Sunday, May 31, 2009

Autopsy on last mistake

Аливаа хүн санасанаас өөр үр дүн гарахад юунаас болов гэдгийг харж дүгнэж л явдаг шиг саяны Замбала-н даалгавар дээр яагаад олон хүнээс хасах санал авав гэдгийг сэтгэл хөдлөлөө дарж байгаад дүгнэж үзлээ. Гол буруу нь надад байна даа.

1. Хамгаалалт хийхдээ миний өөдөөс тавьсан 2 асуудлын нэгийг огт дурьдаагүй буюу тайлбарыг нь хангалттай хийсэнгүй. Яагаад би түрэмгий байсан талаар шүүгч нарт ганц ч үг хэлж чадаагүй учир хасагджээ. Багийн тайланг хэвлэн гаргахдаа ахлагчийн тайлан дээр хүртэл хатуу байр суурьтай гэсэн байсныг харсан ч толгой доторхио сайн ажиллуулалгүйгээр Автын осол гаргасан талаар болон өөрийн гаргасан, хийсэн ажлуудаа л ярьсан болохоос хүмүүсийн хэт назгайрал нь багийн гишүүдийг шүүмжлэх болон шаардлага тавих, тэдэнд бухимдлаа харуулах үндэс болсон гэдгийг огт хэлээгүй болохоор миний 100% буруу байж. Шүүгч нарт үүссэн сэтгэгдлийг цэгнэж үзсэнгүй.
2. Харилцааны алдаа: Хэзээ ч битгий хүн шүүмжил гэдэг алтан дүрмийг мөрдсөнгүй, буруугийн дэргэдүүр явахдаа өөрт ашиггүй бол дуугарах хэрэггүй гэж зарим хүний хэлж байсныг бодох л хэрэгтэй байж. Багийн эрх ашгийг бодон, хүн бүр оногдсон ажлаа хийсэнгүй гээд багийн ахлагчийн өмнүүр орох хэрэг байхгүй байсан байж болох л юм. Ингэснээр өөртөө хэрэггүй сөргөлдөгч үүсгээд л байж. Нойрмог байхдаа цаас зүсэх нь аюултай байна гэдгийг бүрэн ойлгуулаагүй ч юм уу даа. Автын осол хийсэн, учир шалтгааныг бүрэн дүүрэн багтаа таниулаагүй нь илт байна.
3. Тэнэг шудрага: ХасБанк-нд ажиллаж байхад Ганхуяг болон Болд захиралуудад нийлээд дор хаяж гурван удаа энэ дутагдал байгаа талаар хэлүүлж байсан ч арга хэмжээ аваагүйгээр барам хүний дургүй хүртэл нь зүйлс хэлсэн нь ойлгомжтой.
4. Хүчний тоглоомын дүрмийг сайн ухаараагүй: Багийн зорилго ялалт байсан бөгөөд ялагдвал яах вэ гэдгийг огт бодоогүй хэт бардамнан, ялалт байнга бидний талд байна гэж гэнэн бодож, сэтгэж явж. Ялангуяа багийн ахлагчийн байр суурийг дэмжиж байна гэж бодсон нь эсрэг сэтгэгдэл ч төрүүлсэн байх магадлалтай санагдлаа, түүний байр суурийг дэмжих биш сөргөөцөлдөгч гэсэн үзэл зарим хүнд үүссэн байж ч болох л юм

5 comments:

gegeen said...

saihan dun shiljilgee bn. bident adil tostei tal ih bn. chamaas suraltsah zuils ih haragdaj bnaa. cheers

The art of happiness said...

Haritsaanii aldaa: Uurt hereggui bol buruu zuiliin hajuugaar duugai baih bish boluu. Bi uuruur bodoj bna. Iimees sanlaa helj baigaag zuvuur oilgooroi. Yu buruu baigaag, ene buruu zuiliig yaj zasah heregtei shiidliig zuvuur oilguulj asuudliig shiiddeg baih heregtei. Bagiin ahlagch asuudliig olj haraagui bol hen negen n heleh l uuregtei bag gedeg neelttei baih yostoi. Harin tiim ued bagiin ahlagch sanliig huleen avch garts oloh heregtei. Neg n asuudliig zuvuur hunduj gargaj ireh, nuguu n zuv talaas n oilgoj handlah. Humuus bie bienee zuvuur oilgoh gedeg unuudur asuudal bolood baigaa handlaga ajiglagddag. Ene handlaga odoo yed ch bish urid n ch baisan tsaashid ch baih l bolno tegeheer eniig ali boloh bagasgaj zuv haritsaag uusgeheg hun bur zuv haritsaag surj bie bienee oilgoj surval ul oilgoltsol garsan ch buhimdald hurehgui shiidegdeh bolomjtoi sanagddag.
Tegeheer buhimdsan bie bieneesee buruu haisan ued zuvuur asuudliig oilguulan asuudalaa shiiden zorison zorilgodoo ali boloh baga berhsheeleer hurch etsest n buhimdalgui shineleg uurchlult bii boloh boluu. Shuumjleed unguruh bol hamgiin amarhan zuil bas ali ali taldaa ih hohiroltoi. Bas tsag chi h alddana.
Buruu zuil baival duugai ungur gedeg bol hezee ch udirdagch hund baih yosgui uhamsar. Unuudur udur tutam alban gazar ch hunii haritsaand ch humuus iim handlagatai bolohoor zarim zuil duugai ungurch asuudal shiidegdehgui ungurdug. Aldaa n uzel bodloo asuudal shiideh zuv talaas n humuust tailbarlah bish hen negend buruu tohoh esbel asuudliig zgr l zorilgogui shuumjilj buhimdlaa gargah bolj huvirdag. Zarim uneheer oilgohiig husehgui bga humuustei handlaga davamgailsan ued duugai unguruhuu boddog n unuudur niigemd zuv gej boddog ch asuudliig shiideh gej yarih bish bie bieneesee buruu haidag buruu haritsaanii aldaatai togtoltsoo odoo boltol ene baidal arilahgui niigemd huleen zuvshuurugduud baidag gej bodogddog. Iimees asuudald buhimdaltai baihad buhimdal uusgehgui zuv talaas n shiideliig gargaj irdeg baih, asuudliig yaj shiideh tal deer yariltsdag bie bienee hundelj sonsdog bolbol tegsen tsagt ali ali tal aldaagaa zuvuur harj asuudal shiidegdej hussen ur dund ali ali n hurne gej huviadaa bodoj bna. Hen negend aldaag tohoh bish hun bur uuruusuu aldaagaa haival shuumjlel esbel bie umuuruh handlaga bish asuudliin shiidel n garch ireh baihaa. Chamaig uuruusuu aldaa haij asuudald bodit dun shinjilgee hiij baigaa chin bi huvidaa unelj odoogiin niigemdeh zaluust niigemd odoo boltol arilaagui ulam damjirsan zarim zuiliig uur untsguus harahad huvi nemer gj bodoj bna bi ch bas ene untsguus harj ene commentiig uldeej bna.
Good luck.

Vinzo said...

Take some time to read the following words. Mongolian translation may not perfect for you but they definitely will help you to think backward and forward!

http://vganzorig.blogspot.com/2008/10/beautiful-insights.html

Cheer up man!

Pearle Deppsu said...

Эээ, үзэж амжаагүй байхад дааа. палкатнаас зураг харснаас өөр шоу үзээгүй шд :(

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Гэгээнд: Аль альнаасаа суралцаад илүү сайжирцгаая!
Оюукд: Сая Constructive criticism сайн хийж чадаагүй юм билээ, үнэхээр цаг богино байсан болохоор сэтгэл хөдлөлөө бүрэн захираагүй байх.
Винзод: Sure thing. Таксинд байхдаа л өөрийгөө дараахь чиглэлээр нэг нэг academic ном унших хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн. 1. Politics 2. Risk management. Дараа нь хүмүүстэй ярьж байгаад Game theory-г гүнзгий судлах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийлээ
Деппсүд: Та бүгдийн болон миний бодож байсан үр дүн гарсангүй, гэхдээ бодит амьдрал дээр гаргах болноо. Энэ бол нилээн том урьдчилан бэлдэх давтлага болж өглөө. Удахгүй нэвтрүүлэг нь Web дээр тавигдана гэсэн тэгэхээр нь үзээрэй. Нэг ялаад, нэг ялагдсан ч нааж авах юмаа авлаа, ухаажих зүйлсээ тэмдэглэж авлаа. Надаас гарсан зүйл гэвэл цаг хугацаа байсан ч үр дүнтэйгээр зарцуулсан гэж дүгнэж байна. Ойрын хугацаанд гадуур уулзалтаас уулзалтын хооронд яваад л байгаа учир амжихгүй бол урьдчилаад "Төрсөн өдрийн мэнд хүргэчихье"!