"We are like dwarfs sitting on the shoulders of giants. We see more, and things that are more distant, than they did, not because our sight is superior or because we are taller than they, but because they raise us up, and by their great stature add to ours."
Thursday, March 01, 2007
1 өдөрт 295 гүйлгээ хийжээ!
2 сарын 27-ны өдөр хэрэглэгчийнхээ салбар дээр 2 ширхэг терминалаа туршилтын горимоор тавилаа.
Хажууд байгаа зураг нь би өөрийн Visa картаа ашиглан 1000 төгрөг банкнаас 2/28 ны өдөр авсан баримт юм.
Нэг өдөрт 295 гүйлгээг сааталгүйгээр гүйцэтгэсэн гэж банкны теллерууд хэлсэн нь нилээн урамтай сонсогдлоо. Энэ бол эхний даваа!
Хэрэглэж байгаа хүмүүст хэр зэрэг хялбар дөхөм байгаагаас эхлээд, хэрэглэгчийн баримт гээд олон зүйл урган гарч ирэх байх даа ;-)
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Монгол залуугын гараар засварлагдаж хөгжүүлэгдсэн пос-ийн програм хангамж ажилллалтанд оруулсанд баяр хүргэе. Бид хичээвэл, бүх юмаа гаднаас бэлэн авахгүйгээр өөрсдөө хөгжүүлж болгож л таараа.
amjilt hu'sie.
Монголд ихэвчлэн банкнууд ямар компаний төхөөрөмжийг ашиглаж байгаа вэ? Echo-гын бүтээгдэхүүнүүд хэр вэ?
Залуусдаа баярлалаа, хааяа ч гэсэн урмын үг сонсох сайхан шүү ;-)
Echo-г сонсоогүй юм байна, Монголд одоогоор миний мэдэхээр 4-6 Vendor байгаа, тэднээс Spectra, Verifone+Lipman гээд цөөхөн сонголттой байдаг юм.
Банкууд Канад, Орос, Малайзаас Switch-үүдээ авсан. Ер нь асуудалтай л байдаг юм билээ.
Монгол банкнаас Centralized clearing house(Бүх банк нэг л системд холбогдож гүйлгээ хийх боломжтой) хийх төсөл явуулаад нилээн удсан, 4 сая долларын төсөл хэрэгжүүлсэн гээд байгаа! Уг нь бүтвэл дэлгүүрүүдэд нэг л терминал тавих юм.
Одоо бол ХХБ, Голомт, Анод, Хаан гэсэн 4 терминал тавьж байж бүх үйлчлүүлэгчиддээ үйлчилж чадна!!! ХХБ Хаан 2 нэг терминал болох магадлалтай л даа (Адилхан VISA card-тай)
энэ бичлэгийг би бараг жилийн дараа уншиж байгаа юм байна. хожимдсон ч гэсэн баяр хүргэе. бодвол үүнээс хойш ажил зогсолтгүй үргэлжилсэн байх.
мэн одоо нэг жилийн дараах байдлаар харьцуулсан ч гэдэгиймуу хүүрнэсэн бичлэг бичвэл их зүгээр санагдлаа.
Post a Comment