Аав: Би чамайг миний хүссэн охинтой гэрүүлэхийг хүсэж байна
Хүү: Би өөрийнхөө хүссэн охинтойгоо гэрлэхийг хүсэж байна.
Аав: Гэхдээ тэр Bill Gates-ийн охин шд.
Хүү: Аан тийм үү. ... За за. Би зөвшөөрлөө.
Аав Bill Gates дээр очив.
Аав: Би танай охинд нөхөр оллоо.
Bill Gates: Гэхдээ миний охин дөнгөж 18тай.
Аав: Гэхдээ тэр залуу World Bank-ны Vice-president.
Bill Gates: Аан тийм үү. …За за тэгвэл зөвшөөрлөө.
Аав World Bank-ны President дээр очив.
Аав: Би танайд Vice-President-ээр ажиллах хүн оллоо.
President: Гэхдээ манайд vice- president-ээр ажилд ороё гэсэн хүн зөндөө байгаа.
Аав: Гэхдээ тэр Bill Gates-ийн хүргэн.
President: Аан тийм үү. …За за зөвшөөрлөө.
Эхийг нь олсонгүй, орчуулгыг нь
http://sanakae.blogspot.com/2007/05/doing-business.html
-с авлаа
"We are like dwarfs sitting on the shoulders of giants. We see more, and things that are more distant, than they did, not because our sight is superior or because we are taller than they, but because they raise us up, and by their great stature add to ours."
Wednesday, May 30, 2007
Онигоо: 100-р аваад 100-р зарах
Уржигдар ажлынхантайгаа ярилцаж байгаад нэг онигоо сонссон юм байна. Бид нар тогтвортой байдлын гэрээний тухай ярьж байсан юм шүү :)
Зах дээр нэгэн эмгэн чанасан өндөг зарж байжээ.
Эмээ: Өндөг 100-р аваарай гэж л дээ.
Хүн: Сонирхоод л та өндгөө хэдээр аваад 100-р зардаг вэ?
Эмээ: 100-р авдаг гэхээр нь нөгөө хүн нь гайхна биз дээ.
Хүн: Та ашиггүй юм яах гэж хийдэг юм бэ гэтэл.
Эмээ: Надад шөл нь үлддэг юмаа гэж гэнэ.
Уг нь бизнесийг ингэж хийж болдоггүй л баймаар юмаа!?! Ухаанд нь ухна ишиг үхсэн юм шиг гэж эмээ маань биднийг зандардаг байж билээ :D

Labels:
critic,
mongollia,
Зугаатай агшин
Удирдлага
Удирдагч хүнийг бүр мянга мянган жилийн өмнө ингэж тодорхойлжээ:
A leader is best when people barely know that he exists.
Less good when they obey and acclaim him.
Worse when they fear and despise him.
Fail to honor people, and they fail to honor you.
But of a good leader, when his work is done, his aim fulfilled,
they will say, "We did this ourselves."
-- Lao-Tzu
Гэтэл доорхи бичлэгийг өнөөдөр мессенжер дээр ирсэн байх юм:
Эргэцүүлээд боддоо ;-)
Monday, May 28, 2007
Болжмор 4:30, тагтаа 5:00 цагаас сэрдэг.
Хагас сайны өглөө 3:30-с хүнд бараа болон Гандан гарч ийм ажиглалт хийлээ. Гороолох буюу гандагийн дотор ханыг даган алхаж буй хүмүүс бас зөв юм хийж байгаа бололтой. 21 удаа тойрч алхадаг гэнээ, бараг л дөрвөн цаг зарцуулдаг бололтой. Би ч бас гурван тойрог алхав, тэгээд жаал эргэн тойрноо ажиглан хүмүүсийг алхах хооронд нь мэдээллийн самбарт нь хадсан зүйлсийг уншингаа элдвийг бодож, сүүлийн үед үймээд байсан бодол санаагаа цэгцлэхээр суулаа.
Би өөрөө аав, ээж, байгаль гуравтаа л сүсэглэдэг, найтаахдаа өөрийгөө өршөөе гэж дууддаг ч гэлээ энд үүрээр инерги хурдаг гэж хэлэх хүний үгийг бараг үнэн ч юмуу даа гэж бодлоо. Дулаан өглөө болохоор энд утаа ч байхгүй, тэнгэр цэлмэг байсаныг хэлэх үү. Толгой нилээн амарч авлаа. Өдөр болзсон ёсоор нэг танилынхаа VoIP үйлчилгээний төвд очин тус хүргэх санаатай очин тулгараад байсан хоёр асуудлын нэгийг нь л шийдвэрлэлээ. Үлдсэнийг нь мань хүн өөрөө учрыг нь олсон байна лээ. Бүтэн сайнд InstallFest дээр очино гэж төлөвлөсөн байсан ч хойшлуулж болшгүй хэрэг гарсан тул очсонгүй, бараг л "амралт" байсан болохоор бүр ч сайхан санагдсан шүү :) Амралтын хоёр өдөр маань үнэхээр эрч хүчээ цэнэглэсэн сайхан өдрүүд болов.

Friday, May 18, 2007
ICT Expo 2007
-н эхний 2 хоног өндөрлөлөө. Сонирхолтой шийдлүүд, шилдэг технологийг олон нийтэд таниулан мэдэгдэх зорилготой энэхүү үзэсгэлэнд байгууллагууд олноор оролцов.
Бидний зүгээс өөрсдийн хийж чадах-хийчихсэн зүйлсээ таниулах, болж өгвөл олон нийтийн дунд орон зайгаа эзлэх, зорилтот хүмүүсийн сонорт хүргэх зорилттой энэхүү үзэсгэлэнд орсон юм.
Энэ 2 өдөрт онцлох зүйлс гэвэл:
1. МУ-н ерөнхий сайд бидний шийдэлтэй танилцав. Товчхон л тайлбар тавьлаа. Бүгдийг нь танилцуулж амжаагүй, завгүй, яаруу явсан бололтой. Уг нь бидэнд дээр өгүүлсэн цахим сонгуулийн шийдлээс бусад олон шийдэл байсан юм. Хамгаалагч нар нь жаахан гэцүү нөхөд байх шиг санагдсан. Олон зүйл асуусангүй :| Боломж ч гарсангүй, гэнэдээд байнаа.
2. Робокон 2007 тэмцээний түрүүлсэн багийн роботуудаар "тоглож үзлээ", зураг дээр 2 ачаа авч явах гэсэн оролдлого маань :) Уг нь нэг ачаатай байхад нь шонд нь углаж чадсан юмсан ;) Баг нь 7 хүнтэй гэнэ, ихэнх нь 2-р курсын оюутнууд байна. Миний ажигласанаар 5, 6 робот байна лээ. Олонх нь механик роботууд удирдлагын оронд урьдчилан програмчлагдсан байдаг юм байна. (Бүгд Assembler-Оюутан байхад ч толгой нилээн маажуулдаг байж билээ). Өнгө мэдрэгчүүдтэй - террор, угсрагч төрлийн роботуудтай. Террор робот нь:
1. Өрсөлдөгч талын роботын замуудыг хаана
2. Шууд програмчлагдсан ёсоор мөргөн унагана
3. Эсрэг талын ачаа/оноо- г сугалж унагах, түлхэх үйлдлүүдийг хийдэг юм байна
Угсрагч (өөрөө нэрлэв :) ):
1. Биднийг багад маш дэлгэсэн Sony playstation-ы гарыг ашиглан удирдлага хийсэн
2. Урагш хойшоо дугуй тус бүр нь тусдаа удирдагддаг юм билээ
3. Гурван өөр хурдтай
Удахгүй эдгээр залуус олон улсын тэмцээнд орох гэж байгаа гэнээ, энд байгаа нь бас ивээн тэтгэгч олчих санаа өвөрлөсөнийх, хэрэв та чадвал тэдэнд тус болоорой ;) Нэг мотор нь л 50$ орчим болдог(миний харсанаар 10 мотор байсан байхаа), нийт 5-6000$ хэрэгтэй болох юм билээ. Монгол дахь тэмцээний ивээн тэтгэгч нь Юнител гэсэн, энэ чиглэлийн судалгаа шинжилгээ манайд бага хэдий ч бүгдээрээ дэмжвэл яасан юм бэ? Холбоо барья гэвэл amraa_re at yahoo.com юм билээ шүү. Амартүвшин гэдэг залуу байгаа.
3. Манайхан, Шар номны зарласан уралдаанд орон түрүүлж байгууллагынхаа зарыг үнэ төлбөргүй тавих эрхтэй болж авсан ;)
4. Ubuntu-г хэрэглэж үзлээ. Бараг 5 жилийн өмнө Red hat 9.0-г сонирхоод сүүлд нь XP-тэй dual boot Mandrake 7.1 суулган хэрэглэж Samba тохируулах гэж хөгөө чирж байсанаас хойш уджээ, хэдэн командуудаа ч сайн санадаггүй :| Гол нь хэрэглэхэд хялбар л болсон бололтой, гэхдээ л user friendly тал дээр Linux маань windows-с хэд хэдэн generation хойно байдаг даа, аргагүй л open source болохоор тэр биз. Ажил гайгүй болохоор нэг PC гээ линукс болгон жаал мартагдсан аялгуу сонсоё байз
Labels:
development,
it,
life,
mongollia,
work
Thursday, May 17, 2007
Танк устгагч
Батзоригийн блог дээр бичсэн танкийн бичлэг дээр бичсэн ёсоор яагаад танкийн эрин дуусваа гэдгийг энд тайлбарлах гэж оролдъё.
A-10/OA-10 Thunderbolt II
Оросын үйлдвэрлэсэн сүүлийн үеийн онгоц эсэргүүцэх төхөөрөмж байхгүй бол энэ Мангас танкын цувааг Халаасан хутгаар цөцгийн тос зүсэхтэй адил устгадаг хэрэгсэл гэдгийг нь Desert storm 1, 2 буюу Цөлийн шуурга 1,2 гэсэн дайнд харуулж, энэ онгоц, F-15,16,18-ууд сүүлд F-22 гарч ирээд танкуудыг нь бөөс самнах адил устгасан даа.
Танкуудаа газарт булж их буу маягаар хэрэглэхээр төлөвлөсөн байсан Иракууд ч гэнэн байж, амеркууд ч даварцан гарууд няц дарж байсан бөгөөд агаарт онгоц харагдангуут л Ирак цэргүүд танкнаасаа гарч зугатаадаг болсон байсан гэдэг юм :).
Дөрвөн нохой
Саяхан манайхан: шижгэнэсэн арван долуулаа ойрхон салхинд гарлаа. Шинэковуудаа бас авч явсан нь хамт ажиллах хүмүүсээ албан бус орчинд таниж мэдэж аваг гэсэн утгаар нь дээр байсан болов уу даа. За мэдээж тоглож, зугаацаад жаал стресс левел багассан өдөр болсоныг хэлээд юу гэх вэ. Хоёр хуваагдан хөл бөмбөг тоглох бүрдээ манай баг хожоод үнэн кайфтай.
Тэнд байнга байх золбин гэмээр 4 нохой хотоос ирсэн амрагчдыг андахгүй урд хойгуур орж байгаад янз бүрийн л зүйл олж идэх юм. Тэр дундаа нэг залуухан, хөгшин нохой хоёр нь бусдыгаа нилээн химлэж бидний өгч буй яс, хатуу бүлх шиг махыг хүч түрэн булаан авч байсан бөгөөд бидний дургүй ч хүрч байв. Энэ байдал нь манай "суут ухаантнуудыг" санагдуулав. Албан хүчээр бид сул дорой хэдийг нь тусгайлан хооллов. Уг нь хэт шуналтахгүй, хөгийн аашлаагүй бол тэдэнд бүгдэд нь хангалттай их хоол гарч байсан юм шүү. Харин бид бүр дургүй хүрэхээр нь бүгдийг нь хөөн явуулсан юм даа.
За танд энэ бичлэг юу бодогдуулав даа? Жаал эргэцүүлж бодвол энэ хэдэн ноход болон бидний энэ нийгэм хоёрт ялгагдах зүйлс бага л байх шиг. Та юу гэж бодож байна?
src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js">

Monday, May 14, 2007
Ирээдүйн дайсан/анд
Цөлийн шуурга 1,2 -н үеээр иймэрхүү "тоглоом"-г ашигласан гэж байгаа. Энэ бол алсын зайнаас удирдаж болдог дайчин робот. 3 төрлийн зэвсэглэл авч явах сонголттой. 1. Мэргэн бууч 2. Танк устгагч 3. Довтолгооны цэрэг За, компьютер тоглож байгаа залуусаа Counter-Strike ч ирээдүйд та бид цэргийн алба хаах хэлбэр болох магадлал маш өндөр байна шүү! ;)
Unmanned Aerial/Ground/Sea Vehichle буюу UXV гэсэн ерөнхий нэршилтэй эдгээр төхөөрөмжийг ажиглаад байгаарай. U2, Predator зэрэг нисдэг биетүүд 2-10 танк устгах чадвартай гээд бодохоор манай арми хаана яваа гэж найдах бол?

Таны орлого шууд эрүүл мэндэд чинь нөлөөлнө!
Гэсэн дүгнэлтийг би хийлээ. Учир нь жаал хаврын хавсарганд балбуулсан биеэ үзүүлж бүрэн шинжилгээ хийлгэсэн болохоор л хэлж байна. Элэгний шинжилгээнүүд 15'000-с, нэг шүд ломбодоход 12-150'000 гээд л та эмнэлэг орж шинжилгээ хийлгэхэд л 100'000. Эмнэлэгт 10 хэвтвэл дор хаяж 120'000 төгрөг болно. Энэ мөнгөнөөс гадна таны эхнэр хүүхэд, гэр бүлийн чинь өөрөөс хамаарах гишүүдийн өдөр тутмын зардал байгаа гэдгийг мартаж болохгүй, бас та эмнэлэгийн хоолонд цадахгүй ч юм билүү ;)
Харьцангүйгээр эдгээр үнэ бага л байна, яг улсын эмнэлэгүүд бүх журмаа зах зээлд оруулаад төлбөрөө аваад явбал эрүүл байх гэдэг ямар их хөрөнгө вэ гэдгийг ч ухаарна даа. Даатгалын мөнгийг төлөөд төлөөд үндсэн шинжилгээндээ бүрэн орж чадахгүй байгаадаа уурлах юм. Ядаж эмч нарын цалинг ээ, тангараг өргөсөн болоод гар цайлгадаг тулдаа л тэсдэг байх. Ухамсарт хүн л бол тэсэхгүй нөхцөлд тэднийг "сорьдог" манай "суутнууд" агуу яа!!!
Хүн - Эд хөрөнгөө алдвал, өчүүхнийг
- Нэр хүндээ алдвэл, ихийг
- Эрүүл мэндээ алдвал бүхнээ алдана гэсэн үг байдаг шүү!!!

Wednesday, May 09, 2007
Saturday, May 05, 2007
2 hour 35 minutes of sleep
Last night couldn't sleep, what if we couldn't catch up? Responsibility, pride caused me to not sleep. Cause was the blunder I don't wish to make anymore. Risk and reward goes hand to hand, in this case it proved the old saying.
Gotta recollect scattered braincells, piece them together and make them run at their best. Thanks to the guys and girls who was there when things gone wrong. It was an unpleasant disturbance, you handled it cool!
Sleepless night
Cant' sleep, too many issues turning in my head today. I need to think, afresh in the morning. Had a long and tiresome day.
Wednesday, May 02, 2007
Subscribe to:
Posts (Atom)