унтсан нь багийнханд маань таалагдсангүй бололтой.
2. Түрэмгий: Багийн гишүүд маань борлуулалт болон гэрээнд гарахгүйгээр 12:00 цаг хүртэл суугаад байх болон шалтаг тоочих, VIP үдэшлэг дээр зохион байгуулалт хариуцсан хүмүүс 80 задгай, дуудлага худалдаанд оруулах бүтээлээ сонгоогүй, тайлбаруудыг нь бэлдээгүй 20:00 цагт-т байж байсанд бухимдан шүүмжлэл хэлсэн нь бас л хүмүүст сөрөг сэтгэгдэл үүсгэжээ. Ялангуяа Ерөнхий захиралд нь борлогдохгүй байгаа Домбыг нь шүүмжилж мэдээлэл шаардсан нь огт таалагдаагүй нь илт байв.
Хамт халагдсан хүн маань миний нилээн эмээж байсан, Зоос Банкны салбарын захирал хийдэг Г.Батболд байлаа. Сүүлийн дөрөвт орохоор залуу гэж харж байсан юмсан.
Шуудхан хэлэхэд WTF! Хэзээ би томоожин, гэнэн байдлаасаа гарах юм болдоо. Даалгавар өгсөн Мөнх замбала ХХК-хантай ширүүн зөрчил гарч байсан нь бас ихээр нөлөөллөө гэж дүгнэж байна. Зарим хүний хэлж, захиж байсны дагуу хэт эрт ахлагч болох аюултай юм байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг болгохгүйн тулд яг бодит байдлыг жаахан амарч байгаад бичие дээ...Уур ч хүрэх шиг...
12 comments:
Hetsuuhen yum bolj dee. Uridnii CEO deer gaigui humuusee mun bagiin ahlagchaa niilj shahaad bh shig ajiglagdsan ene udaa tuuh davtagdav uu?
Too bad to hear it! Actually, i thought you'd go on to the final. Whatever it is, you are still the one i respect a much. There is long way ahead. So don't be depressed and cheer up. It's nothing, but a hortation.
Өө саяхан амжилт хүссэн коммэнт бичсэн юмсан. за тэгээд энэ ч бас амьдралын нэг хичээл шүү дээ. Магадгүй дээр бичсэнчлэн сайн хүмүүс нь ч эрт хасагдаад байдаг байж болхын. Ямар ч л гсн хасагдсан нь үнэн тул яагаад гэдэг дээр сайн дүгнэлт хийх хэрэгтэй дээ. За цаашдын бусад зүйлд чинь амжилт хүсье.
yamar haramsaltai yum be? gehdee chamd zunduu olon bolomj bga gedegt itgeltei bna. amjilt husii
Zvgeeree naizaa... Naiz ni asar demjij bsan yumsan. Za yaxav... Envvxendee gexed bi ter GLOBAL-iinxand ugaasaa jaaxan durgvi... Xeterxii biye toogood mongo xoogood bdag xvnvvs bgaan... Tegeed ch Mongoliin niigem zaluusiig bolon xvmvvsiig yamar muuxai bolgoj bgaagiin neg jishee l cham deer min garch gej bodoj bn naizaa.. Chi chin role Model shvv dee bidendee... Za oshoo ixiig xiigeerei naizaaa...
ooo tehdee zugeer dee. nadaa ugaasaa ter humuusiin niilj sain humuusee shahdag ni taalagddaggui. tand uunees iluu potential bgaa gej boddog. mon tednees iluu amjiltand hurne gedegt itgedeg shuu. Cheer up :)
Онцгүй юм болсон байна даа. Энэ бол уналт биш. Энэ бол алдаа биш. Энэ бол хичээл байлаа. За тэгээд хө, 6-н сарын 8-нд би Бээжингээс ирнэ тэгэхээр уулзаж ярья хө. Амжилт!
loss and failure r the part of the greatest success. don't worry mate. at least u r known 2 many ppl and extended u.r acquantance network. good on ya. hope it was a nice experience that lead u 2 more in the future.
take care mate!
amjiltand hureh chadvartai hun gedeg ni aldaj, yalagdaj uzeegui hun bish harin shantarch uzeegui hun baidag! chi chadnoo. yalagdahiig surchihval, davchihval tsaana chini zondoo gogo bolomj bgaa shuu andaa. amjilt!
umnuh oroltsogch Suu XXK-n CEO Batzorig ingenee :
Та заавал ялагч болох албагүй. Нэвтрүүлэгт оролцсноороо өөрийгөө эхлээд ялж байгаа юм. Хоёрдугаарт, олон сайхан найзтай болно. Өндөр төвшний сургалтад урт хугацаанд суусан мэт туршлага хуримтлуулах боломжтой. Бид бизнесийн аль нэг салбарын талаар өргөн мэдлэгтэй болохын тулд багагүй хугацааг зарах шаардлагатай болдог. Тэгвэл шинэ бизнес эрхлэх боломж, санааг энэ нэвтрүүлгээс олддог юм. Мөн богино хугацаанд ачаалалтай ажиллаж, өөрийгөө хөгжүүлэх шинэ туршлага, дадалыг хуримтлуулдагаараа давуу талтай.
http://globalceo.biznetwork.mn/interview.php
Түмэннастад: Маш өндөр магадлалтайгаар - тийм
Азтүшигт: I agree
Бороод: Сэтгэлийн хөдлөлөө, уур бухимдлаа гарахаар нэг сайхан задлан шинжилгээ хийх санаа байна
Мөнхбаярт: Амьдрал үргэлжилсээр...
Uniter-д: Өөрчлөлт хийх гэж байгаа л тэмцээн байсан юм, гэхдээ би хэт гэнэн л байна. Тэмцээний дүрэм нь ч төгс биш нь харагдсан...Гэхдээ хүний тоглоомын дүрэм байсан учир одоо мянга гоншигоноод нэмэргүй. Баярлалаа хө.
Номукад: Маш их баярлалаа, сэтгэл санаа жаахан тавгүй болсоныг засах үгс байна
Конфид: Энэ бол миний урьд нь хараад л явж байсан дутагдлуудыг томруулаад гаргаж ирсэн туршлага боллоо, өөрт ашиггүй зүйлд шудрага байх нь хэрэггүй гэж олон удаа хэлүүлж байж билээ. Авсан нь гээсэнээсээ их байгаа. Ирэхээр нь уулзая, цаашид 2 сая-г хийх талаар бодох, зөвлөх шаардлага зөндөө байна.
Гэгээнд: Энэ байтугай зүйлийг үзсэн болохоор бага зэрэг л санаагаар уналаа. Life is not fair... Надад төрсөн нэг боломжит хувилбар нь "Хаданд гарахаас өмнө нь буулгаж хямдхан ажиллуулах санаа" ч байсан юмуу - гэхдээ баттай үндэслэл байхгүй л байна :D
Найзаа, иймэрхүү шоунд хамгийн чадвартай, дараа нь асуудал болж мэдхээр хүмүүсээ эхэлж гаргадаг шдээ.. Харин ч сургууль боллоо шүү..
Post a Comment