Гэртээ улиас нахиалуулж, 2 сар орчим ногоон модтой байхыг хүсч байна уу? Монголд байгаа бол гадуур явж гудамжинд тайрч орхисон улиасны мөчрийг гэртээ авч очоод томхон хувинд ус хийгээд дотор нь модоо хийчихээрэй. Энэ зүйлийг ээж маань жилийн өмнө туршиж үзсэн нь гэрт нь нэг л гоё, өнгө нэмж, шинэхэн нахиалж буй мод үнэртээд л...
2004 онд Монголд эргэн ирдэг жил аав, дүү 2 маань 5 ширхэг алимны суулгац тарьсан байсан, гадаа байсан болохоор хулгайд алдах, мал идэх гээд 4 нь устгагдсан :( Амьдралдаа хийх хэрэгтэй зүйлст эрчүүдэд хандан өөрийн гэсэн байшингаа барих (одоо бол худалдан авах), мод тарих гээд нилээн хэдэн зүйл жагсаасан байсан
"We are like dwarfs sitting on the shoulders of giants. We see more, and things that are more distant, than they did, not because our sight is superior or because we are taller than they, but because they raise us up, and by their great stature add to ours."
Saturday, April 28, 2007
Чадалтай залуус
Нэг их сүрхий шүлэгнүүд тавиад л байдаг, гэтэл эргэн тойронд маань найз нар, хамт ажилладаг, ажиллаж байсан гээд чадвартай, чадалтай залуус зөндөө байнаа. Тэдэндээ урам өгөх зорилгоор тэдний тухай товчхон ч болсон та нарт хэлье гэж бодлоо.
Багаас байгаагаа хувааж, байхгүйгээ мөрөөдөж хамт өссөн гурван найз маань бий, Амьдаа, Зоги, Уянга. Бүгд Турк улсад боловсорсон залуус. Нэг нь одоо хүртэл сургуульдаа сурч байгаа. Тэндээ, Европ-д мэргэжилээрээ ажиллан үлдэх байхаа. Аяалал жуулчлал, архитектор, цагдаа гээд бүгд өөр өөр салбарынхан. Гурван өөр характер - Амьдаа маань бол уян хатан, уг үндэс, суурийг нь мэдэхгүй л бол элдэв маргаанд ороод байдаггүй, өөрийн үзэл бодлоо хамгаалахын тулд ТВ-р гарах байсан нэвтрүүлэгээ пялж байсан залуу :) - Зоги- маш шаргуу, цаг хугацаанд нь хийх зүйлээ амжуулахаар улайраад хэдэн шөнөөр ч хамаагүй суучихдаг архитектор, бурхан гартай хүн. Европод үлдэж ажиллах байх, манай хүнийг хэд хэдэн компани уриад байгаа. Математикаар бид хамт хичээлээ давтдаг байсан нь бидний ирээдүйн шийдвэрүүдэд нилээн хувь нэмэр болж байсан юм байна. - Уянга- маш шийдэмгий, тае-квондоод хамт явж байсан, шазруу, хор шартай(зөв), галтай цогтой гэвэл энэ хүнийг л хэлэх байх. Бүгт Мат-р нилээн үзсэн залуус даа, логик сэтгэлгээ сайтай гэж хэлж болох юмаа.
Хамт ажилладаг, ажиллаж байсан залуус дунд чадвартай залуус бий. Баярсайхан - систем аналист Туркэд боловсорсон, тэндээ ажиллаж байгаад Монголд ирээд байгаа, Болорэрдэнэ - Орос улсад боловсорсон, Хятад улсад мэргэжилээрээ ажиллаж байсан, Батхүү, Дамба - Европоор хэрээд үзчихсэн залуу, Т. Тулга гэдэг залуу бас байнаа ороогүй олимпиад, аваагүй медал байхгүй (10 жилээсээ Math, Physics, Informatics-р зөндөө явсан) чадалтай, чадвартай, мэдлэгтэй хүмүүс байнаа. Харин энэ нийгэмд бүрэн үнэлэгдэхгүй, нийгмээсээ түрүүлчихсэн учир зарим хүнтэй ойлголцохгүй учир хоосон бухимдсан л санагддаг юм.
За дээр бичсэнээс гадна өөр чадалтай залуус эхнээсээ блог бичээд явж байна лээ боломж гарах бүрт линкүүдийг нь тавьж байнаа.

Friday, April 27, 2007
Олон хэл сурахуй
Би Хятад хэл сурна гэсэн төлөвлөгөөтөй байгаа. Ирэх зууны үйлдвэлэлэл энэ улсад л хийгдэнэ гэдэг утгаар нь гэхдээ маш их олон хэлийг сураагүй байсан ч гэсэн энд ороод үзвэл аль ч хэл дээрхи мэдээллийг төвөггүй ойлгож болно шүү. Гол нь текст л байх хэрэгтэй
Thursday, April 26, 2007
Тэгж л их ухаантай юм бол яагаад ядуу юм бэ?
...гэдэг үг байдаг даа, ёжтой ч гэсэн энэ үг үнэн л дээ. Сүүлийн үед найз нартайгаа уулзахдаа "Хэр баяжиж байна?" гэж асуудаг боллоо :D Яах вэ, сэдэлжүүлэх ч гэсэн зорилготой юмуу даа. Дээхнэ ээж маань тоглон асуусан нь их дажгүй санагддаг юмаа. Баяжигтун, иргэн баян бол улс баян. Гэхдээ хууль зөрчин(Монголд хуультай гэж үзвэл), хулгай хийгээд яах вэ дээ.
Vendor locking!
Ичиж үхмээр юмаа. Манайхан хэдий болтол ингэж дарлуулах юм бол? Өнөөдөр зөв харж инээж, буруу харж уурлалаа. Өчигдөр орой гайтай юм шиг 50000төгрөгийн гүйлгээний баримт нь хэвлэгдэж гараад мөнгө нь данснаасаа гараагүй, зээлийн данс байсан учир данснаас нь мөнгөө авч чадахгүй байна гэж харилцагч маань утастдаг юм. Би ч өөрийн хийсэн алдаа байх гэж ойлгоод давхин очлоо, хүмүүстэй нь уулзлаа. Зөвхөн минийх дээр гарч байгаа эд биш юмаа. Орой 19:00-с эхлээд гажигтсан байх юм. Баримтгүй гүйлгээ хийх, баримтаа хэвлээд үнийн дүн нь гарахгүй байна ч гэх шиг. Толгой өөд бөөн юм өгсөөд ирлээ. Гэтэл биш юмаа өөрт оногдсон үүргийн дагуу спек-н дагуу бүх зүйлээ хийгээд, 2 сар ажилласан байтал яагаад гэнэт согог гарав гэж бодогдлоо. 1. Сүлжээ нь байнга тасрах юм!!! Банк шүү дээ!!! За энэ ч яах вэ, Timeout гэж нэг Safety net бий. 2. Дураараа вендор байнаа, сервэр дээр нь юуг хэзээ хийж байгаагаа хэлдэг эсэх нь мэдэгдэхгүй, өчигдөр оройноос эхлээд л бүх client terminal нь Гажиг үзүүлж байгаа гэсэн мэдээлэл олж авлаа. Гомдмоор ч юм шиг! Зөвхөн манайх л болохгүй байна гэж хэлсэн болохоор би ч өөрийнхөө хийчихсэн байж магадгүй гэсэн бүх л зүйлийг шалгаж үзэв. log ухах бөөн ажилд харилцагчтай хамт суув, хоолны цаг - бүтэн цаг сүлжээ байхгүй болоод дэмий суух гээд байсан учир Хувьцаагаа зарахаар захиалга өгөв, Нет-н төлбөрөө төлөв, Интернет банктай болхоор жаал сураглав.
За, үндсэн сэдэвтээ эргэн оръё, манайд гадаадаас Сая сая ногооны программууд үнэгүй авах юмаа, нөгөөдхөө хаана юу болж байгааг нь мэдэхгүй, хүмүүсээ бэлдэхэд гар татдаг юмуу? Эсвэл ерөөсөө л томчуудад цөөхөн долларын өгөөш өгчихдөг юмуу новшийн юм зөндөө байнаа. Хялбархан зураг: Тусламжийн шугамаар гээд нохой тоож шиншлэмээргүй юм өгчихнө. Бохир бизнес л дээ. Дефект нь илрээд, засъя гэтэл овоо өндөр төлбөр нэхнэ. Үйл ажиллагаагаа доголдуулахгүй, аюулгүй байлгахын тулд төлөхөөс өөр аргагүй. За яах вэ зарим зүйлсийг үгүйсгэж болохгүй л дээ, зарим шийдлийг бид өөрсдөө үнэхээр хүчирч хийж чадахгүй, гэхдээ л ихэнх "хог" ийм л шугамаар орж ирдэг дээ. Хуулийн гайгүй ажилчид аваач!!! Гэрээгээ сайн хий, Дээрээс нь Critical зүйлсээ гадны хүнээр хянуулж байгаа бол хажууд нь заавал хүн байлгаж сурга, сургахыг шаард. Нэг л өдөр тэр гадны хүн/компани алга болж магадгүй бас документууд хийлгэ, нэх л дээ! Нэг хүн нь алга болонгуут ихэнх зүйлээ хэрэглэж чадахаа байчихдаг болох хүсэлтэй хүн/байгууллага байгаа гэж үү? Би лав одоогийн энэ Project-д орсондоо заримдаа баярладаг шүү энэ бүх зүйлсийг харж алдаагүй гэрээнээс эхлээд л олон зүйлийг яаж хийвэл дээр болохыг хараад л тэмдэглээд л явна.

Tender?
Сая нэг тендерийн материал уншиж дууслаа, манайхан аль хэдийн 80% ажлыг нь хийчихсэн харагдан, үзээд алданаа. Яагаад болохгүй юм бэ? Сонин дээр байж байдаг юм, зөвхөн и-мэйлээр материалаа өгнө гээд материалын мөнгө нэхээгүй байна.
Wednesday, April 25, 2007
UML and CASE tool
Сонин юмаа, би сая гурав хоног сургалтанд суулаа. Гэтэл өдий хүртэл хийж байсан зүйлсээ эргэн бодоход илүү хялбараар хийж болох байсан боломжуудтай энэ 3 өдөрт л олж харлаа. UML(Universal Modeling Language), CASE(Computer Aided Software Engineering) tool болох Rational rose дээр хийж болох зүйлсийн боломжийг манайд зөвлөгөө өгдөг Израйл зөвлөх маань цөөн хоног саатахдаа заалаа. Би ч яагаачгүй байна даа л гэсэн бодол энэ хэд хоногт орж ирсэнийг нуугаад яах вэ! Object Oriented Application development and UML course (UML expert course). Энэ гурван өдөрт ирээдүйн чиг хандлага, coder != software developer гэдгийг улам бүр тодоор харлаа. Өгөгдлийн сан, класс, методуудыг автоматаар хийх боломжийг харуулсан нь хамт суусан хүмүүст ч ижил төвшинд нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна. Урьд нь энэ чиглэлээр судлаж байсан ч эдгээр боломжуудыг нь мэдэж аваагүй л байлаа. Кодоо моделиосоо үүсгээд, моделийг синхрон хийх болон кодноос моделийг үүсгэж болдог!!!
Rational маань жаахан үнэтэй байдаг гэж жил гаруйн өмнөөс мэдэж л байсан, гэхдээ л бүрэн ашиглавал энэ ер нь Architect-н төвшинд хүртэл ажиллахаар юм. Rational-г лицензээр нь авбал 5000$ байдаг гэх юм. За бусад төстөй түүлүүд гэвэл Enterprise architect-250$, Together - Java Case tool, Select Enterprise, Open source байгаа байлгүй дээ би лав одоогоор үзээгүй байна, Visio - UML дээр гайгүй ч Rose-тэй харьцуулахгүй л дээ. Зяак, Autocad дээр ажилладаггүй хүнийг архитектор гээд яах вэ гэдэг болсон цагт CASE хэрэглэхгүй байгаа хүн/компаниар Программ хийлгэвэл сар жилийн уртад сайжруулах, хөгжүүлэх хэцүүхэн бас үнэтэй л байх болов уу даа ;)

Saturday, April 21, 2007
Цахим...
1. Сонгууль- Сая болж өнгөрсөн Infosec2007-н үеэр зурган дээрх төхөөрөмжийг хийж сонирхууллаа. Гарын хурууны хээ уншигч, хэвлэх төхөөрөмж, камер, Touchscreen дэлгэц. Яах вэ, төхөөрөмжүүдийг нь худалдаж авах юм. Программ хангамж, угсралт-integration, яг төхөөрөмжийг нь Монголдоо хийж болж байна. Бүх зүйл бэлэн байхад 7 хоногт 2 ширхэгийг туршилтын загварыг гаргаж чадлаа. Инфосек дээр ойролцоогоор 100 хүнээс энэ төхөөрөмжүүдээ ашиглан санал авсан :)
Боломжууд: аливаа санал хураалт шиг энэ өөртөө үйлчилж болох терминалыг
а) Нэг хүн нэг санал, давхардах боломж байхгүй
б) Хүний нэр барьж санал өгөх ямарч боломжгүй. Хурууны хээгээр баталгаажуулна
в) Хажууд нь хүн байхгүй ч байж болно. Харгалзахгүйгээр.
г) 2 төрлийн загвар гаргасан нь суугаа хүнд зориулсан камер нь салдаг, үнийг хямдруулахын тулд PC ашиглах гээд үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна хэрэглээ, үнийн хямдыг бодож гаргалаа.
Гэхдээ л энэ сэдвийн эргэн тойронд парадокс их л дээ. Танд ч гэсэн бодол байвал комментоо бичин үлдээгээрэй. Очиж үзсэн хүмүүст ямар сэтгэгдэл төрсөнөө бичвэл thanks шүү.
2. Аргаар мөнгө хийх: Yahoo messenger-дээр байнга байдаг бол гадаад хэлний мэдлэг өндөртөй хүнийг орчуулга хийлгэе гэсэн байсан, сонирхож байвал хаягаа өгөөрөй. Бас өмнө бичсэн бичлэгт 2 арга байгаа. Нээрээ өөрийн сайт, блог дээрээ Adsense тавьж болно шүү, би лав одоогоор сарын 1$-г энэ блогоороо хийгээд байна. Цөөн тооны линклэгдсэн, харьцангуй шинэ гэхэд яах вэ.
Мэдлэгээ үнэлэхүй
Та өнөөдөр энэ блогийг уншиж байнаа гэдэг дор хаяж компьютер хэрэглэдэг, англи хэлээр мэдээлэл хайх чадвартай гэсэн үг. Магадгүй нэг их сургуульд сурч байгаа, бүр IT чиглэлээр ч байж болох юм. Өөрийг чинь баян хүн гэж хэлж болно, харин баян болгож байгаа зүйл нь өөрийн тань мэдлэг, үүнийгээ зөвөөр үнэлүүлж баян байх тухайд гэвэл
1. www.rentacoder.com Эндээс та өөрийн IT мэдлэгээ үнэлүүлж багагүй хэмжээний ногооныг эх орондоо авч ирж болно шүү. Freelancing гээд google-r хажуу дахь цонхноос хайгаад үз
2. Санхүүгийн чиглэлээр сурдаг бол www.cenimar.com гэх мэт сайтууд бий
За, монголын залуус тархиндаа өндөр мэдлэгтэй, түрийвч/данс дүүрэн мөнгөтөй байх болтугай!

2050 оны 4 сарын 16
Монголын броадкастеруудын мэдээлэл: Энэ өдөр дэлхийн түүхнээ булан- Энэ өдөр түүхнээ 2 алдартан төрсөн байна, нэг нь хүн бүгдийн танил Гантулга, нөгөө нь өнгөрсөн зуунд овоо нэрд гарсан жүжигчин Чаплин нар юм :D
Saturday, April 14, 2007
Friday the thirteenth :)
За, эхлээд энэ үгийг тодоор бичсэн ном/кино (Da vinci Code) бий. Жакаас авч уншиж байсан юм. Христийн шашинтай хүмүүсийн хувь энэ нь их азгүй өдөр гэгддэг юм гэнээ. Ahem. 2007 он болчихоод байна шүү дээ, өнөөдөр буюу (байгалийн цагаараа өчигдөр) хүмүүс нилээн серёзный энэ сэдвээр ярианы сэдэв өдөв :D Би лав элдэв зүйл ярьсангүй, муу өдөр ч гэх шиг, шал шог зүйлийг бодоод олчихсон хүний ухамсар, сэтгэлгээ түүний цар хүрээг нь бас илэрхийлж байгаа ч юмуу.
Миний хувьд энэ өдөр сонирхолтой л өнгөрлөө. Энэ өдөр хувь нийлүүлэгчийн үүднээс Зоос банкны хувь нийлүүлэгчдийн анхны хуралд оролцлоо. Гүйцэтгэх захирал Ш. Чуданжий, Хөрөнгө оруулагч Батбаяр гээд чухам чухал хүмүүс нь бидний 120 шахам хүмүүстай хамт байлаа. (Цайны цагаа ашиглан очсон тул нэмэгдэж ирсэн байх магадлалтай байхаа). Цөөн ч гэсэн хувьцаа эзэмшдэгийн хувьд өдрийн хоолыг умартан байж энэ хуралд нь орлоо. Наддаа л сонирхолтой, хэлбэрдэж буй компанийн удирдлага. ( Бөөн Powerpoint prensentation 2006 оны 12 сарын 31 ний тайлангууд). Ногдол ашигаа өндөр байхыг хүсэх хувьцаа эзэмшигчид. Аудитын хороо, ашгийн бууралт гээд сонирхолтой асуудал дэвшүүлсэн хувьцаа эзэмшигчдийн асуултууд энэ өдрийг өнгөлөг болгож миний хувьд анх оролцож үзсэн хувь нийлүүлэгчдийн хурал дууслаа. Гайхалтай. Ер нь Монгол улсад байгаа хэлбэрдэлт энэ хурлын үед ч гарах гээд л байв. Хөрөнгийн биржийн захирал Содхүү хүрэлцэн ирж утопийн зорилт тавьсан банкны удирлагуудын ухаалгийг гайхав, шогширов. Хүмүүс ч хэлж байна, чихэнд чимэгтэй юм, биелэх нь харин юу л бол?
Жилийн өмнө 1.2 тэрбум төгрөгийн ашигтай байсан банк энэ жил 360+ сая төгрөгийн ашигтай ажилласан гэхээр асуудал гараад эхэллээ л дээ!!! Мэдээж өнгөрсөн жилээс банкны дүрмийн санг 8 тэрбум болгосон нь сөрөг үзүүлэлт болохоос аргагүй юм. Гэтэл www.altangadas.mn - с дээхнэ уншиж байсанчлан "Хувьцаа худалдаж авч байгаа хүн бол тэнэг, харин ногдол ашиг авна гэж бодож байгаа бол бүр тэнэг" гэдэг үг санагдлаа :D Би ч өөрт байгаа хувьцаагаа 1800 хүрвэл зарна гэж тооцож байгаа, одоо 1550 хүрцэн тууж явна даа. OK, унтах минь

Monday, April 09, 2007
Ойлгомжгүй зүйлс ба сүргийн инстинкт
Хамгийн эхэнд би эмэгтэй хүнийг бүрэн ойлгохгүй гэдгээ мэдэрсэн. 2002 онд Сингапурт байгаа хүнээс надад "Men are from mars, women are from Venus" гэдэг ном өгч явуулсаныг уншаад бага зэрэг ойлгож байх шиг болсон ч үгүй юмаа.
Яаж ч логикоор сэтгээд тэдний доторхийг сайн ойлгож чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Тэд өөр гаригаас иржээ :D
Сүүлийн үед 20 хүрээгүй байх үе шиг эргэн тойрон, амьдарч байгаа нийгмээ ойлгохгүй байх шиг. Уг нь ялзарсан нийгмийн дунд эргүүлэгт нь автчихгүй амьдаръя, аятайхан шиг байяа гэтэл бухимдаад байх юм. Хөөрхий Соц. сэтгэлгээнээсээ гараагүй хүмүүс бидний өмнөөс тэнэг шийдвэрүүд гаргаад л, хэнд ч хэрэггүй гэрээ байгуулан үнийн дүнгээс нь зулгаагаад л баяжина, сагс тоглоод 2000 ногоон авдаг хүүтэй болоё байз :D За за уур хүргэсэн олон зүйл байнаа, одоо яах вэ? Урдаа тавьсан зорилгоо л биелүүлье дээ, хоосон бухимдаж, хэнээтэй гарууд шиг Гоожуур дээр ухаанаа алдаж, ухамсраа гээтэл коммент бичилтэй нь биш. Авч, гээж чаддаггүй юмуу? Алхам бүртээ хөтлүүлж явдаг хүүхдүүд шиг л
шүүмжлэлийг constructive хэлбэрээр нь авч, мөр хооронд бичсэн утгыг нь ойлгох чадвар байхгүй л юм даа. Тэр хүмүүсийг би лав ойлгохгүй байна.
Монголын үйлчилгээний салбарынханыг би сайн ойлгохгүй байнаа: Ажлын цагаар л ажилладаг, ямар нэг зүйл амжуулах гэж хүмүүс ажилаа таслан байж хийх юм, ажилаа таран ирсэн үйлчлүүлэгчийг ихэнх нь тас түгжсэн хаалгатай угтана :( Кабель татчихлаа, хуучин ч байж магад компьютер тараачихлаа, интернэт хямдарчихлаа. Интернет үйлчилгээнүүд эрхэлье гэтэл шимтгэлүүд нь буурахгүй юм 2-4 хувийг нь банканд суутгуулах бол 0-100 төгрөг тушаан хийдэг гүйлгээг интернет-р төлүүлэх хувилбарыг аж ахуйн нэгж нэг их таатайгаар хүлээн авах болов уу? Би лав ойлгохгүй байна, 200'000 интернет хэрэглэгчтэй гээд байгаа, 450'000 хүн цалингаа голдуу авдаг карттай гэж байгаа. 650'000 гаруй гар утас хэрэглэгчтэй гэнээ. Энд эргэлдэж болох мөнгөн урсгал бол зарим хүнд өчүүхэн санагдаж магадгүй л дээ, харин эргэлтэнд ороод алхам тутамд гарах хөгийн хүндрэлүүдийг үгүй болгоод ирвэл үү?
Ажил байна хийх үү гээд дунджаас дээгүүр цалин амлахад хүнд ажил байна гээд огт цалингүй амьдраад болоод байгаа хүмүүсийг сайн ойлгохгүй юм. Оёдол хий гэхээр үгүй гэх юм Нууц нь юундаа байна вэ? Орлого гээд мэдэгдчих юм байхгүй, төрөл бүрийн төлбөрөө төлөх чадваргүй гэж хэлж болох ч машин унана, халтуур хийнэ. Магадгүй энэ нь манай боловсролын системтэй холбоотой. Манайд онигоо их: Хуульч таксины жолооч, эдийн засагч худалдагчтай, том гэгдэх компаниуд нь баруунд магистр хийсэн хүнээр электрон бараагаа заруулах сонирхолтой гээд л...Болор-Эрдэнэ энд дажгүй бичсэн байсан
Сохор, доголон байх хэрэгтэй гэж үг байдаг: Залхахгүй байна гэж үү? Дундаж цалин аваад, айлын хажуу өрөөнд амьдраад, хэнд ч хэрэг болохгүй буруу идеалтай зүйлс хийх хүсэлтэй хүмүүсийг дагаж дулдуйдаад үлгэн салган амьдарч байгаа масс-тай хөл нийлүүлэн алхах гэж үү? Урсгалыг сөрж, эргүүлэгт нь автахгүй сайн сэлж сурсан залуус нь хэл амаа ололцоод хэн хэнийгээ дэмжээд яваад байхад аажимдаа намаг хатна, нар гарна, утаа замхрана даа ;) Яагаад энэ утопийн үзэл шиг санагддаг юм бол? Нүдэнд үзэгдээд гарт баригддаг зүйл хийхгүй байгаа энэ нийгмийн бүтцийг би бүрэн ойлгохгүй байна! Гадаадад гарч хар ажил хийх хүсэлтэй, зорилгоо болгоход ММ дутуу хүн алхам бүрт дайралдана. Миний ухаан хүрэхгүй нь, бухимдаж байна, уурлаж байна, айж байна (Мэдэхгүй зүйлээсээ би айж эмээдэг)

Labels:
bank,
critic,
development,
finance,
life,
mongollia,
personality,
ub,
work
Wednesday, April 04, 2007
Элдэв бодол...
Сүүлийн хоёр долоо хоног эмнэлгээр явж овоо чухал шинжилгээнүүдээ өглөө, эмчилгээнүүд хийлгэж ч эхэллээ. Жилдээ болбол хоёр удаа, бүр болохгүй бол нэг удаа бүрэн "үзлэгэнд" ороорой гэж зөвлөдөг юм билээ шүү.
Бүтэн сайнд цас бударч байхад ажилсаг хүн болоод цонхны хаалт хийсэн биш даарсан бололтой. Халуурав :(
Хажууд хэлж зөвлөдөг, хайрладаг хүнтэй байхын сайханыг та бүгд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх. Ядаж л эмнэлэг г.м зүйлсийн талаар над мэтээсээ дээр юмаа :D
Нээрээ зоосын хувьцаа 1550 хүрсэн байна лээ шүү, яагаад өсөөд байна вэ гэвэл үү, 4 сарын 13нд Драмын театр дээр Хувь нийлүүлэгчдийн хуралтай. Ногдол ашиг, дүрэм гээд зүйлсийг хэлэлцэнэ гэсэн. За товчхондоо хувьцааны үнэ өсөх 2 шалтгаан байдаг, а) Ногдол ашиг тараахын өмнө б) Маш их ашигтай ажилласан тохиолдолд /төлөвлөөгүй өндөр ашиг гэхүү дээ/
Өнөөдөр 20 терминалд Монгол фонт суулгалаа, Баасан гараг хүртэл 70-г тараахад бэлэн болгох ёстой. Өмнө бичиж байсан 2 терминал маань нэг нь 31 сая, нөгөө нь 34 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байсан шүү ;)
За Оюухай-н 2 шүлэг таалагдаж байгаа биз дээ?

it,
life,
me,
personality,
work
Гар дээр мөнгөө авсан нь, бэлэн мөнгө авах шимтгэл
Хэдэн доллар авах гэж нилээн хүлээлээ, авлаа. 1%-н шимтгэлтэй байдаг юм байна шүү. Шилжүүлгээр орж ирсэн мөнгийг Монгол дахь банкнаасаа автал хөөрхөн өндөр гэж хэлж болох шимтгэлийг авчихаж, за яахав. Дараагийн мөнгө ороход миний дансан дахь мөнгөнөөс авах юм байна.
Иранд дайн болно гэсэн цуурхал гарсанаас болж нилээн шатлаа, алт, газрын тос дагаад өссөн нь надад сөргөөр нөлөөллөө. Оросын тагнуулуудыг ажилаа сайн хийж тэр балай дайнаас нь холдуулсан гэж найдъя, миний карманаас мөнгийг маань авч явсан тохиолдол 2 дахь удаагаа гаргаад байгаа тул Буш-г хараамаар байна шүү, Катрина салхины үеэр бас нэг нугаслуулж байсан юм байна.

Шинэ линкүүд
Завтай үедээ ордог хэсэгт Бийрбэхийг нэмлээ, уянгын халил, уран яруу сэтгэмж дүүрэн энэ сайт ч зүгээр шүү хүмүүсээ. Бас IT-н линкүүдэд гурван хүний блог-г нэмсэн байгаа. Нээрээ өнөөдөр Батзоригийн блог дээр Дэлхийн 2-р дайны үеийн (Маш сонирхолтой хүн төрөлхтөний мөргөлдөөн) танкнуудын тухай бичжээ. Heinz Guderian генералын үүсгэн байгуулж, танкийн дайны урлагийн тухай Panzer Leader гэдэг номыг уншаад үзээрэй ;) салахын аргагүй ном, Д2Д-ы эхлэлээс дуустал танкийн армийн хөдөлгөөн, тактикуудыг бичсэн байдаг юм.
Monday, April 02, 2007
Шимтгэлгүй гүйлгээнүүд
Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт хийсэн ашгийнхаа 25%-г татаж авлаа, уг нь гүйлгээ нь шөнө унтаж байхад л хийгдчихдэг, их зүгээр юмаа. Харин Монгол дахь банк маань Бямба гариг хүртэл бүртгэж, шилжүүлж өгдөг юм байна. За яахав 3 өдөр 4 шөнө болсон ч шилжүүлж авсан мөнгөнөөс маань нэг ч центийн шимтгэл аваагүй байх юм. Тийшээ явуулахад хүртэл шимтгэл өгөөгүй :) Өнөөдөр мөнгөө гар дээрээ аваадхъя, эргээд бичнээ.
Ер нь эрсдэл хүлээж чадаад, 4 өдөр(ажлын) хүлээж чадах бол энэ ер нь овоо зүйл дуулгах нь, эдийн засаг, судалгаа шинжилгээнд сонирхолтой, оролддог за энэ чиглэлээр төгссөн бол ер нь сарын цалин дээр нэмэлт орлого хэлбэрээр эрхэлбэл зүгээр юм, за нилээн боловсроод зах зээлийн хөдөлгөөн бүрийг тааж мэддэг болбол ажлын хэрэг ч байхгүй дээ. Дээр бичсэн ёсоор хамт олон л хэрэгтэй дээ залуусаа ;)

Subscribe to:
Posts (Atom)